Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 132

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Р.Соронзонболд, түүний өмгөөлөгч Л.Баттогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Ренчинбямбын Соронзонболдод холбогдох эрүүгийн “201725031106” дугаартай, 186/2018/0085/э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1975 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл  4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 59 дүгээр байр 87 тоотод оршин суух бүртгэлтэй, Гөрөөчин овогт Ренчинбямбын Соронзонболд /РД:РЮ75100618/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Р.Соронзонболд нь “Артизон” ХХК-ийн урилгаар Монгол Улсад ирж 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд “Рremium Рalace” зочид буудалд байрласан Бүгд Найрамдах Солонгос улсын “СJ” группын 25 багшийн буудлын төлбөр 32.930.000 төгрөгийг  завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Р.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Яллах дүгнэлтэд дурдсан мэдүүлэг үнэн зөв байна. 17.930.000 төгрөгийн хохиролтой, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтэй  гэмшиж  байна гэв.

 

1.2.Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Б.Тогтохбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Рremium Рalace компаний үүсгэн байгуулагч. Манай компани доороо зочид буудал ажлуулдаг. Би энэ талаар 2017 оны 4 дүгээр сард мэдсэн. Манай буудлын менежер надад хэлэхдээ энэ хүнийг гэрээгээ байгуулчихаад төлбөрөө өгөхгүй худал хэлээд яваад байна. Тэгшээ гээд таны базын дагуулж ирсэн хүн байгаа юм. Та уулзаад өгөөч гэсэн. Би 2017 оны 5 дугаар сард Соронзонболдтой уулзсан. Тэгэхэд “энэ хүмүүс миний өөрийн компаний урилгаар орж ирсэн зочид юм. Үнэ дээрээ үнэ хөнгөлөх гэрээ байгуулаад өгөөч” гэсэн тул Соронзонболдын буулгасан хүний төлбөрийг 120.000 төгрөгөөр тооцох болсон. Үүний дагуу 2016 оны 12 дугаар сарыг дуустал зочин буулгасан байдаг. Тэгээд зочид явж Соронзонболдоос мөнгөө нэхэхээр “манай зочид мөнгөө шилжүүлээгүй байна, мөнгө орж ирэхээр нь шилжүүлнэ” гэж байсан. Хүлээсээр байгаад найдваргүй байхаар нь Өнөр менежер тухайн үед бууж байсан Солонгос зочидтой мэйлээр холбогдож төлбөрөө төлөөч гэсэн байдаг. Гэтэл тэр Солонгос зочид нь хариу явуулахдаа “би Соронзонболд гэдэг хүний зочин биш, “Артизон” компаний зочин” гэсэн байдаг. Түүнээс хойш бид нар 2017 оны 1 дүгээр сарын дундуур Артизон компанийг мэдсэн. Үүнийг дагуу Артизон компанитай холбогдоход “манайх Рremium Рalace-д бүх мөнгөө төлсөн” гэдэг. Соронзолдоос ав гэсэн. Өнөр менежер Соронзонболд захиралтай уулзахад “би мөнгийг нь аваад зуслангийн байшин барьсан. Удахгүй байраа зараад мөнгийг нь өгнө” гэсэн байдаг. Тэгээд байрыг нь зарахыг хүлээгээд байж байтал энэ нь худал зүйл болдог. Ингээд Соронзонболд захирал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлбөрөө 100 хувь төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн байдаг. Энэ хугацаа болоход би, Бат-Эрдэнэтэй хамт Соронзонболд захиралтай уулзсан. Тэгэхэд Соронзонболд надад бага зэрэг хугацаа өгөөч би унаж байгаа машин болон зуслангийн байшингаа барьцаанд тавина гэсэн. Тэгээд Бат-Эрдэнэ өмгөөлөгчтэй лагерын газрыг нь үзэхэд хоёр газар байсан ба нэг нь өөрийнх нь нэр  дээр нөгөө нь эхнэрийнх нь нэр дээр байсан. Эхнэрийнх нь нэр дээр байсан газарт байшин дутуу бариулсан байдаг. Тэгээд унаж байгаа машинаа танай байгууллагын нэр дээр шилжүүлье гэсэн. Гэтэл тэр машин нь банк бус санүүгийн байгууллагын нэр дээр барьцаанд байсан. Дараа нь Хятадаас мөнгө орж ирнэ гэсэн. Энэ мэтээр уулзах бүрт өөр өөр зүйл яриад байхаар нь эцэстээ цагдаагийн байгууллагад хандах болсон. Одоо 17.930.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. 2016 оны 12 дугаар сараас өмнө Соронзонболд захирал Солонгосчуудаас мөнгөө аваад хэрэглэсэн. Энэ хүн ажил хийдэг байж сар бүр хэдэн төгрөг өгөөд явж байсан бол болох байсан. Гэтэл ийм зүйлгүй байхаар нь гомдолтой байна гэв.

 

          Хоёр: Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаярын:..Миний бие 2015 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах Рremimum Рalace зочид буудалд ажиллаж байна. 2016 оны 08 дугаар сарын эхээр Сүнжин гранд зочид буудлын ерөнхий менежер Соронзонболд гэх хүн манай албан байгууллага дээр ирээд Рremimum Рalace компаний харъяа Рremimum зочид буудалд зочид буулгая гэсэн.  Тэгээд тухайн ажлаараа буудал хариуцсан менежер Өнөртэй уулзаад урт хугацааны зочин байрлуулна үнийн хөнгөлөлт үзүүлээч гэсэн. Тэгээд 50% хямдруулаад байрлуулахаар болсон байдаг. Уг нь ярилцаж тохиролцсон өрөө нь 240.000 төгрөгийн үнэтэй төлбөртэй өрөө юм. Өнөртэй ярилцаж тохиролцоод тал үнээр нь буюу 120.000 төгрөгөөр буулгахаар болсон байдаг.  Соронзонболд нь өөрийн хариуцсан зочид гэж хэлсэн байдаг.  Тэгээд Соронзонболд нь өөрийн “МС трейвэл” ХХК-иар манай зочид буудалтай буудлын үнэ төлбөрийн тал дээр гэрээ байгуулсан байдаг. Учир нь Соронзонболд нь буудлын төлбөрийг ярьснаасаа өөрчлүүлэхгүй байхын тулд гэрээ хийсэн байдаг.      Соронзонболд нь төлбөр дээр баталгаа гаргуулсан гэрээ хийсэн юм. Тухайн гэрээн дээр оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх буудлын төлбөр өөрчлөгдөхгүй гэх гэрээ хийсэн байдаг. Манай зочид буудал нь зэрэглэл өндөртэй учир буудлын төлбөрийг үйлчилгээ үзүүлсний дараа авдаг журамтай юм. Ийм болохоор Соронзонболдоос урьдчилгаа аваагүй. 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний хооронд явцын дунд Соронзонболд нь зочдын төлбөрийг төлсөн байдаг. Төлбөр төлсөн цаг хугацаа хэдэн төгрөг төлснийг хүснэгтээр гаргаж өгье. Буудалд Соронзонболд нь нийт 25 зочдын 216 хоногийн 63.666.200 төгрөгний төлбөр төлөхөөс явцын дунд  30.500.200 төгрөгийг төлсөн байдаг. Одоо төлбөр төлөгдөөгүй үлдэгдэл 33.166.000 төгрөг байгаа. 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зочид бууж дууссаны дараа Соронзонболдоос буудлын өрийг нэхэмжлэхэд Солонгос зочдоос мөнгө аваагүй байна мөнгө орж ирэхээр өгье санаа зоволтгүй гэдэг байсан. Тэгэж хэлснээс нь хойш 40 хоног өнгөрөөд манай байгууллага аргаа бараад зочид буудалд буусан хамгийн сүүлийн Солонгос хүнтэй утсаар холбогдоход   манай байгууллагаас буудлын бүх төлбөр тооцоог танай буудлын Соронзонболд гэх хүнд зочдын буудлын төлбөрөө тооцоогоо урьдчилж хийдэг байсан гэсэн. Зочид    буудлын    төлбөр тооцоог Соронзонболдын Голомт банкин дахь хувийн дансруу нь хийсэн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын дундуур Соронзонболдтой уулзаад болсон явдлын талаар асуухад эхэндээ үгүй гэж байгаад  Артизоноос авсан баримтуудыг  харуултал төлбөрийн мөнгөө авснаа хэлсэн. Соронзонболд  нь төлбөр тооцооны мөнгийг эхэндээ Хятадуудтай хамтран ажиллахдаа зарцуулсан гэж хэлсэн. Тэгээд Соронзонболд нь манай буудлын төлбөрийг төлөхийн тулд өөрийн нэр дээр байдаг орон сууцаа заруулахаар үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газар хандсан байгаа гэсэн. Тэр талаар нь асууж лавлахад худлаа байсан.  Соронзонболдоос төлбөр тооцооны мөнгийг асуухаар удахгүй өгнө  л гэдэг байсан.  Сүүлд 2017 оны 04 дүгээр сард Соронзонболдтой уулзахад 2017 оны 05 дугаар сарын 05-ны дотор төлбөр тооцоог бүрэн барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Хугацаа нь болоод 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  дахин уулзтал  2017 оны 05 дугаар сарын 14-ний одор Хятад улсруу Ерөнхий сайдтай явж байгаа ажлаа бүтээгээд ирнэ ирээд мөнгөтэй болчихно санаа зоволтгүй гэж хэлсэн. Бид нар хэрэв тийм юм бол  барьцаа болгож эд хөрөнгөө үлдээ гэтэл маргааш нь барьцаанд тавьсан автомашины гэрчилгээний хуулбар болон хоёр газрын гэрчилгээний хуулбарыг авчирч өгсөн. Манай  компаний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Соронзонболд нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш чимээгүй алга болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 22-24/,

       2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Өнөрийн:...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Премиум зочид буудлын менежерээр 2015 оны 06 сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний төрсөн ах Тогтохбаярын баз Тэгшсайхан нь 2016 оны 07 сарын сүүлээр надруу утсаар яриад ахтай нь өмнө цугтаа ажиллаж байсан Р.Соронзонболд гэх залуу чамтай уулзахаар очно. Солонгосоос олон жуулчид авчирна, хөнгөлөлттэй үнээр үйлчлээрэй гэж гуйсан. Уг өдөр нь яг хэдний өдөр гэдгийг нь би одоо санахгүй байна. Тэр өдрөө Соронзонболд манай буудал дээр ирж надтай уулзсан. Р.Соронзонболд надтай анх уулзахдаа өөрийгөө “МСТрэйвэл” ХХК-ны захирал гэж танилцуулсан. Тэгээд 8 сард Солонгос улсаас хэдэн зуун хүн ирнэ, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хэрэгтэй байна, хэрвээ чи, ахдаа үнээ хямдруулах юм бол Солонгосоос ирэх бүх  хүмүүсийнхээ захиалгыг танай зочид буудалд өгье гэж хэлснээ, шууд 2 Солонгос иргэний захиалгыг тус тусдаа өрөөнд 1 сар байлгахаар захиалга өгсөн. Тэгэхээр нь би үнийн дүн дээрээ Р.Соронзонболдтой ярилцаад 1 хоногийн 284.000 төгрөг өрөөг 1 хоногийн 120.000 төгрөг болгож хямдруулсан. 120.000 төгрөгт хоногийн бүх үйлчилгээ буюу өглөөний цай, НӨАТ зэрэг нь бүгд багтсан. Ингээд Соронзонболдтой харилцан тохиролцож гэрээ хийхээр ярилцсан бөгөөд гэрээн дээр зочдыг ирэхээр нь эхлээд төлөх ёстой мөнгөний 50 хувийг өгч, эхний 1 сар байрлаад  дуусахаар 30 хувийг өгч, 2 дахь сар дуусахаар 20 хувийг төлж тооцоогоо дуусгана гэж амаар тохиролцсон. Тэгэхдээ Соронзонболд нь зочид цуварч ирнэ, ирж  байгаа зочид нь хамгийн багадаа 1 сарын хугацаатай байрлана гэж ярилцаад тэр өөрөө явсан. Тэгээд хамгийн эхний зочин болох Солонгос Улсын иргэн Ким Киун 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улсын иргэн Парк Киу Жин ирсэн бөгөөд  тус өдөр Соронзонболд манай байгууллагын буюу Премиум палас ХХК-ны хаан банкан дахь 5015291688 данс руу Хаан банкны данснаас 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дансны дугаар нь мэдэгдэхгүй байгаа учраас Соронзонболд өөрөө гаргаж өгөх байхаа. Түүнээс хойш 17 Солонгос улсын иргэн бөгөөд Р.Соронзонболд нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа өөрийн Хаан банкны картыг зочид буудлын карт уншигч машинд уншуулсан. Түүнээс хойш 2016 оны 12  дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэмэгдэж  6 хүн ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Соронзонболд нь 5.000.000 төгрөгийг мөн л зочид буудлын карт уншигч машинд уншуулсан. Эхний   10.000.000   төгрөгийг   шилжүүүлснээс   хойш   дараагийн мөнгөнүүдийг  байнга гуйлгаж араасаа утасдуулж, худлаа ярьж алга болоод байсан. Энэ үед нь би танай зочдын өрөөг цэвэрлэхээ болилоо, өглөөний цайнд оруулахаа болилоо гэх мэтээр ярихаар сандраад хүрээд ирдэг байсан. Энэ хугацаанд Артизонтой Соронзонболд нь холбоотой юм байна гэдгийг нь Солонгосчуудад хэлмэрчээр ажиллаж байсан эмэгтэйгээс мэдсэн. Би сүүлдээ “Артизон” ХХК-аас мөнгөө нэхэхээр Соронзонболд сандараад бас л хүрээд ирдэг байсан. Солонгосоос ирсэн иргэд нь багш нар байсан юм байна лээ. Соронзонболд нь жуулчид гэж худлаа ярьж итгүүлсэн байсан. Ингээд Солонгосчууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байрлаад нутаг руугаа буцсан. Үлдэгдэл 32.930.000 төгрөгийн тооцоо үлдсэн.  Энэ  мөнгийг Соронзонболдтой  гэрээ хийсний дагуу нэхэмжлэхэд эхэндээ Солонгосоос мөнгө орж ирэхгүй байна, мөнгө орж ирэхээр өгнө  гэж хэсэг хугацаа өнгөрсөн. Явцын дунд тооцоогоо хийхгүй болохоор нь удаа дараа шахаж шаардахад  Соронзонболд ажил дээр ирээд надад хандаж ах нь буудлын тооцооны мөнгийг хувьдаа аваад Хонг Конгын хөрөнгийн бирж рүү гаргачихсан юмаа, энэ ажилд жаахан хугацаа шаардаад байгаа юм, цаг хугацаа өнгөрөх тусам оруулсан мөнгө нь их болдог байна, чи 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл жаахан тэвччих, хүлээчих, тэгээд мөнгө орж ирнэ гэсэн. Хүсэлтийнх нь дагуу би ойлгоод Соронзонболдыг өөрийнх нь хэлсэн хугацааг нь хүртэл хүлээсэн. Соронзонболдын өөрийнх нь эрхэлж байгаа ажил нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сүнжин" гранд зочид буудлын маркетингийн албаны дарга юм байна ажилруу нь албан бичиг хийгээд аваачиж өгөхөөр очиход Соронзонболд байгаагүй бөгөөд тэнд ажиллаж байсан хүн нь Соронзонболдыг ээлжийн амралтаа авсан байгаа, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орно гэсэн. Түүнээс хойш дахиж ажил дээр нь ирээд барьж авч уулзахад, нөгөө мөнгө маань удах юм шиг байна, болохгүй бол ах нь байраа зараад өгье гэсэн. Тэгэхээр нь би Ремаксд ажилладаг найз нартайгаа  уулзуулаад байрыг нь заруулах  гэж оролдсон боловч байр нь зарагдаагүй. Зочид 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явсаны дараагаас эхлээд одоог хүртэл зугтаж байна.. Соронзонболдтой уулзах гэж байнга л араас нь хөөцөлдөж байна.  Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Соронзонболд руу утсаар яриад хуулийн байгууллагад гомдол гаргалаа гэсэн чинь маргааш нь ажил дээр ирсэн. Гэхдээ машиныхаа гэрчилгээ, 2 зуслангийн зориулалттай газрын гэрчилгээ зэргийг авчираад би Ерөнхий сайдын ажлын хэсэгт урагшаа Хятад руу яваад 7 хоноод ирнэ гээд мөнгөтэй болно. Тэр болтол газар, машинаа барьцаанд үлдээе гэсэн. Хүсэлтийг нь хүлээж аваад машин газрыг нь үзэхэд машин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тэгэхээр нь тэр дор нь машиныг нь буцаагаад өгсөн. Зуслангийн газрыг нь очиж үзээд мөнгөний төлбөрт авах шаардлагагүй юм байна гэж үзсэн. Түүнээс хойш нилээд удаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 30-ны орчим Соронзонболдын утас руу Тогтохбаяр ах залгахад холбогдсон бөгөөд ажил  дээр хүрээд ир гэж дуудаад газрын гэрчилгээг нь өгөөд явуулсан. Ирээд уулзаад явахдаа, удахгүй мөнгийг  чинь өгнө, худлаа ярих юм байхгүй гэж ярьдаг юмаа л ярьж байсан гэх мэдүүлэг./ 1 дүгээр хавтас, хуудас 26-29/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Соронзонболдын гэрчээр мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сард миний танил "Артизан" ХХК-д ажилладаг Сугаржаргал /91115244/ надруу утсаар яриад "манай компаний дагуу Солонгосоос зочид ирэх гэж байгаа, танд таньж мэддэг хямдхан буудал байгаа юм, та манай ерөнхий менежертэй очоод уулзчих" гэж хэлсэн. Ингээд би менежер Наранбаттай "манайд удаан болон богино хугацаагаар ирэх хүмүүс олон байгаа, хямдхан байрлуулчих буудал хэрэгтэй байна, та олоод дунд нь зуучлаад өгөөч" гэдэг санал Миний найз Тэгшсайханы эхнэрийн талынх нь нэг хүн Премиум палас зочид буудалд менежерээр ажилладаг болохыг мэдээд уулзуулж өгөхийг гуйсан. Тэгшээ дүүдээ хэлчихсэн байгаа, чи өөрөө очоод уулзчих гэж хэлсэн болохоор нь би 2016 оны 08 дугаар сарын 02-ны үед "Премиум палас" зочид буудал дээр очиж Өнөрөө гэдэг залуутай Өнөрөө 200 гаран мянган төгрөгийн үнэ тарифтай өрөөг 120.000 төгрөгөөр оруулах захиалга авахаар болсон. Би "Премиум палас", "Артизон" ХХК-ны хооронд зардлаар байрлах буудал олж өгөн зуучилж байгаа учраас Өнөрөөтэй уулзсаны Артизон ХХК-д зочдыг буудалд буулгах зардлыг 130.000 төгрөгөөр тохирч, харин Премиум паластай 120.000 төгрөгөөр гэрээ байгуулахаар болсон. Үүний дунд үлдэж зөрүү 10000 төгрөг тутмыг би өөртөө ашиг болгон авахаар болсон, энэ талаар менежер Өнөрөөд хэлж буудлын баримтыг 130.000 төгрөгөөр бичүүлэн авахаар болсон Миний хувийн "Эм Си тревэл" нэртэй ХХК байдаг бөгөөд би уг компаныхаа нэрээр Артизон  ХХК-тай буудалд зочин байрлуулахтай холбогдон гарах харилцааг зохицуулах талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээн дээр буудлын төлбөрийг 130.000 төгрөгөөр тооцож авахаар бичигдсэн байгаа. Ингээд би цаашаа Премиум паластай өөрийн компаний нэрээр захиалга өгсөн талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээн дээр бол буудлын үнэ 120.000 төгрөг гэж бичигдсэн байгаа. Солонгосоос ирэх зочид цуварч ирнэ гэж Артизон ХХК-ныхан хэлсэн ба зочид ирэх бүрийд буудлын мөнгийг надад бүтнээр нь миний дансанд шилжүүлсэн байсан. Би уг мөнгөнөөс Премиум палас буудлын дансанд эхний ээлжинд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би картаар тооцоо хийж байсан. Аль банкны картаар гүйлгээ хийж байснаа одоо санахгүй байна. Миний Хаан банкны дансны  дугаар  5720991212, Голомт банкны дансны дугаар 30010005325 юм. 2016 оны 08 сарын  08-ны өдрөөс 2017 оны  12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт /25-26 /яг хэлж мэдэхгүй байна/ Солонгос зочид ирж, тэднийг буудалд байрлуулсан ба тухай бүрт "Артизон" ХХК-иас буудлын төлбөрийг авч байсан. Нийт 51.786. 000 төгрөгийг Артизон ХХК нь миний дансанд шилжүүлэн өгч байсан. Үүнээс би цаашаа Премиум буудалтай тооцоо хийхдээ увуулж, цувуулаад нийт 19.000.000 төгрөгийг төлсөн, 27.851.000 төгрөгийн тооцоо хийх дутуу үлдсэн. Би 2 компанийн дунд зуучилж өгөөд үнийн зөрүү 10.000 төгрөг буюу 4.935.000 төгрөгийн ашгийг өөртөө гаргаад авсан. Үүнээс гадна төлөх ёстой 10.000 төгрөгийг би бага багаар нь хувьдаа хэрэглээд үрээд дуусгачихсан. Уг нь эргүүлээд төлчихнө гэж бодож байсан боловч одоог хүртэл боломж гараагүй байна гэжээ. /1 дүгээр хавтас, хуудас 32-34/,

 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Наранбатын:..Би Соронзонболд гэдэг хүнийг сайн танихгүй ээ, манай компанид ажиллаж байсан. Сугаржаргал гэдэг эмэгтэйгээр дамжуулан танилцаж байсан.  Сугаржаргал Соронзонболд нар нь урьд нь Сүнжингранд зочид буудалд хамт ажиллаж байсан гэж ярьж байсан.  Тэр үед Соронзонболд манай компанитай гэрээ хийхэд 1 хоногийн 1 хүний 130.000 төгрөгөөр гэрээ хийж байсан юм. Тэр үед нь би 64.880.000 төгрөгийг төрийн банкаар Эм Си трайвэл компани руу шилжүүлж байсан гэх мэдүүлэг.                 /1 дүгээр хавтас хуудас 214-215/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагчаас: хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас хохирогч Тогтохбаярын мэдүүлэг, 27-28 дугаар хуудас гэрчийн мэдүүлэг, 215 дугаар хуудас гэрч Наранбатын мэдүүлэг, 44-46 дугаар хуудас хамтран ажиллах гэрээ, 198 дугаар хуудас хамтран ажиллах гэрээ, 47 дугаар хуудас төлбөрийн баримт, дансны хуулга, 203-209 дүгээр хуудас дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.   

Хохирогчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн эрх ашгийг хамгаалж оролцоно. Хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт улсын яллагчтай адил байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцоно. Хавтаст хэргээс иргэд хоорондын хамтран ажиллах гэрээг шинжлэн судална гэв.

                          

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Р.Соронзонболд нь Артизон” ХХК-ний урилгаар Монгол Улсад ирж 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртлэх хугацаанд “Рremium Рalace” зочид буудалд байрласан Бүгд Найрамдах Солонгос  улсын “СJ” группын 25 багшийн буудлын төлбөр  болох 32.930.000 төгрөгийг  завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаярын.. миний бие 2015 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах Рremimum Рalace зочид буудалд ажиллаж байна. 2016 оны 08 дугаар сарын эхээр Сүнжин гранд зочид буудлын ерөнхий менежер Соронзонболд гэх хүн манай албан байгууллага дээр ирээд Рremimum Рalace компаний харъяа Рremimum зочид буудалд зочид буулгая гэсэн.  Тэгээд тухайн ажлаараа буудал хариуцсан менежер Өнөртэй уулзаад урт хугацааны зочин байрлуулна үнийн хөнгөлөлт үзүүлээч гэсэн. Тэгээд 50% хямдруулаад байрлуулахаар болсон байдаг. Уг нь ярилцаж тохиролцсон өрөө нь 240.000 төгрөгийн үнэтэй төлбөртэй өрөө юм. Өнөртэй ярилцаж тохиролцоод тал үнээр нь буюу 120.000 төгрөгөөр буулгахаар болсон байдаг....буудалд Соронзонболд нь нийт 25 зочдын 216 хоногийн 63.666.200 төгрөгний төлбөр төлөхөөс явцын дунд  30.500.200 төгрөгийг төлсөн байдаг. Одоо төлбөр төлөгдөөгүй үлдэгдэл 33.166.000 төгрөг байгаа. 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зочид бууж дууссаны дараа Соронзонболдоос буудлын өрийг нэхэмжлэхэд Солонгос зочдоос мөнгө аваагүй байна мөнгө орж ирэхээр өгье санаа зоволтгүй гэдэг байсан. Тэгэж хэлснээс нь хойш 40 хоног өнгөрөөд манай байгууллага аргаа бараад зочид буудалд буусан хамгийн сүүлийн Солонгос хүнтэй утсаар холбогдоход   манай байгууллагаас буудлын бүх төлбөр тооцоог танай буудлын Соронзонболд гэх хүнд зочдын буудлын төлбөрөө тооцоогоо урьдчилж хийдэг байсан гэсэн. Зочид    буудлын    төлбөр тооцоог Соронзонболдын Голомт банкин дахь хувийн дансруу нь хийсэн байдаг. 2017 оны 01 дүгээр сарын дундуур Соронзонболдтой уулзаад болсон явдлын талаар асуухад эхэндээ үгүй гэж байгаад  Артизоноос авсан баримтуудыг  харуултал төлбөрийн мөнгөө авснаа хэлсэн. Соронзонболд  нь төлбөр тооцооны мөнгийг эхэндээ Хятадуудтай хамтран ажиллахдаа зарцуулсан гэж хэлсэн. Тэгээд Соронзонболд нь манай буудлын төлбөрийг төлөхийн тулд өөрийн нэр дээр байдаг орон сууцаа заруулахаар үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газар хандсан байгаа гэсэн. Тэр талаар нь асууж лавлахад худлаа байсан.  Соронзонболдоос төлбөр тооцооны мөнгийг асуухаар удахгүй өгнө  л гэдэг байсан.  Сүүлд 2017 оны 04 дүгээр сард Соронзонболдтой уулзахад 2017 оны 05 дугаар сарын 05-ны дотор төлбөр тооцоог бүрэн барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн байдаг. Хугацаа нь болоод 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр  дахин уулзтал  2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хятад улсруу Ерөнхий сайдтай явж байгаа ажлаа бүтээгээд ирнэ ирээд мөнгөтэй болчихно санаа зоволтгүй гэж хэлсэн. Бид нар хэрэв тийм юм бол  барьцаа болгож эд хөрөнгөө үлдээ гэтэл маргааш нь барьцаанд тавьсан автомашины гэрчилгээний хуулбар болон хоёр газрын гэрчилгээний хуулбарыг авчирч өгсөн. Манай  компаний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Соронзонболд нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш чимээгүй алга болсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 22-24/, гэрч Б.Өнөрийн:...Р.Соронзонболд надтай анх уулзахдаа өөрийгөө “МСТрэйвэл” ХХК-ны захирал гэж танилцуулсан. Тэгээд 8 сард Солонгос улсаас хэдэн зуун хүн ирнэ, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хэрэгтэй байна, хэрвээ чи, ахдаа үнээ хямдруулах юм бол Солонгосоос ирэх бүх  хүмүүсийнхээ захиалгыг танай зочид буудалд өгье гэж хэлснээ, шууд 2 Солонгос иргэний захиалгыг тус тусдаа өрөөнд 1 сар байлгахаар захиалга өгсөн. Тэгэхээр нь би үнийн дүн дээрээ Р.Соронзонболдтой ярилцаад 1 хоногийн 284.000 төгрөг өрөөг 1 хоногийн 120.000 төгрөг болгож хямдруулсан…..тэгээд хамгийн эхний зочин болох Солонгос Улсын иргэн Ким Киун 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Дараа нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улсын иргэн Парк Киу Жин ирсэн бөгөөд  тус өдөр Соронзонболд манай байгууллагын буюу Премиум палас ХХК-ны хаан банкан дахь 5015291688 данс руу Хаан банкны данснаас 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дансны дугаар нь мэдэгдэхгүй байгаа учраас Соронзонболд өөрөө гаргаж өгөх байхаа. Түүнээс хойш 17 Солонгос улсын иргэн бөгөөд Р.Соронзонболд нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа өөрийн Хаан банкны картыг зочид буудлын карт уншигч машинд уншуулсан. Түүнээс хойш 2016 оны 12  дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэмэгдэж  6 хүн ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Соронзонболд нь 5.000.000 төгрөгийг мөн л зочид буудлын карт уншигч машинд уншуулсан. Эхний   10.000.000   төгрөгийг   шилжүүүлснээс   хойш   дараагийн мөнгөнүүдийг  байнга гуйлгаж араасаа утасдуулж, худлаа ярьж алга болоод байсан…..ингээд Солонгосчууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байрлаад нутаг руугаа буцсан. Үлдэгдэл 32.930.000 төгрөгийн тооцоо үлдсэн.  Энэ  мөнгийг Соронзонболдтой  гэрээ хийсний дагуу нэхэмжлэхэд эхэндээ Солонгосоос мөнгө орж ирэхгүй байна, мөнгө орж ирэхээр өгнө  гэж хэсэг хугацаа өнгөрсөн. Явцын дунд тооцоогоо хийхгүй болохоор нь удаа дараа шахаж шаардахад  Соронзонболд ажил дээр ирээд надад хандаж ах нь буудлын тооцооны мөнгийг хувьдаа аваад Хонг Конгын хөрөнгийн бирж рүү гаргачихсан юмаа, энэ ажилд жаахан хугацаа шаардаад байгаа юм, цаг хугацаа өнгөрөх тусам оруулсан мөнгө нь их болдог байна, чи 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл жаахан тэвччих, хүлээчих, тэгээд мөнгө орж ирнэ гэсэн. Хүсэлтийнх нь дагуу би ойлгоод Соронзонболдыг өөрийнх нь хэлсэн хугацааг нь хүртэл хүлээсэн....хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Соронзонболд руу утсаар яриад хуулийн байгууллагад гомдол гаргалаа гэсэн чинь маргааш нь ажил дээр ирсэн. Гэхдээ машиныхаа гэрчилгээ, 2 зуслангийн зориулалттай газрын гэрчилгээ зэргийг авчираад би Ерөнхий сайдын ажлын хэсэгт урагшаа Хятад руу яваад 7 хоноод ирнэ гээд мөнгөтэй болно. Тэр болтол газар, машинаа барьцаанд үлдээе гэсэн. Хүсэлтийг нь хүлээж аваад машин газрыг нь үзэхэд машин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тэгэхээр нь тэр дор нь машиныг нь буцаагаад өгсөн. Зуслангийн газрыг нь очиж үзээд мөнгөний төлбөрт авах шаардлагагүй юм байна гэж үзсэн. Түүнээс хойш нилээд удаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 30-ны орчим Соронзонболдын утас руу Тогтохбаяр ах залгахад холбогдсон бөгөөд ажил  дээр хүрээд ир гэж дуудаад газрын гэрчилгээг нь өгөөд явуулсан. Ирээд уулзаад явахдаа, удахгүй мөнгийг  чинь өгнө гэж худлаа яриад явсан… гэх мэдүүлэг./ 1 дүгээр хавтас, хуудас 26-29/, 55/16 дугаартай  хамтран ажиллах гэрээ  /хх-44/, Хаан банкны дансны  хуулгууд  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Соронзонболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөс 17.930.000 төгрөгийн  хохирол  төлөгдөөгүй  байгаа  тул  хохирлыг Р.Соронзонболдоос  гаргуулж  өгнө  үү гэснийг  шүүгдэгч  Р.Соронзонболд хүлээн зөвшөөрч  байх тул  шүүгдэгчээс  хохиролд 17.930.000 / арван долоон сая есөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчид  олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Р.Соронзонболд болон түүний өмгөөлөгч нарт хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж,  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 3, 5-д заасны  дагуу шүүх хуралдааныг ажлын тав  хоногийн хугацаагаар  завсарлага авч  болох  талаар хуулийн зүйл заалтыг тайлбарлан хэлсэн  боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирлыг богино хугацаанд төлж  барагдуулж  чадахгүй тийм учраас завсарлага авах шаардлагагүй  шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлье гэснийг дурьдах нь  зүйтэй  байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гөрөөчин овогт Ренчинбямбын Соронзонболдыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Соронзонболдыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Р.Соронзонболдод  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

4. Шүүгдэгч Р.Соронзонболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  дурдсугай.

 

5. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1-д зааснаар шүүгдэгч Р.Соронзонболдоос 17.930.000 /арван долоон сая есөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж “Рremium Рalace” ХХК-нд олгосугай.

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Соронзонболдын  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ