| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00019/И |
| Дугаар | 303/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 303/ШШ2025/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *********************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
**************** миний бие нь 1986-1991 он хүртэл Монголбалгоргео компанид сэлбэгийн нярваар ажиллаж байсан хүсэлтээ бункерчин гэж бичиж өгсөн тул нярваар ажиллаж байсан гэж хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаар лавлагаа, Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1987 оны 03 дугаар сарын 30-ны дөрийн 37 дугаар тушаал, Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаал, Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар тушаал, Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тушаал, Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаар тушаал, түүний хавсралт, хөдөлмөрийн 011730 дугаар дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ******************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ************* 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголболгарметалл үйлдвэрт сэлбэгийн аж ахуйн нярав, бункерчинээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ****************** нь 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголболгарметалл үйлдвэрт сэлбэгийн аж ахуйн нярав, бункерчинээр ажиллаж байсан болох нь түүний 1986-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 127 дугаар лавлагаа, ажилд томилох тухай Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1987 оны 03 дугаар сарын 30-ны дөрийн 37 дугаар тушаал, ээлжийн амралт олгох тухай Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 367 дугаар тушаал, комисс томилох тухай Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаар тушаал, тэтгэмж олгох тухай Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тушаал, ажилд түр томилох тухай, чөлөө олгох тухай Монгол-Болгарын “монголболгарметалл” хамтарсан үйлдвэрийн 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 92 дугаар тушаал, түүний хавсралт, хөдөлмөрийн 011730 дугаар дэвтрийн хуулбар, түүний ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 011730 дугаар дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *********************** нарыг мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *********** хөдөлмөрийн 011730 дугаартай дэвтрийг 1987 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Техник мэргэжлийн сургуулийн захирал нь нээн гарын үсгээ зурж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, овог, нэр, зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Иймд хүсэлт гаргагч ************** 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголболгарметалл үйлдвэрт сэлбэгийн аж ахуйн нярав, бункерчинээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ****************** 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголболгарметалл үйлдвэрт сэлбэгийн аж ахуйн нярав, бункерчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА