| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00021/И |
| Дугаар | 303/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоол, хавсралт, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар тогтоол, хавсралт, Батлан хамгаалахын төв архив, хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дүгээр лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13/140 дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч **************** ХААТР-1 маягт, гэрч ************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******************** 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************** нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх нотлох баримтыг түүвэрлэсэн тухай Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дүгээр лавлагаа, болзолууд дүгнэх тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тогтоол, түүний хавсралт, тэргүүний хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт “Ургац” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************** нарыг мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Б****************** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 111 дүгээр бүртгэлд: “овог, нэр-Бямбажав овогтой Ганболд, ажилладаг байгууллага-Ургац нэгдэл, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Бууцагаан сум” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ************* 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************ 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА