Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 303/ШШ2025/00132

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ************************** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****************** холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 560,000 төгрөг, хүү 374,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,120 төгрөг, нийт 996,928 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ***************** нь *************** холбогдуулан  зээл  560,000 төгрөг, хүү 374,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,120 төгрөг, нийт 996,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **************** хариуцагч ********** нэхэмжлэлийн шаардлага 996,925 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

 Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,246 төгрөг,  хариуцагч ************** 14,246 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **************-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн 996,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ***************-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 14,246 төгрөг,  хариуцагч **************** 14,246 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **********д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА