| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00252/И |
| Дугаар | 150/ШШ2025/00040 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 150/ШШ2025/00040
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 150/ШШ2025/00040 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *********************. дүгээр хороо, ***********************************. төв оффис, ****************************. давхар байрлах “********************************************************.” ХХК-ийн (РД:********************************************************) нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************************************************* аймгийн ****************************************** сум, ***********************************. дүгээр баг, ***********************************. дэх үйлдвэрийн бүсэд байрлах “********************************************************” ХХК-д (РД:********************************************************) холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 909,038,866 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол 725,000,000 төгрөг, нийт 1,634,038,866 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************, *********************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******************************************. (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********************************************************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*********************.” ХХК-нь хариуцагч “****************************.” ХХК-наас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 909,038,866 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол 725,000,000 төгрөг, нийт 1634038,866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай "*********************." ХХК нь барилгын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ хүрээнд "****************************." ХК /хуучин нэрээр/-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №RSP-20/22-19 "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, ОРС42.5 маркийн задгай цементийн 1 тонн тутмыг 155.000 төгрөг, нийт 1,050,194,520.55 (нэг тэрбум тавин сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорь зууны тавин тав) төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Хариуцагч "****************************." ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдал, улирлын чанартай үйлдвэрлэлийн зогсолт зэрэг нөхцөл байдлыг харгалзан бүтээгдэхүүний үнийг урьдчилан хүлээн авч, улмаар урьдчилан төлсөн төлбөрт гэрээний хугацаанд тогтоосон хувиар хүү тооцон, бүтээгдэхүүнээр барагдуулах саналыг тавьсан. Бид уг саналыг хүлээн зөвшөөрч энэ талаар гэрээний 3.1 дэх хэсэгт тусган баталгаажуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилгаа 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгийг хариуцагчид төлсөн.
Дээрх саналыг хүлээн авсан шалтгаан нь бидний хэрэгжүүлж буй барилгын төслийн нил хавтан суурийг цутгах ажилд бид Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй хэд хэдэн цементийг жил гаруй хугацааны туршид туршиж үзсэний үндсэн дээр ******************************************. үйлдвэрийн цементийг ашиглан хамгийн зохистой орц бүхий бетоныг гаргаж авсан байсан. Улмаар бидэнд ****************************. үйлдвэрийн цемент хэрэгтэй талаар бид хариуцагч компанид мэдэгдээд байсан билээ.
Гэвч хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 7 удаагийн нийлүүлэлтээр нийт 484.85 тонн цементийг 88,694,500 төгрөгөөр тооцон нийлүүлж, үүнээс хойш дахин огт нийлүүлэлт хийгээгүй. Улмаар бид үлдэгдэл төлбөрт ногдох цементийг нийлүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн боловч хариуцагч нь тодорхой хариу өгөлгүй байсаар өнөөг хүрлээ.
Өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүлж буй барилгын төслөө хэвийн үргэлжлүүлэхийн тулд цаг алдалгүй өөр компаниас цемент худалдан авах шаардлага тулгарсан. Ингэхдээ "******************************************." ХХК-аас нийт 5000 тонн цементийг нэг тонныг 300,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдан авч ашигласан билээ. Энэ нь "*************************************************" ХХК-аас нэг тонныг нь 155,000,000 төгрөгөөр авах байсан цементийг гуравдагч этгээд "*************************************************" ХХК-аас 300,000,000 төгрөг буюу нэг тонн тутамд 145,000,000, нийт 725,000,000 төгрөгөөр илүү үнээр худалдан авсан явдал болсон.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасан. Хэрэв хариуцагч "*************************************************" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд дээрх 725,000,000 төгрөгийн алдагдал нэхэмжлэгчид учрахгүй байсан тул энэ нь хохиролд тооцогдоно.
Иймд бид Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 -т "Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор аршгах нийтлэг журмыг баримтлан арилгана", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн "***************************************************************" ХХК-аас дээрх үнийн дүнгийн зөрүү болох 725,000,000 төгрөгийг хохирлын журмаар шаардаж байна.
Түүнчлэн хариуцагч нь бидний хүргүүлсэн албан бичиг, шаардлагуудад огт хариу өгөлгүй байсаар байсан бөгөөд гэнэт 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1213 дугаартай албан бичгээр цементийн үнийг 145,000 төгрөгөөр нэмэгдүүлж буй тухай мэдэгдсэн. Бид уг мэдэгдлийг гэрээний 1.2-т "худалдан авагч цементийн үнийг урьдчилан төлснөөр хөнгөлөлт эдэлнэ", 1.4-т "хөнгөлөлт тооцсон үнэ 155,000 төгрөг байна" гэж заасныг тус тус зөрчиж буй талаар дурдаж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 23/001 дугаартай албан бичгээр цементийг гэрээгээр анх тохирсон үнэ болох 155,000 төгрөгөөр тооцож нийлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн.
Гэвч "*************************************************" ХХК нь дээрх мэдэгдэлд тодорхой хариу ирүүлээгүй бөгөөд үлдэгдэл төлбөрт ногдох цементийг цаашид нийлүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна. Үүнээс гадна бид барилгын төсөлд шаардагдах цементийг гуравдагч этгээдээс худалдан авч ашигласан талаар дээр дурдсан.
Улмаар бид 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардсан мэдэгдэл хүргүүлсэн ч хариуцагч №RSP-20/22-19 гэрээний 9.3-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 -т "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй", 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” талаар заасан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан №RSP-20/22-19 гэрээ цуцлагдсан бөгөөд хариуцагч "*************************************************." ХХК нь өөрийн нийлүүлээгүй бүтээгдэхүүний төлбөр 909,038,866 төгрөгийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байсаар байгаа нь хууль бус юм.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болон 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн, №RSP-20/22-19 гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 909,038,866 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол 725,000,000 төгрөг, нийт 1,634,038,866 (нэг тэрбум зургаан зуун гучин дөрвөн сая гучин найман мянга найман зуун жаран зургаа) төгрөгийг "***********************************." ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************************** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 909,038,866 төгрөг, гэрээний үүргийг зөрчсөнөөс үүдэлтэй нэхэмжлэгчид учирсан хохирол 725,000,000 төгрөг, нийт 1,634,038,866 төгрөгийг хариуцагч ******************************************. ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үйл баримтыг тодруулбал нэхэмжлэгч байгууллага болох манай **********************************************************************. ХХК нь Монгол Улсад барилга угсралт, барилгын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед хэрэгжүүлж байсан барилгын төслийнхөө суурийн бетоныг цутгахад цемент худалдаж авах шаардлагатай болж Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа дотоодын үйлдвэрлэлийн цементүүдээс хамгийн сайн шаардлага хангасан цементийг судалж 1 жилийн хугацаанд туршилт явуулсны үндсэн дээр **************. ХХК-ийн OPC 42.5 маркийн цемент бол барилгын суурийг цутгахад хамгийн тохиромжтой орц найрлагатай цемент юм байна гэж үзээд ****************************************** ХХК-тай холбогдож 1 тонныг 155,000 төгрөгөөр тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүнг 1,050,194,520 төгрөгөөр тохиролцож нийтдээ 9775 тонн орчим цементийг худалдаж авахаар тохиролцсон. Гэрээ байгуулах үед хариуцагч байгууллагын удирдлагаас санал тавьж одоо манай байгууллага зогсонги байдалтай цахилгааны 1 тэрбум орчим төгрөгийн төлбөртэй байгаа. Үүнээс 1 тэрбум төгрөгийг урьдчилж аваад энэ үнийн дүнд дүйцүүлж тухай бүр шат дараатайгаар цемент нийлүүлж явуулъя гэсэн. Манайд эргэлтийн хөрөнгө байхгүй тог тасалдчихсан байгаа учраас танай захиалсан цементийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн хариу өгч гэрээ байгуулсны 1 өдрийн дараа буюу 2019 оны 09 сарын 17-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 1 тэрбум төгрөгийг хариуцагчийн дансанд өгсөн. Хариуцагч 2022.11.07-ны өдрийг хүртэл 7 удаагийн нийлүүлэлтээр 484,85 тонн цементийг 88,694,500 төгрөгөөр тооцож нийлүүлснээс хойш огт цемент нийлүүлээгүй. Үлдэгдэл цементээ нийлүүлэх боломжтой эсэх талаар нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа албан бичиг, утсаар хандаж байсан. Тэгэхэд ямар нэгэн тодорхой хариу өгч байгаагүй.
Үүнээс болж бидний хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд удаашраад цаг алдах эрсдэлтэй байсан учраас 2022.07.04-ний өдөр тухайн үеийн ханшаар буюу 1 тонныг 300,000 төгрөгөөр хамгийн ойрын нийлүүлэгч болох “******************************************.” ХХК-аас 1,500,000,000 төгрөгөөр 5000 тн цемент худалдаж аваад тухайн үед хэрэгжүүлж байсан төслийнхөө барилгын суурийг нь цутгачихсан. Гуравдагч этгээдээс авсан цементийн үнэ ханш нь анх хариуцагчтай гэрээ байгуулсан үнийн дүнгээс 1 тонн тутам 145,000 төгрөгөөр илүү үнээр буюу гуравдагч этгээдээс нэхэмжлэгч байгууллага нийтдээ 725 сая төгрөгөөр илүү үнээр авч хохирчхоод байгаа юм. Үйл ажиллагаа явагдаад суурийн бетоноо цутгаад дууссаны дараа бид нар үлдэгдэл цементээ авъя эсвэл гэрээгээ цуцалж үлдэгдэл 909 сая төгрөгөө эргүүлж авъя гэж удаа дараа холбогдоход ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй. Ингэж явсаар 2022.11.21-ний өдөр 011213 дугаартай албан бичгээр үйлдвэрлэлийн зардал болон бусад шалтгааны улмаас цементийн 1 тонн тутам дахь үнэ өссөн. Анх тохиролцсон 155,000 төгрөгөөр биш 330,000 төгрөгөөр нийлүүлэх бололцоотой байна. Үүнээс өөрөө цемент нийлүүлэх боломжгүй гэсэн хариу ирдэг. Гэтэл талууд анх гэрээ байгуулахдаа хариуцагч талд хүндэрсэн асуудал байгаа юм байна. Тэр асуудлыг нь шийдээд урьдчилаад 1 тэрбум төгрөг шилжүүлээд анх гэрээ байгуулсан үнээрээ буюу тухай бүр 155,000 төгрөгөөр тохиролцсон үнийн дүнгээрээ үнийн тогтвортой байдлыг бий болгож гэрээний 3.1 дэх хэсэг болон 1.3 дахь хэсэгт тус тус баталгаажуулж өгсөн. Ингэхдээ анх тохиролцсон үнийн дүнгээр өр төлбөрийг дуусах хүртэл нийлүүлнэ гэсэн гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй. Сүүлд нь бид нарт өндөр төлбөр бүхий үнийн дүнтэй цемент нийлүүлэх саналыг тавьдаг. Бидний зүгээс энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас ч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Хамгийн анх төлсөн гэрээний үнийн дүнгээс 909,038,866 төгрөгийг гэрээгээ цуцалж буцааж шаардаж байгаа. Гэрээгээ цуцалснаас үүдэлтэй гэм хорын асуудал буюу гуравдагч этгээдээс үндэслэлгүй буюу өндөр үнийн дүнтэй цемент авахад нөлөөлсөн тул 725 сая төгрөгийг нэмж нийтдээ 1,634,038,866 төгрөгийг хариуцагч ***********************************. ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Нэгдүгээрт хариуцагчийн өгсөн тайлбаруудаас харахад Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан гэдэг бол ерөөсөө төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн албаны дарга гэх мэтчилэн тодорхой албан тушаалтнуудыг компанийн эрх бүхий албан тушаалтан шүү гэдэг байдлаар зохицуулчихсан байгаа. Хариуцагчийн хариу тайлбар дээрээ дурдаад байгаа ашиг сонирхлын зөрчил бүхий хэлцэл гэдэг дээр хоёр талд нь хоёуланд нь эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаа албан тушаалтай хүн ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаад аль нэг талд хохирол учруулсан тохиолдолд сонирхлын зөрчилтэй хэлцлийн асуудал үүсээд үүн дээр нэхэмжлэл гаргах байдлаар шүүх дээр маргаан үүсгэж явдаг. Гэтэл компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Иргэний хуулийн 57.1-д заасны дагуу хариуцагчийн зүгээс сонирхлын зөрчилтэй хэлцлээс болоод хохирчихсон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар хохирсон зүйл байхгүй гээд байгаа. Хариуцагчийн өгсөн хариу тайлбараас сонсоход эхэндээ **************************** ХХК-иас 145,000 төгрөгийн илүү үнээр цемент авснаа хохирол гэж үзээд байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Нотолсон тохиолдолд хохирол мөн гэж үзнэ гэж тайлбараараа хүлээн зөвшөөрчхөөд байгаа. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар 725 сая төгрөгөөр хохирсон буюу илүү өртгөөр нийлүүлэх ёстой бүтээгдэхүүнийг авсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Түүнчлэн хариуцагчийн зүгээс хэлцлийн хүчин төгөлдөр байдал дээрээ тодорхой хариулт өгөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ дээр тодруулж хэлэхэд хэлцэл анх байгуулагдсанаар хүчин төгөлдөр байсан. Ямар нэгэн байдлаар сонирхлын зөрчилтэй хэлцэл болоогүй. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч үүргийн гүйцэтгэлээ бүхэлд нь биелүүлэхгүй, биелүүлэх нь тодорхойгүй байгаад байсан учраас гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу цуцалж байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалсан үр дагавар нь олсон ашгийг буцааж өгөх, түүнчлэн иргэний хуулийн 219.1, 227.3-д заасны дагуу энэ гэрээнээс үүдэлтэй хохирлыг гэм буруутай тал нь хариуцах ийм үр дагавар үүсэж байгаа. Энийг хохирол гэдгийг бол хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь төлбөр шилжсэн үү гэдэг дээр маргаж байсан бөгөөд төлбөр шилжсэн нь баримтаар нотлогдож байгаа учраас энэ хохирлыг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. ****************************. гэдэг хүнийг ***************************************************************. ХХК-д эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан гэж тайлбар өгч байгаа боловч хариуцагч өөрийнхөө дурдаад байсан ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлд заасан нотлох үүрэг буюу хангамж борлуулалтын хэлтсийн дарга нь компанийн эрх бүхий албан тушаалтан гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй буюу ******************************************. гэдэг хүн хариуцагч компанид эрх бүхий албан тушаалтан байсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас нэгдүгээрт сонирхлын зөрчилтэй хэлцэл угаасаа биш. Хоёрдугаарт ийм хэлцэл мөн гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч өөрөө хохирсон зүйл байхгүй. Тэгэхлээр хариуцагчийн хариу тайлбар бүхэлдээ үндэслэлгүй. Түүнчлэн хохирлыг агуулгыг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийн материалд гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************************. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
*********************************** ХХК-иас тухайн цементийг авах шалтгаан нь манай барилгын салбарт хэрэглэгддэг цемент түүхий эдүүдийн технологи шинж чанараас нь хамааруулаад масс бетон гэдэг нь асар их бетон зуурмагийг нэг дор цутгадаг учраас цементийн дотоод урвалд үүсдэг халалтын нөлөөг бууруулахын тулд монгол оронд үйлдвэрлэдэг ОРС 42,5 маркийн яг ижил цементүүдийг адил орцоор туршсаны үндсэн дээр манай барилгын суурийн ажил гүйцэтгэгдсэн. Тэгэхээр *********************.ХХК-ийн цементийг өндөр үнээр авах болсон шалтгаан нь туршилтаар баталгаажсан тул сонгосон. Бусад цементүүдийг тухайн цаг хугацааны хувьд авах боломжгүй байсан гэсэн үг гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************************** тайлбартаа:
Нэхэмжлэлийн үндэслэл дээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж байгаа төслөөс хэвийн үргэлжлүүлэхийн тулд цаг алдалгүй *********************************** ХХК-аас 5000 тонн цементийг 1 тонн цементийг нь 300,000 төгрөгөөр тооцож нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдан авч ашигласан. Энэ нь ******************************************. ХХК-иас 155,000 төгрөгөөр авах байсан цементийг гуравдагч этгээдээс аваад 300,000 төгрөгөөр аваад 1 тонн тутамд 145,000 төгрөгөөр буюу нийт 725,000,000 төгрөгийн илүү үнээр худалдан авалт хийсэн явдал болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “*******.Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй*******” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад бол зөвхөн нэхэмжлэгч ********************************************************. ххк нь “******************************************.” ХХК-аас ОРС 42,5 маркийн 5000 тонн задгай цементийг худалдах худалдан авах тухай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан RSB22031 дугаартай гэрээ байгаа боловч уг гэрээний гүйцэтгэл болон гэрээ хэрхэн хэрэгжсэн тухай, гэрээ дүгнэсэн акт зэргийн баримт байдаггүй. Тухайлбал гэрээний дагуу хэдэн сарын хэдний өдрүүдэд хэдэн тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн хүлээн авсан, нийлүүлэлт нь бүрэн дууссан юм уу? Үлдэгдэл байгаа юм уу зэрэг талаар огт мэдээлэл байхгүй. Нэхэмжлэгч **************************** ххк-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан ****************************. ХХК-аас 5000 тонн задгай цементийг 1 тонныг нь 300,000 төгрөгөөр буюу 1 тэрбум 500 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дан ганц гэрээ байгуулсан нь гэрээгээр тохирсон үүрэг бүрэн хэрэгжсэнийг нотлох нотолгоо болохгүй. Иргэний хуульд ч гэрээ хэлцэл гэдэг нь хүсэл зоригоо илэрхийлсэн иргэ хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан байдаг. Гэрээ нь өөрөө зөвхөн хүсэл зоригийн илэрхийллийг илтгэнэ. Гэрээ хэрэгжүүлсэн тухай баримт нь тухайн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зориг хэрхэн хангагдсан хэрэгжсэн байгааг илтгэх батлах нотлох баримт байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хүсэлтдээ дурдсан гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол болох 725 сая төгрөгийг гаргуулах шаардлага нь нотлогдохгүй байна гэж үзээд уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол болох 725 сая төгрөгийг гаргуулах энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Компанийн тухай хуулийн 89.1-д зааснаар .Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч буюу *********************.ХХК-ийн хувьцаа эзэмшигч **************************** гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэмэлт өөрчлөлт оруулсан хэсгээс харагдаад байгаа юм. Тэр хувьцаа эзэмшигч нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай л гэрээ байгуулсан бол энэ сонирхлын зөрчилтэй этгээдэд тооцогдоно гэж заагаад өгчихсөн байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****************************************** тайлбартаа:
Гэрээнээс **************************** ХХК хожиж, . ХХК хохирсон **************. гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрээ урьдчилсан төлбөрт буюу 1 тэрбум төгрөгөө түрүүлээд төлчихсөн. Уг нь бол бараагаа авч байж төлбөрөө төлдөг. Гэтэл бид нар урьдчилж төлсөн гэж гэж хямдруулж аваагүй яг тухайн үеийн зах зээлийн үнээр бодоод гэрээ байгуулсан. Нөгөө талаасаа 2019 оны 1 тэрбум төгрөгийн ханш өнөөдрийн 1 тэрбум төгрөг хоёрын зөрүү дээр хохирчихсон.
Бид нар 2022 онд ************************************************* ХХК-аас 300,000 төгрөгөөр цементийг худалдаж авсан нь *************************************************. ХХК-д учруулж болох хамгийн бага хохирлыг гаргах арга хэмжээг авсан гэж хэлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл тухайн үед зах зээл дээр цементийн үнийн хөөргөдөл үүссэн 450,000 төгрөгөөр зарагдаж байсан цементийг их хэмжээгээр авна гэж үнийн дүнг хямдруулаад 300,000 төгрөгөөр авах болсон. ****************************. ХХК-ийн дараа төлөх хохирлыг хамгийн бага байлгах арга хэмжээг тухайн үед авч чадсан.
2022 онд цементийг цутгаагүй бол ****************************ХХК-ийн төлөх хохирол нь улам өсөх байсан. Яагаад гэвэл төсөл зогссоноос шалтгаалах хохирол гаргах байсан. Тухайн төсөл нь хэдэн арван тэрбумаар яригдах төсөл учраас хамгийн бага хохирлыг гаргаж ******************************************. ХХК-аас цементээ аваад сууриа цутгаж чадсан нь өөрөө тэр төслийг зогсох аюулаас сэргийлж чадсан буюу дараа нь үүргийн зөрчлөөс үүдэлтэй хохирлыг хамгийн бага байлгах арга хэмжээг авсан. 2019 онд ********************* ХХК-д туйлын таатай нөхцөлөөр хэрэгтэй үед нь мөнгөө урьдчилж төлөөд дараа цементээ авна гэж гэрээ байгуулсан.
Хоёрдугаарт бид нарын нэхэмжилж байгаа 725 сая төгрөг бол байж болох хамгийн бага хохирол гэж үзэж байгаа. Иймд хариуцагчийн хэлж байгаа ******************************************************** ХХК-ийг хохироочихсон гэдэг тайлбар бол үндэслэлгүй юм гэж үзэж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***********************************.дүгнэлтдээ:
Талуудын хооронд 2019.09.16-ны өдөр гэрээ байгуулагдсан талаар маргахгүй байгаа. Энэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ гэхээр талуудын гүйцэтгэх захирал гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Компанийн тухай хуулийн 83.1-д зааснаар гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх заалттай. Тэгэхээр тухайн үед *************************************************. ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Шоовдор гэж хүн гарын үсэг зурснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болж байгаа.
Түүнээс борлуулалтын хэлтсийн дарга *************************************************. гарын үсэг зурснаар ямар нэгэн эрх зүйн харилцаа болон эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Эхний ээлжинд ******************************************. гэж хүн зураад гэрээ байгуулагдчихжээ. Хэдийгээр сая шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгчөөс хүчин төгөлдөр бус эсэх дээр тайлбар хэлэхгүй байгаа боловч хариу тайлбар дээрээ хүчин төгөлдөр бус эсэхтэй холбоотой тайлбар хэлчихсэн учраас өмгөөлөгчийн дүгнэлтийг танилцуулъя. Ашиг сонирхлын зөрчилтэй компанийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохын тулд дараах урьдчилсан нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай.
Нэгдүгээрт гэрээ хийсэн этгээд нь эрх бүхий албан тушаалтан байх ёстой. Компанийн тухай хуулийн 89.1-д тодорхой заачихсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичиг зэрэг нь бүх компани дээр эрх бүхий албан тушаалтан мөн. Тус хуулийн 84.2-т зарим компани дээр өөр этгээд эрх бүхий албан тушаалтан байх юм болбол дүрэмдээ заагаарай гээд оруулчихсан байж байгаа. Гэтэл ******************************************************** ХХК-ийн хувьд дүрэм дээр нь ******************************************. гэж хүн эрх бүхий албан тушаал гэдэг нь харагдахгүй буюу хариуцагч өөрөө амаараа хэлж байгаа боловч үүнийгээ нотолсонгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт эрх бүхий албан тушаалтан байхын дараагийн урьдчилсан нөхцөл нь эрх бүхий албан тушаалтан компанид үнэнч байх үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан байх ёстой. Тэгвэл энэ компанид үнэнч байх үүрэг нь юу юм бэ гэхээр компанийн ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаалж байх хэлцлийг хийсэн байх шаардлагатай байдаг. Энэ нөхцөлд компанидаа дээд зэргийн ашигтай гэрээг хийчихсэн байгаа. Яагаад гэвэл 1 тэрбум төгрөгийн төлбөрөө урьдчилж аваад компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулчихсан. Тэгсэн мөртөө үнээ хямдруулаагүй яг тухайн үеийнх нь зах зээлийнх нь үнээр 155,000 төгрөгөөр хийсэн гэдэг нь саяын үзлэгээр тодорхой харагдаж байна. Энэ гэрээ бол *********************. ХХК-ийн ямарваа нэгэн ашиг сонирхлыг хөндөөгүй гэдэг нь гэрээний гол нөхцөлүүдээр маш тодорхой харагдаж байгаа.
Дараагийн нөхцөл нь хэрвээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол хохирол учруулсан байх шаардлагатай. Хохирол учраагүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч өөрөө хэлж байна. Энэ дээр ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Харин хариуцагч компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд нь хохирол учирч байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн Компанийн тухай хуулийн 93.4-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байх шаардлагатай. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэж 2 хувааж заасан. Компанийн тухай хуулийн 93.4-д зааснаас харахад шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл буюу иргэний хуультайгаа холбоод уншихаар шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцсон үеэс эхлээд эрх зүйн үр дагаваргүй болно гэж маш тодорхой заачихсан байж байгаа. Шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцохын тулд хариуцагч өөрөө нэхэмжлэл гаргах шаардлагатай. Гэтэл сая асуулт хариултын үе дээр хариуцагч компани сөрөг нэхэмжлэл болон өөр тусдаа нэхэмжлэл гаргаагүй гэдгийг маш тодорхой хэлж байна. Тэгэхээр бүх нөхцөлөөрөө хариуцагч компани үүргээ биелүүлээгүй байна гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Хэрвээ энэ хүмүүс дараа нь хохирол учруулчихсан гээд үзвэл өөрсдийнх нь эрх бүхий этгээд гэж үзэж байгаа хүндээ холбогдуулаад нэхэмжлэл гаргах эрх нь хүртэл цаашдаа нээлттэй байгаа.
Тэгэхээр энэ хоёр талын гүйцэтгэх удирдлагууд гарын үсэг зурчихсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэх үндэслэлтэй. Хүчин төгөлдөр гэрээг талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар зохих ёсоор хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч компани 2020 оны 03 сараас эхлээд хүсэл сонирхлоо маш тодорхой илэрхийлж байсан. Гэтэл хариуцагч компаниас огт хариу өгөөгүй байж тэрийгээ мөр баганад оруулаад захиалгын хуудас ирүүлээгүй байна гэдэг тайлбар хэлээд зогсож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээнийхээ дагуу авах ёстой юмаа авах гэж шаардаж байсан.
Хариуцагчийн үүргээ биелүүлээгүй буюу цемент нийлүүлээгүйгээс болоод төсөл маш удаан хугацаагаар буюу 2022 он хүртэл хойшлуулсан. 2022 онд бүр болохоо байгаад цементийн үнэ өсөөд эхлэнгүүт өөр компаниас 300,000 төгрөгөөр авч төслөө хэрэгжүүлээд явсан. Ингэж төсөл хэрэгжүүлснээрээ **************************** нэхэмжлэх хохирлыг хамгийн бага түвшинд байлгасан. Төсөл зогссон бол хэдэн арван тэрбумаар яригдах ийм үр дагавартай. Иймд цементийг гуравдагч этгээд ***********************************. гэх компаниас авсан. Хохирол нь Иргэний хуулийн 227.3-д заасан компаниас гарч байгаа илүү зардлаар тодорхойлогдох буюу тонн тутамдаа 145,000 нийт 5,000 тонноор тооцохоор 725 сая төгрөг.
*********************************** ХХК-аас авах гэж байсан хэмжээ нь 6700 тонн авах ёстой байсан. Бид нар 5000 тонныг ******************************************. ХХК-иас авсан нь гэрээнийх нь хэмжээнд байгаа гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа.
Тийм болохоор бид нар хүчин төгөлдөр гэрээнийхээ дагуу Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар үүргээ биелүүлэх боломжгүй гэдэг нь маш тодорхой байсан учраас гэрээг цуцалсан. Үүнийг бол хариуцагч компани зөвшөөрч байгаа. Хохирол дээр шүүхэд хэлсэн үндэслэлүүдээр хохирол гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа. Үүн дээр нэмээд хэлэхэд Иргэний хууль дээр шаардах эрхийн өрсөлдөөн гэж байгаа хохирлыг нэхэмжлэх заалтууд бол иргэний хууль дээр маш олон байж байгаа. Иргэний хуулийн 219,227,497 зүйлд хүртэл хуульд зааснаар үүсэх хохирлыг нь төлнө гэж заасан зохицуулалтууд байгаа.
Нэхэмжлэгч компани *********************. ХХК-тай байгуулсан гэрээнээс болоод хугацаа алдсан зүйлийг мөнгөөр тооцож нэхэмжлээгүй шууд бодитой нотлогдож байгаа зардал болох 725 сая төгрөгөө нэхэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаад 1,6 тэрбум төгрөгийг ****************************. ХХК-аас гаргаж өгөөч гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********************************** дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээд нь компанийн эрх бүхий албан тушаалтан байсан. ************************************************* гэдэг хүн нь компанийн эрх бүхий албан тушаалтан биш байсан гэж яриад байна.
Компанийн тухай хуулийн 89.1-д зааснаар “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай буюу *********************************** нь “****************************.” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч юм. Иймд хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө ажиллаж байгаа компани болох *********************. гэрээ байгуулсан нь өөрөө сонирхлын зөрчилтэй хэлцэл байна гэж үзсэн.
Хоёрдугаарт. Нэхэмжлэгчийн зүгээс гэм буруугийн хохиролд *********************.ХХК-тай байгуулсан 5000 тонн задгай цементийг 1 тонн тутмыг 300,000 төгрөгөөр нийт 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг. Энэ баримтаа өгсөн гэсэн. Нотлох баримт шинжлэн судлах шатанд 100 сая төгрөгийн төлбөрийн баримт байхгүй байна. Энэ нь өөрөө хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ нь хохирол 725 сая төгрөг гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирүүлсэн:
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “******************************************” ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт 1,2,3, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, “****************************.” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 20/26 тоот мэдэгдэл, “******************************************.” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20/28 тоот хариу хүсэх тухай албан бичиг, “****************************.” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 20/95 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, албан бичгийн хавсралт, “***********************************” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/119 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 21/154 тоот график шинэчлэх тухай албан бичиг, “***********************************.” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 22/062 тоот бүтээгдэхүүн татан авах тухай албан бичиг, “***********************************.” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 22/135 тоот бүтээгдэхүүн татан авах тухай албан бичиг, **************************** ТӨХК-ний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1213 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “******************************************” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/001 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 24/062 тоот гэрээ цуцалж, төлбөр шаардах тухай албан бичиг, “******************************************” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 24/066 тоот цахим уулзалт зохион байгуулах тухай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, “***********************************.” ХХК-ний итгэмжлэл олгох тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хараат бус аудиторын тайлан, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт,
Хариуцагч талаас ирлүүлсэн: *********************. ХХК-ний итгэмжлэл, хариу тайлбар зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв
Нэхэмжлэгч “******************************************.” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасан. Хэрэв хариуцагч "***********************************." ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд дээрх 725,000,000 төгрөгийн алдагдал нэхэмжлэгчид учрахгүй байсан тул энэ нь хохиролд тооцогдоно.
Иймд бид Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 -т "Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн "********************************************************" ХХК-аас дээрх үнийн дүнгийн зөрүү болох 725,000,000 төгрөгийг хохирлын журмаар шаардаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болон 219 дүгээр зүйлийн 219.1 дэххэсэгт тус тус заасныг үндэслэн, №RSP-20/22-19 гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 909,038,866 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүдэх хохирол 725,000,000 төгрөг, нийт 1,634,038,866 (нэг тэрбум зургаан зуун гучин дөрвөн сая гучин найман мянга найман зуун жаран зургаа) төгрөгийг "******************************************." ХХК-аас шаардах эрхтэй гэв.
Хариуцагч *********************************** ХХК-нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч “***********************************.” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал ****************************. нь **************************** ХХК-д *********************ажиллаж байхдаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ОРС42.5 маркийн задгай цементийн 1 тонн тутмыг 155.000 төгрөг, нийт 1,050,194,520.55 төгрөгөөр худалдан авахаар №RSP-20/22-19 тоот Худалдах, худалдан авах гэрээг өөрийн хувьцааг нь эзэмшдэг ***********************************.” ХХК-тай байгуулж сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсан,
Мөн нэхэмжлэгчийн зүгээс хохиролд “****************************” ХХК-тай байгуулсан 5000 тонн задгай цементийг 1 тонн тутмыг 300,000 төгрөгөөр нийт 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг. Нотлох баримт шинжлэн судлах шатанд 100 сая төгрөгийн төлбөрийн баримт байхгүй байна.Энэ нь хохирол 725 сая төгрөг гэдэг нь үндэслэлгүй байна гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар:.
"***********************************." ХХК нь "***********************************" ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ОРС42.5 маркийн задгай цементийн 1 тонн тутмыг 155.000 төгрөг, нийт 1,050,194,520.55 (нэг тэрбум тавин сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорь зууны тавин тав) төгрөгөөр худалдан авахаар тохиролцон №RSP-20/22-19 "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулжээ.( цаашид №RSP-20/22-19 тоот гэрээ гэх) ( х.х-ийн 7-рт)
"****************************" ХК нь гэрээ байгуулснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 7 удаагийн нийлүүлэлтээр нийт 484.85 тонн цементийг 88,694,500 төгрөгөөр тооцон нийлүүлж, үүнээс хойш дахин огт нийлүүлэлт хийгээгүй. Талууд 2024 оны 01-р сарын 01-ны өдрөөс 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзхэд "***********************************." ХХК 909,038,866 төгрөгийн өглөгтэй гарсан, "***********************************." ХХК-ийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ гүйцэтгэхийг хүсэж албан бичиг явуулж байсан үйл баримт нь
“******************************************” ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт 1,2,3, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Цемент худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, “***********************************” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 20/26 тоот мэдэгдэл, “***********************************” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20/28 тоот хариу хүсэх тухай албан бичиг, “***********************************.” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 20/95 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, албан бичгийн хавсралт, “****************************.” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/119 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “****************************” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 21/154 тоот график шинэчлэх тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 22/062 тоот бүтээгдэхүүн татан авах тухай албан бичиг, “***********************************.” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 22/135 тоот бүтээгдэхүүн татан авах тухай албан бичиг, *********************. ТӨХК-ний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/1213 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/001 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, “***********************************” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 24/062 тоот гэрээ цуцалж, төлбөр шаардах тухай албан бичиг, “******************************************.” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 24/066 тоот цахим уулзалт зохион байгуулах тухай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтаар нотлогдож Дээрх үйл баримттай талууд маргахгүй байна.(х.х-ийн 7-32-рт)
"******************************************" ХК нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №RSP-20/22-19 худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу цемент нийлүүлээгүйгээс "***********************************." ХХК нь "***********************************" ХХК-аас нийт 5000 тонн цементийг нэг тонныг 300,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж 1,400,000,000 төгрөг "****************************." ХХК-д шилжүүлсэн үйл баримт нь “*********************.” компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээ уг гэрээний үүргийн дагуу 1,400,000,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 07-р сарын 04-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт гэсэн нотлох баримтаар нотлогдож байна. Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаагүй болно.(х.х-ийн 15, 97-рт)
Талуудын маргааны зүйл нь "*********************." ХК нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №RSP-20/22-19 худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс "******************************************" ХХК-д учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа 725,000,000 төгрөг болно.
Мөн хэлцэлд төлөөлөгч *********************************** сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулсан гэж маргаж байгаа болно.
Хууль зүйн дүгнэлт:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бараа бэлтгэн нийлүүлэх замаар худалдах худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт ”гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.”гэж
208.3-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
"***********************************." ХХК нь "***********************************." ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ОРС42.5 маркийн задгай цементийг 1 тонн тутмыг 155.000 төгрөг, нийт 1,050,194,520.55 (нэг тэрбум тавин сая нэг зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорь зууны тавин тав) төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон №RSP-20/22-19 "Худалдах, худалдан авах гэрээний 1.5-д “үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэл хугацаагаар” гэж зааж үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой тогтоогоогүй байна.
Иймд "*************************************************." ХХК нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардсанаас хойш мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн дотор "*************************************************." ХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж үлдэгдэл 909,038,866 төгрөгийн цементээ нийлүүлэх үүрэгтэй байна.
"***********************************" ХХК нь үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд үүнээс хойш 10 хоногийн хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлжээ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй",
205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан гэж, бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”
205.2.Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө:
205.2.1.гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй, бол гэж тус тус заажээ.
"******************************************." ХХК худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж "******************************************" ХК-д 2020 оны 03-р сарын 18, 24-нд, 2020 оны 08-р сарын 05, 2020 оны 09-р сарын 21, 2021 оны 10-р сарын 28, 2022 оны 05-р сарын 23, 2022 оны 09-р сарын 26, 2023 оны 01-р сарын 09-ны өдрүүдэд албан бичиг илгээн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна.( х.х-ийн 20-27, 29-рт)
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "****************************." ХХК 24\062 тоот албан бичгээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан талаар мэдэгджээ.( х.х-ийн 30-рт)
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар "***********************************." ХХК худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.
Иймд худалдах худалдах авах гэрээний гүйцэтгэл болох "*************************************************." ХК -аас нийлүүлсэн 88,694,500 төгрөгийн цементийг "*************************************************." ХХК нь биет байдлаар эргүүлэн төлөх боломжгүй тул (барилгын үйлдвэрлэлд ашигласан) урьдчилан авсан 1.000.000.000 төгрөгөөс нийлүүлсэн цементийн үнийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 909,038,866 төгрөгийг "*************************************************" ХК-аас гаргуулан "********************************************************" ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс "*************************************************" ХХК-д хохирол учирсан гэж нэхэмжилж байгаа 725,000,000 төгрөгийн хувьд:
Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д “*******.Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана*******.”гэж
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “*******.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй*******.” гэж зааснаар
"*********************." ХК худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс "*************************************************." ХХК нь “******************************************.” ХХК-тай 2022 оны 07-р сарыг 04-ны өдөр цемент худалдах худалдан авах гэрээ байгуулан нийт 5000 тонн цементийг нэг тонныг 300,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.
"********************************************************." ХХК-д цементийн үнэ 1,400,000,000 төгрөг "******************************************." ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон тул цементийн үнийн зөрүүг хохиролд тооцон шаардах эрхтэй гэж дүгнэв.
Шүүх "********************************************************" ХХК-ийн “*************************************************.” ХХК-д 2022 оны 07-р сарын 04-ны өдөр шилжүүлсэн “дотоод шилжүүлгийн маягт” баримтыг үндэслэж 625.000.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй үндэслэлээр 100.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн үзлэгээр ******************************************************** сайт дээр гэрээ байгуулах үед буюу 2022 оны 07-р сарын *************************************************. портланд ОРС 42,5 маркийн цемeнтийн үнийн мэдээлэл байхгүй байсан бөгөөд 5-р сард 243.125 төгрөг, 09-р сарын 25-ны өдрийн байдлаар 324.666 төгрөг болсон байх бөгөөд 1 тн цементийг дунджаар 300.000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэж дүгнэсэн ба өөр байдлаар нотлох баримт шүүхэд ирээгүй болно.
Сонирхлын зөрчилтэй хэлцлийн хувьд:
Компанийн тухай хуулийн 89.1-д зааснаар “*******.Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэнд тооцогдоно*******.” гэжээ.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №RS20\22-19 тоот худалдах худалдах авах гэрээг худалдан авагчийг төлөөлж “*************************************************.” ХХК-ийн гүйцэтгэх захирал *************************************************., худалдагчийг төлөөлж ************************************************* ХК-ийн гүйцэтгэх захирал ***********************************. нар буюу тухайн үед талуудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж №RS20\22-19 тоот гэрээний 10.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.
№RS20\22-19 тоот гэрээг байгуулах үед “*************************************************” ХК-ийн гүйцэтгэх захирал ************************************************* Хангамж борлуулалтын хэлтсийн дарга ******************************************, Ерөнхий нягтлан бодогч *************************************************, хуульч *************************************************. нар төлөөлсөн байна.
Төлөөлөгч ******************************************. нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус “*************************************************.” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан нь тус ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигджээ. (х.х-ийн 6-рт ар)
***********************************. нь №RS20\22-19 тоот гэрээнд ******************************************. ХК-ийн гүйцэтгэх захирал ******************************************. төлөөлсөн байх бөгөөд энэ гэрээний үүрэг болон түүнээс учирсан хохирлыг “******************************************.” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж ******************************************************** ХК-аас нэхэмжилж нэхэмжлэл гаргасан байна.
Гэвч ***********************************. нь өөрийн ажиллаж байгаа болон 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан гэх байдал нотлогдохгүй тул сонирхлыг зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “*************************************************.” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,328,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч “*************************************************.” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 7,828,140 төгрөг гаргуулан “********************************************************” ХХК-д олгох хуулийн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-д зааснаар ****************************************** ХХК-наас худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 909,038,866 төгрөг, хохирол 625,000,000 төгрөг нийт 1,534,038,866 төгрөг гаргуулан “*************************************************.” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаа
рдлагаас 100,000,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “********************************************************.” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,328,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************************************************. ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 7,828,140 төгрөг гаргуулан “********************************************************.” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА