| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00088/И |
| Дугаар | 303/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 303/ШШ2025/00128
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: **********************************
Хариуцагч: ******************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, эвлэрлийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад,
Нэхэмжлэгч ******************* нь ************** холбогдуулан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Миний бие нь 2022 оны 08-р сард Улаанбаатар хот гэрээний дагуу хийж байсан хүүхдийн талбайн тоног төхөөрөмжийг авахаар очсон. Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний ************* нь нэмж 28,000,000 төгрөг төлж ав гэсэн шаардлага шаардлага тавьсан ****************** 3 багц, **************** 1 багц, ************* 2 багц, ************** 1 багц нийт 4 хүний 7 багц тоглоом байсан учир 1 багц тоглоом бүр дээр 4,000,000 төгрөг болж таарсан *, *****************, ***************, *********************бид 4 хүлээн зөвшөөрч Мөнхцогтой тохиролцон мөнгөний 50 хувь буюу 1 багц тоглоомын 2,000,000 төгрөг урьдчилж төлөөд авахаар болж ***************** миний бие 2 тус бүр өөрсдийн тоглоомоо авах гээд байж байтал ***************, миний тоглоомыг аваад ирээч миний тоглоом 8,000,000 сая төгрөг болж байна урьдчилж 4,000,000 төгрөг төлөөд ажлаа хийж дуусаад үлдэгдлийг нь төлье гэсэн юм. Тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа ***************** 2022.08.13-ны өдөр гэрээ хийж 28 сая төгрөг өгөхөөр тохирч энэ байдлыг ****************нар хүлээн зөвшөөрсөн. Тэгээд **************** 2,000,000, ************ 2,000,000, ********** 4,000,000 би 5,000,000 төгрөг гаргаж нийт 13,000,000 төгрөгийг бэлэн өгч 15,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл ************ нь өгөхөөр тохирсон өгөөгүйгээс *************** шүүхэд надтай холбогдуулан нэхэмжлэл гаргасан 16,500,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ мөнгөнд ****************** гарах гарах ёстой тоног төхөөрөмжийн зардал болох 4,000,000 алданги болох 2,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд энэ мөнгөө өг гэхээр өгнө гэсээр өгөөгүй иймд 6,000,000 нэхэмжилж байна.
Мөнхбаяр нь Баянхонгор сумын Шаргалжуут 8-р багт 2023 оны 10-р сард мал угаалгын ванни хийлгэх ажлын санал тавьсан ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг өгөхөөр тохирсон тэгээд би өөрийн ажилчдаа аваачиж ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажилчдын цалин, хоол хүнс болон бусад зардлуудаа өөрөө хариуцсан тохиролцсон 3,500,000 төгрөгөөс надад нэг ч төгрөг ирээгүй. Иймд 3,500,000 төгрөг нэхэмжилж байна ... гэжээ.
2. Хариуцагч *********************нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Миний бие нь *****************гэх иргэнд ямар нэгэн өр төлбөр байхгүй. 1 нь тоглоомын тоног төхөөрөмжийн үнэ болох мөнгийг ******************* руу шилжүүлсэн. Ковидтой холбогдолтой ачаа тээвэр үнэ өссөн шалтгаанаар 1 багийн тоглоом дээр 4 сая төгрөг буюу зардал нэмэгдсэн. Миний бие 5 дугаар багийн тоглоомын талбайн ажлыг гүйцэтгэсэн. 5 дугаар баг дээр гарсан зардлыг ***************** руу шилжүүлсэн. 7 дугаар багийн тоглоомын ажил дээр миний найз болох ***************** ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие ажил гүйцэтгэх ажлыг гардаж хийсэн. 7 дугаар баг дээр нэмэгдсэн зардлыг*******************гэж найзаас нэхэмжлэх нь зүйтэй байх. Иймд миний бие ************** гэх хүнд өгөх ёстой 4 сая төгрөгийг шилжүүлсэн.
2 нь Шаргалжуут 8 дугаар багт хийсэн мал угаалгын ванн хийж гүйцэтгэх ажил дээр миний бие өөрийн багийн найз болох Б.С найзтайгаа хамтарч энэ ажлыг авсан. Энэ ажлыг малын хашаа гагнуур тоног төхөөрөмж бүх зүйлээр хангаж өгөөд энэ ажлыг гүйцэтгэх гэж санал болгоод тохироод орсон юм. Энэ ажил дээр ******************** нь ажил гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүй ажил гүйцэтгээд надтай хамтарсан Б.С найзтай тохирсон мөнгө төгрөгийг бас л надаас нэхсэн байх юм. Энэ хүний хийж гүйцэтгэсэн асуудалгүй ажлыг сум орон нутаг нь хүлээн аваагүй, чанарыг шаардлага ажлыг миний найз болох Б.С найз өөрийн биеэр очиж энэ ажлыг гүйцэтгэж хийж хүлээлгэж өгсөн. Найдвартай чанаргүй ажил хийж гүйцэтгээд ажил хийсэн гээд мөнгө нэхээд энэ асуудал надад ямар ч хамаагүй болчихсон юмыг над руу хамааруулж нэхэмжилсэн асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Миний бие ****************************** ямар ч өр төлбөр байхгүй гэжээ.
Зохигч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлага 9,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *******************нь үлдэгдэл 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 83,475 төгрөг зэргийг тус тус 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч *****************төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **************** нь **************** холбогдуулан тоног төхөөрөмжийн зардал 4,000,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, угаалгын ванны ажлын хөлс 3,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, эвлэрүүлэн зуучлал явуулахыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид даалгаж, эвлэрүүлэн зуучлал явуулах хугацааг 2025 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл 30 хоногоор хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авахыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 303/ШЗ2025/00348 дугаар шүүгчийн захирамжаар даалгасан.
Эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулгын дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч ***************** болон хариуцагч ********************** нар нь эвлэрч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 38 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулжээ.
Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ********************нь үлдэгдэл 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 83,475 төгрөг зэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч ************************ төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6-д зааснаар ....Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигч эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлага 9,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ****************** нь үлдэгдэл 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 83,475 төгрөг зэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ************************ төлөхөөр тохиролцсон 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 38 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 83,475 төгрөг, хариуцагч ****************** 55,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******************** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 741.6 дугаар зүйлийн 741.6, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь нэхэмжлэлийн шаардлага 9,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******************** нь үлдэгдэл 6,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 83,475 төгрөг зэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ****************** төлөх агуулга бүхий 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 38 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 83,475 төгрөг, хариуцагч ****************** 55,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА