| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00009/И |
| Дугаар | 303/ШШ2025/00133 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 303/ШШ2025/00133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *****************************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
********************* миний бие нь 1968 оны 11 сарын 29-нд Баянхонгор аймаг, Баянхонгор хотод төрсөн. Одоо 56 настай. Малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Миний бие нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд 1985 оны 6 дугаар сарын 20- ны өдрөөс Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд нормчиноор анх ажилд орсон. 1986 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд ачигчаар шилжин ажиллаж байгаад, 1988 оны 10 дугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд явах насанд хүрсэн тул цэрэгт татагдан ажлаас чөлөөлөгдсөн. Цэргийн албанд 2 жилийн хугацаатай яваад 1990 оны 10 дугаар сарын 13 өдөр халагдан ирсэн бөгөөд, 1990 оны 10 дугаар 19-ний өдрөөс өмнө нь ажиллаж байсан Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд ачигчаар ажилласан. 1991 онд тухайн байгууллага тарснаар: 1991 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс Барилгын Баян нэгтгэлийн Сүндэр пүүсийн даргын тушаалаар Касум даргатай бригадын ажилчин албан хаагчдыг Сүндэр пүүсийн ажилчин албан хаагчаар шилжүүлж ажиллуулж миний бие Сүндэр пүүсийн барилгын мэдэлд шилжсэн.
1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүндэр пүүсийн захирлын тушаалаар нормчиноор ажиллаж байгаад, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний Сүндэр пүүсийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Барилгачин хувьцаат компанийн мэдэлд шилжсэн. 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид 1997 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болно. 1997 оны 05 сараас хойшхи нийгмийн даатгалаа нөхөн тооцуулсан ба түүнээс хойш гэр бүлийн хүний хамтаар Баянхонгор аймгийн Жинст сум Хөнөг 3 дугаар багт мал маллан амьдарч байна. Миний биеийг 1985 оноос 1997 оныг хүртэлх хугацаанд барилгын байгууллагад ачигч, нормчиноор, цэргийн албанд татагдсан хугацаанаас бусдаар тасралтгүй ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр болон архиваас авсан баримтаар нотлогдоно. Иймээс нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудсанд бичигдсэн 1985-1988,1990-1994 онуудад Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3-р трестэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 083176 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 402 дугаар лавлагаа, ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар, 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаар, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 211 дүгээр тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Баянхонгор аймгийн барилгын Баян нэгтгэлийн Сүндэр пүүсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дүгээр, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр, 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тушаалууд, түүний хавсралт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08/1562 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/167 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******************** ХААТР-1 маягт, гэрч *********************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ********************* 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар тресстэд ачигчаар,
1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Сүндэр пүүст барилгын ажилчин, нормчноор,
1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *********************** нь 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар тресстэд ачигчаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Сүндэр пүүст барилгын ажилчин, нормчноор, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдөж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 083176 дугаартай дэвтрийн хуулбар, түүний 1985-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 402 дугаар лавлагаа, ажилд авч ажиллуулах тухай, ажилд авах ба чөлөөлөх тухай, ээлжийн амралт олгох тухай, ажлаас чөлөөлөх тухай, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар, 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 59 дүгээр, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаар, 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 211 дүгээр тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, ажилд авах тухай, түр ажилд томилох тухай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Баянхонгор аймгийн барилгын Баян нэгтгэлийн Сүндэр пүүсийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дүгээр, 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр, 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаар тушаалууд, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************************* хөдөлмөрийн 083176 дугаартай дэвтрийг 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Барилга трестийн боловсон хүчний хэлтэс нээж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, овог, нэр, зураг, зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Мөн хүсэлт гаргагч ******************** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 051 дугаар бүртгэлд: “овог, нэр-*****************, ажилладаг байгууллага-Техник туслалцааны барилга трест, эрхэлдэг ажил-ачиг, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баянхонгор” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ********************* 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар тресстэд ачигчаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Сүндэр пүүст барилгын ажилчин, нормчноор, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****************** 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, мөн 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар тресстэд ачигчаар, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Сүндэр пүүст барилгын ажилчин, нормчноор, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Барилгачин хувьцаат компанид ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА