Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0961

 

 

 

 

 

 

 

  2024         11           28                                     128/ШШ2024/0961

 

         

                

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М******* /РД:ЙБ*******/;

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисс;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б*******, А.Ц******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нарыг оролцуулав.  

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Б******* ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн.

1.3.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Б.М*******ийг Хот байгуулалт, б*******, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, уг сонгон шалгаруулалтыг дахин зарлах, Б.М*******ийг уг сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөл, тус зөвлөлийн Шалгалтын комисст даалгуулах гэж тодруулсан. 

Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцсон байна.

2.2.Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос нэхэмжлэгчийг дээрх албан тушаалын сонгон шалгаруулалтаас нэхэмжлэгчийг бүртгэлээс хассан үндэслэлээ Б*******, ******* б******* яамнаас Нийслэлийн Б и хөгжлийн газарт шилжүүлэхдээ хууль зөрчсөн” гэжээ.

2.3.Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн бүртгэлээс хассан шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл болон Шалгалтын комисст гомдол гаргасан байна.

2.4.Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дүгээр албан бичгээр Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан шийдвэр нь үндэслэлтэй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Төрийн албаны зөвлөлөөс Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласны дагуу миний бие тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комисст цахим системээр гаргасан. Шалгалтын комиссоос 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр надтай холбогдож "Таныг Б*******, ******* б******* яамнаас Нийслэлийн Б и хөгжлийн газарт шилжүүлэхдээ хууль зөрчсөн үндэслэлээр шалгалтын бүртгэлээс хассан" гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо Төрийн албаны зөвлөл болон Шалгалтын комисст гаргасан, уг гомдлын хариуд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй талаарх хариуг ирүүлсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нийтлэг эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах удирдах албан тушаал мөн бөгөөд уг албан тушаалд тавигдах үндсэн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т "... төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж заасан, албан тушаалын тодорхойлолтод бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй байх нэмэлт шаардлагыг тогтоосон байна. Миний бие Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолт болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5-д "Шалгалт өгөх болзол" гэснийг бүрэн хангаж байгаа тул шаардлагаа хангаж байгаа болохыг нотлох баримтыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргасан. Гэтэл Шалгалтын комисс өмнө нь ажиллаж байсан Б*******, ******* б******* яамнаас Нийслэлийн Б инновац хөгжлийн газарт шилжүүлсэн шийдвэр хууль бус гэх үндэслэлээр шалгалтын бүртгэлээс хассан нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүй. Учир нь Шалгалтын комисс нь Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага болон Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамд заасан шаардлага, шалгалт өгөх болзлыг хангаж байгаа тохиолдолд шалгалтад оролцуулахаар бүртгэх ёстой байсан, гэтэл өөр байгууллагад шилжүүлэн томилсон шийдвэрийг хуульд нийцээгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах нь Шалгалтын комисс, түүний гишүүд албан тушаалын байдлаа хэтрүүлж төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0******* тоот албан бичигт "... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаал, Б*******, ******* б******* яамны шинжээчийн албан тушаалаас ямар, үндэслэлээр. хэзээ чөлөөлөгдсөн тушаалыг хавсаргаж ирүүлээгүй" гэх шалтгаанаар шалгалтын бүртгэлээс хассан гэх үндэслэлийг шинээр нэмж дурдсан байдаг. Төрийн албаны шалгалт өгөх болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 7.2.9-д "албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр"-ийг цахим бүртгэлд оруулах гэж заасны дагуу Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгааг нотлох өөрийн тушаалуудыг бүрэн оруулсан. Дээрх журмын заалт нь хуульд заасан ажилласан жилийн шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоох зорилготой гэж ойлгож байна, гэтэл энэхүү нөхцөл байдалд хамаарахгүй тушаалуудыг хавсаргаагүй гэх ойлгомжгүй асуудлыг дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комисст даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ:

“Төрийн албаны зөвлөлөөс Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласан, миний бие уг албан тушаалд томилогдох шаардлагыг хангаж байгаа тул сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг гаргасан боловч Шалгалтын комиссоос хууль бус үндэслэлээр бүртгэлээс хасах шийдвэрийг гаргасан, Уг сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгох, шалгалтыг дахин зарлаж, сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөл, түүнээс байгуулагдсан Шалгалтын комисст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгэр сарын 06-ны өдрийн 4784 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот албан бичгээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, хариу тайлбарыг 24-ний өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгдсэн байх боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, энэ хугацаанд сонгон шалгаруулалтын комиссын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Хот байгуулалт, б*******, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд томилуулахаар "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолыг батлан гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шалгалтын комиссын дүнг баталгаажуулсан шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан байгаа нь нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан "Шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, сонгон шалгаруулалтад бүртгэхийг Шалгалтын комисст даалгах тухай" нэхэмжлэл эрх зүйн үр дагаваргүй болох, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэхгүй байх нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх сонгон шалгаруулалт зохион байгуулах Шалгалтын комиссын шийдвэр болон "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, Хот байгуулалт, б*******, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, нэхэмжлэгчийг уг сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөл, түүнээс байгуулагдсан Шалгалтын комисст тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Өмнө нь ажиллаж байсан хүн өөрийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотой сул орон тоо үүссэн. Иймд миний бие шатлан дэвших зарчмын дагуу хуулийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаж байна гэж ойлгосон учир сонгон шалгаруулалтад оролцох бэлтгэлтэй байсан. Гэтэл тухайн үед М.А нь хуулийн хэлтсийн даргаар шууд шилжин томилогдсон шийдвэр гарсантай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарлахгүй юм байна гэсэн ойлголттой байсан бөгөөд ажлаасаа гарах, өөр ажил рүү шилжин ажиллах гэх мэтээр хувийн бодолтой байсан. Харин Нийслэлийн Б и газраас надад санал тавьсны дагуу миний бие шилжин ажилласан байдаг. Ийнхүү шилжин ажилласны дараагаар 2024 оны 06 дугаар сарын байдлаар Хуулийн хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн сайтаас харсны дагуу холбогдох материалуудыг бүрдүүлж цахимаар хүргүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалтад материалаа хүргүүлсний дараагаар хариуцагчийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож буй А.Ц******* надтай утсаар холбогдож намайг сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан тухай мэдэгдсэн бөгөөд хассан шалтгаан нь Б*******, ******* б******* яамнаас Бийн аудитын газарт шилжүүлсэн шийдвэр нь хууль зөрчсөн байна гэж үзсэн талаар тайлбарыг хэлсэн. Би өөрийгөө төрийн албаны нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байна гэж үзэж байсан тул холбогдох журамд зааснаар шалгалтын комисст гомдол гаргасан. Шалгалтын комисс болон Төрийн албаны зөвлөлөөс хуулийн хэлтсийн даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэлийн ангиллын албан тушаалтанд хамаардаг. Уг албан тушаалтанд тавигдах хуулийн шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дэх хэсэгт заасан байдаг. Уг шалгуурт эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэх шаардлагыг тусгасан. Миний бие одоогийн байдлаар төрийн албанд 12 дахь жилдээ, түшмэлийн ангилалд 5 дахь хэсэгт жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2020 онд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн. Өнөөдрийн байдлаар ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Намайг Б и газарт шилжүүлэн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Холбогдох журамд зааснаар шалгалтын комисс нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолд зааснаар баримт бичгийн бүрдлийг шалгах ёстой. Уг 25 дугаар тогтоолын 6.5 дахь хэсэгт салбар болон шалгалтын явцад дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд 6.6.1 дахь хэсэгт бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн албан хаагчийг энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан болзлыг хангаж байгаа эсэхийг шалгах гэсэн байх бөгөөд уг хэсэгт Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, эрүүгийн болон хуульд заасан алга албан тушаалын гэмт хэрэг шийдэгдээгүй байх гэж заасан байна. Шалгалтын комисс нь эдгээр заалтуудыг шалгасны үндсэн дээр уг шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд бүртгэх шийдвэрийг гаргах ёстой байсан бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт Б.М******* нь эдгээр шаардлагуудыг хангаж байсан гэж дурдсан байсан. Ингэснээр намайг бүртгэхгүй байх үндэслэл байгаагүй гэж миний зүгээс үзэж байна.

Мөн дараагийн үндэслэл гэвэл миний бие хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаж буй материалуудыг бүгдийг нь Төрийн албаны зөвлөлийн цахим сайт руу илгээсэн байдаг. Мөн төрийн албанд ажилласан жилийг тогтоохтой холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийн И-монгол системийн хуулбарыг хүргүүлсэн. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчдын ажилласан жилийн тогтоох журам дээр төрийн албанд ажилласан жилийн хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байна гэж заасан байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын дэвтрээс харахад төрийн албанд тасралтгүй ажилласан байна гэдгийг хангалттай нотолно гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын тушаалаас чөлөөлсөн тушаал, шийдвэр байхгүй байна гэдэг үндэслэлийг тусгасан байдаг.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/27 тоот тушаал дээр байгаа энэ тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас чөлөөлж Тамгын газрын шүүгчийн туслах албан тушаалд томилсугай гэсэн байгаа. Тэгэхээр нарийн бичгийн даргаас чөлөөлсөн ямар нэгэн тушаал гараагүй, гарах ч үндэслэлгүй юм. Хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй ч Төрийн албаны зөвлөлөөс уг тушаал, шийдвэр дутуу байна гэсэн учраас тайлбар гаргаж байна. Б******* ******* б******* яамнаас Б и хөгжлийн газарт шилжүүлэн томилсон шийдвэр хавсарсан. Гэтэл яамнаас Б инновац руу чөлөөлөөд шилжүүлсэн шийдвэр нь байхгүй байна гэх үндэслэлээр намайг хассан байсан. Гэтэл энэ бол байж боломгүй үндэслэл.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага гээд заачихсан байгаа. 23.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1 дэх хэсэгт заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно гэж заасан. Дараах гэдэгт 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан эрхэлсэн түшмэлд томилогдох бол 8 жил, ахлах түшмэл 5 жил гэх мэтээр заасан. Үүний дараагаар 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд томилох нийтлэг журмыг заасан. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулалт томилно гэж байгаа. Тэгэхээр 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа бол хуулиар тогтоосон шаардлага хангаж байна гэдгийг энэ заалтаар заасан байна. 26 дугаар зүйлд төрийн захиргааны албан тушаалд томилогдох үндсэн шалгуурыг заасан байх бөгөөд 26.1 дэх хэсэгт төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3 дахь хэсэгт заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гээд 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт энэ хуулийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тохиолдолд 26.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасанд тооцно гэж заасан. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангаж байгаа бол шалгалтад оролцох бүрэн эрхтэй гэж тайлбарлаад байгаа юм. Энэ заалтуудаас үзэхэд би Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж байх бөгөөд хариуцагчийн намайг бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус байна гэх тайлбарыг нэхэмжлэлээрээ гаргасан. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хувьд 2024 оны ******* тоот М.Аг нэр дэвшүүлэх тогтоолтой холбоотойгоор маргасан. Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг хууль бус болохыг тогтоохоор маргаж байгаа. Хэрвээ комиссын шийдвэр хууль бус болох нь тогтоогдвол түүнийг үндэслэн гарсан бусад шийдвэр эрх зүйн үр дагаваргүй болно гэдэг шаардлагаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох гэх тодруулсан шаардлага гаргаж байна” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Б*******, ******* б******* яамны 9 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий шалгалтын комисс Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Б*******, ******* б******* яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад "бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, эрх зүй /0421/ мэргэжлээр төгссөн байх; ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх; төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх" гэж заасан. Комисс Төрийн албаны тухай хуулийн 22. 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг нягталсан Б.М******* нь албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг хангаж байгаа хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д "Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна", Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 1.5-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулна" гэж заасан байхад Б.М******* нь Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн албан тушаалаас Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байгаа гэж комисс үзээд бүртгэлийг цуцалсан болно. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 7.9-д "Ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 3, бусад шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд комисс уг гомдлыг шалгалт эхлэхээс өмнө шийдвэрлэнэ" гэж заасан. Б*******, ******* б******* яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталгаажуулж, 6 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Иргэн Б.М******* нь Төрийн албаны зөвлөлд 2024 оны 6 дугаар сарын 27- ны өдрийн 13 цаг 31 минутад /Төрийн албаны зөвлөлийн бичиг хэргийн бүртгэлийн программд бүртгүүлснээр/ бүртгэлтэй холбоотой гомдлыг гаргасан болно. Иймд Б.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Б*******, ******* б******* яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хууль, журамд нийцүүлэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ын 12.1-д "Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ" гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ******* дугаар тогтоолоор Хот байгуулалт, б*******, орон сууцжуулалтын яам (хуучнаар Б*******, ******* б******* яам)-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан М.Аг нэр дэвшүүлсэн болно” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б*******, ******* б******* яамны хуулийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын бүртгэлд нийтдээ 4 хүн бүртгүүлсэн. Б.М*******ийн хувьд албан тушаалын тодорхойлолтын мэргэжил, боловсролын туршлагын шаардлагыг хангасан. Сонгон шалгаруулалтын бүртгэлд сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүн нь бичиг баримтаа бүрэн гүйцэт ирүүлэх ёстой. Мөн албан ёсоор томилогдон ажиллаж байгаа эсэх буюу хууль ёсны томилгоотой ажиллаж байгаа эсэхийг бид харж бүртгэлээ баталгаажуулдаг. Б.М*******ийн хувьд ажилласан жилийн шаардлага, мэргэжлийн шаардлагыг хангасан бөгөөд үүнтэй холбоотой баримтууд ирсэн байдаг хэдий ч 2 тушаал ирээгүй байсан. Б******* ******* б******* яам шинжээчийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал, Захиргааны хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн даргын тушаалаас чөлөөлсөн тушаал байхгүй байсан. Ийм учраас Б.М*******ийг хууль бус томилгоотой байна гэж үзэн сонгон шалгаруулалтаас хассан.

Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 3431 тоот Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулах журам байдаг. Уг журамд төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулна гээд заачихсан байдаг. Б.М******* нь Б*******, ******* б******* яаманд ажиллаж байхдаа гүйцэтгэх албан тушаалд буюу шинжээчийн албан тушаалд ажиллаж байгаад Б и газар ажилд томилогдохдоо сонгон шалгаруулалтгүйгээр гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаалд шилжин томилогдсон тушаалыг хавсарсан байсан. Комиссын хурал гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал дээр очихдоо сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой гэсэн байр суурьтай байсан учраас сонгон шалгаруулалтаас хасан үндэслэлтэй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан байдаг.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “төрийн албаны сонгон шалгаруулалтад холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Төрийн албаны зөвлөлөөс Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар уг шалгаруулалтыг зохион байгуулах Шалгалтын комиссыг байгуулжээ. /ХХ-ийн 39 дэх тал/

2.2.Нэхэмжлэгч Б.М******* нь уг сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу баримт материалыг цахимаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.

2.3.Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комисс нь Б.М*******ийн ирүүлсэн материалыг хянаад 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0******* дугаар албан бичгээр “... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн  тушаал, Б*******, ******* б******* яамны шинжээчийн албан тушаалаас ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлөгдсөн тушаалыг хавсаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр уг сонгон шалгаруулалтын нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 10-11 дэх тал/

2.4.Дээрх шийдвэрээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Б.М******* нь Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн албан тушаалаас Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байгаа гэж комисс үзэн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” гэж нэмж тайлбарласан.

2.5.Нэхэмжлэгч Б.М******* нь дээрх сонгон шалгаруулалтанд бүртгүүлэхээр бүрдүүлсэн материалдаа  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон 98 дугаар тушаал, мөн даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/27 дугаартай “Албан тушаалд өөрчлөн томилох тухай” тушаал, Б*******, ******* б******* яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дугаартай Б.М*******ийг ажилд томилох тухай” тушаал, Нийслэлийн Б, и газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай “Б.М*******ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хавсарган Шалгалтын комисст хүргүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /ХХ-ийн 83-86 дахь тал/.

2.6.Нэхэмжлэгч Б.М*******оос эдгээр баримтыг Төрийн албаны зөвлөлд цахим хэлбэрээр хүргүүлсэн, ийм баримтыг Шалгалтын комисс хүлээн авч болдог журамтай  учраас хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ баримтад үнэлгээ хийсэн гэдгээ тайлбарлаж, шүүхэд цахим мэдээллээсээ хэвлэж ирүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн. 

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 33.2.2-д “тусгай шалгалт” гэж, 33.3-т “…, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэжээ.

3.2.Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан дагуу тусгай шалгалтын журмаар явагдах ёстой шалгаруулалт мөн байна.

3.3.Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг тогтоож өгсний дотор мөн зүйлийн 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг *******х хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж, 66.1.11-д “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” гэж тус тус заажээ.

3.4.Хуулийн дээрх заалтын  дагуу Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд холбогдох журмыг батлах” эрх хэмжээтэй байна.

3.5.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын Тав дахь бүлгээр Шалгалт өгөх болзлыг тогтоосон байна.

3.6.Уг журмын 5.1-д “Дараахь болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ” гээд мөн зүйлд Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, сэтгэцийн өвчин эмгэггүй байх, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үргээ биелүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан, эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх, төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихээр хүсэлт гаргасан байх, иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх, зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх” гэж тус тус журамлажээ.

3.7.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлагыг тогтоожээ.

3.8.Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад яамны газрын дарга нь эрхэлсэн түшмэлийн, яамны ахлах шинжээч нь ахлах түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаарахаар тус тус тогтоосон байна.

3.9.Иймд Б.М*******ийн нэрээ дэвшүүлсэн Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэлийн ангилал зэрэглэлд хамаарах тул тэрээр уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан болох нь түүний шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар 6 жил, мөн Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн ахлах шинжээчээр 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан байдлаар тогтоогдлоо.

3.10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар маргаагүй ба Б.М*******ийг тусгай шалгуур хангаагүй гэх үндэслэлээр хасаагүй гэдгээ зөвшөөрсөн болно.

3.11.“Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын Тав дахь бүлгээр тогтоосон шалгуур нь сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа бөгөөд Б.М******* нь энэ журамд заасан шалгуурыг зөрчсөн гэх байдал огт тогтоогдохгүй байна.

3.12.Хариуцагчийн Б.М*******ийг “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаал, Б*******, ******* б******* яамны шинжээчийн албан тушаалаас ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлөгдсөн тушаалыг хавсаргаж ирүүлээгүй” гэх, Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн албан тушаалаас Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байгаа гэх үндэслэлээр гэхээс татгалзсан нь дээрх хууль болон журамд нийцэхгүй хууль бус гэж үзлээ.

3.13.Тодруулбал, “Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 7.7-д “Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, нягтлах эрхтэй” гэж заажээ.

3.14.Журамд зааснаар хариуцагч нь Б.М*******ийн Б*******, ******* б******* яамны шинжээчийн албан тушаалаас ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлөгдсөн нь эргэлзээтэй байсан бол нэхэмжлэгчээс нэмэлт материалыг шаардах, нягтлах эрхтэй ёстой болохоос “ийм үндэслэлээр” бүртгэхээс татгалзах эрхийг уг журмаар олгоогүй байна.

3.15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/27 дугаартай “Албан тушаалд өөрчлөн томилох тухай” тушаалаар Б.М*******ийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, шүүгчийн туслахын албан тушаалд томилсон нь нэг тушаалаар түүнийг чөлөөлж, томилсон асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн байгааг зөвшөөрч, ийм баримт шаардах ёсгүй байсан  гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

3.16.Хариуцагчаас Б.М*******ийг энэ сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан нэг үндэслэлээ “Б.М******* нь Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн албан тушаалаас Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдон ажиллаж байгаа гэж комисс үзэн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.17.Нэхэмжлэгч Б.М*******ийг Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн шинжээчийн албан тушаалаас Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилох ажиллагаа нь түүний сонгон шалгаруулалтад орох, албан тушаалд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх харилцаанд огт хамааралгүй эрх зүйн харилцаа юм.

3.18.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Нийслэлийн Б, и газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд ажилласан жил нь Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргад тавигдах “4 жил ахлах түшмэлийн алба хашсан байх” шалгуурт орж тооцогдох шаардлагагүй, тэрээр энэ шаардлагаа тус яаманд ахлах шинжээчээр ажилласан жилээрээ хангаж байгаагийн дээр түүнийг уг албан тушаалд шилжүүлэн ажилласан нь хууль бус гэж үзсэн бол энэ нь ажил олгогчийн буюу захиргааны томилох эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах үйлдэл болохоос бус Б.М*******ийг албан тушаал шатлан ахих зарчмаар өрсөлдөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

3.19.Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдсан М.А нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдсон Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өөр ажил албан тушаал эрхлэх болсон, уг ажлын байран дээр сул орон тоо гарсантай нь холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай”  ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн шаардлагаа багасгаж, өөрчилсөн тул энэхүү захиргааны актад шүүх үнэлэлт дүгнэлт өгөхгүй.

3.20.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Б.М*******ийг Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан /бүртгэхээс татгалзсан/ шалгалтын Комиссын шийдвэр нь Төрийн албаны хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д нийцээгүй болох нь нотлогдсон тул, уг захиргааны акт хууль бус болохыг тогтоож,  уг сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг  Төрийн албаны зөвлөлийн Шалгалтын комисст даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Гуравдагч этгээдийн тухайд:

5.1.Шүүхийн санаачлагаар энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан  М.А нь шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгчийн маргаж буй Б******* ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тул миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул гуравдагч этгээдээс чөлөөлж өгөх” хүсэлтийг гаргасан тул гуравдагч этгээдээс хассан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэг, .3, .3.4, .3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.2, 3.3 дахь хэсэг, заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.М*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссын “Б.М*******ийг Хот байгуулалт, б*******, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэлээс хассан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Б*******, ******* б******* яамны Хуулийн хэлтсийн даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг дахин зарлах, Б.М*******ийг уг сонгон шалгаруулалтад бүртгэхийг Төрийн албаны зөвлөл, түүний Шалгалтын комисст тус тус даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.М*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЭРДЭНЭЧИМЭГ