Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, улсын яллагч Д.Дэлгэрмаа, шүүгдэгч С.Оюунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Сандагсүрэнгийн Оюунболдод холбогдох эрүүгийн “1811001140100” дугаартай, 186/2018/0142/э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-584 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Сандагсүрэнгийн Оюунболд /РД:НЫ78110774/,

 

           Холбогдсон хэргийн талаар;

С.Оюунболд нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 38-584 тоотод иргэн Ш.Сэрбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед доод үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Шүүгдэгч С.Оюунболд нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..шүүхэд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ өгсөн. Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2.1. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ш.Сэрбатын:...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт манай эхнэр Анаргүлийн дүү болох Аянур гэх хүний нөхөр Оюунболд ирээд манай эхнэрийг хүүхдийг нь хараад өгөөч гэж гуйсаар байгаад гэрлүүгээ аваад явсан. Оюунболд, Аянур хоёр хоёулаа ажил ихтэй байдаг болохоор хүүхдээ харах боломжгүй байдаг гэж байсан. Харин манай эхнэр одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор өөрийнхөө хүүхдийг харангаа Оюунболдын гэрт өдрийн 10.000 төгрөгөөр тэдний хүүхдийг харахаар болсон. Тэгэж байтал 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр надруу орой 19:00 цагийн үед залгаад намайг ирээд авчих гэхээр нь би яваад очсон чинь Оюунболд халамцуу байдалтай гэртээ байсан. Тэгээд би эхнэр Анаргүл болон хүү Муратхан /Знастай эрэгтэй / хоёрын хувцасыг өмсгөөд гэрээс нь гарсан чинь манай эхнэр Оюунболдоос сүүлийн өдөр хүүхдийг нь харсан 10.000 төгрөг авах ёстой ороод авчих гэхээр нь би ороод 10.000 төгрөг өгөх ёстой юм байна мөнгөө өгчих гэсэн чинь Оюунболд мөнгийг чинь өгсөн наад янхан гичийгээ аваад зайл гэсэн. Би тэгэхээр нь дахиж манай гэрлүү битгий ирээрэй гээд гэрээс нь гарсан чинь араас ирээд нүүрлүү нэг удаа, амруу нэг удаа цохьсон. Тэгээд миний доод хоёр шүд хөдөлж гэмтэл авсан. Эмнэлэгт үзүүлэхэд хөдөлгөөн орсон байна гэх мэдүүлэг. /хх 08-09/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  С.Оюунболд гэрчээр мэдүүлэхдээ:..2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ 19 цагийн үед очиход манай гэрт манай эхнэрийн эгч Анаргүль байсан ба хэд хоног манайд хүүхэд харж байсан юм. Тэгээд хүүхдээ харсан чинь нүүр нь маажуулаад жаахан хөх туяа орсон байхаар нь уурлаад одоо болъё юмаа аваад яв гэсэн чинь Анаргүль утсаараа нөхрөө дуудсан. Нөхөр нь удалгүй ирсэн ба хашааны хаалгаар орж ирээд манай эхнэрийг хөөсөн гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь намайг боогоод газар унагаагаад дээрээс цохиод байхаар нь өөдөөс нь 1 удаа түлхсэн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх 11-13/,

            2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Анаргулийн:.. Манай дүү Аянурын нөхөр Оюунболд нь 2017 оны 12 дугаар сарын 21-ны үед надруу яриад манай хүүхдийг хараад өгөөчээ өдрийн 10000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд Оюунболд өөрөө манай гэрт 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирж намайг авсан. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тэдний гэрт байж байхад Оюунболд орой 19 цагийн үед согтуу орж ирээд манай хүүхдийн нүүр нь маажуулсан байна гээд надтай хэрүүл өдөөд байсан. Би тэдний хүүхдийг харангаа бас өөрийнхөө хүүхдийг тэдний гэрт хардаг юм. Хоёр хүүхэд маань хоорондоо тоглож байгаад нь бие биенийхээ нүүр амыг маажсан байх. Тэгээд Оюунболд намайг зайл гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь би нөхөр Сэрбатыг гэрээс нь дуудаад удалгүй манай нөхөр ирээд хамаг юмаа аваад бид хоёр хашаанаас нь гарсан. Тэгсэн чинь тухайн өдрийнхөө 10.000 төгрөгийг аваагүй болохоор би нөхрийгөө ороод аваад ир гээд өөрөө хашааны гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан. Төд удалгүй манай нөхөр гарч ирсэн чинь Оюунболд нүүрлүү нь цохиод хоёр шүдийг хөдөлгөсөн байсан. Тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 14-15/,

            2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Мөнхсайханы:.. Манай найз Оюунболд нь Чингэлтэй дүүрэгт амьдардаг бөгөөд одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр байнгын холбоотой байдаг бөгөөд найз маань хувиараа машин ачлагын компанид ажилладаг. Надад хэргийнхээ талаар хэлээгүй. Цагдаад нэг асуудалтай болчихлоо гэж хэлсэн. Ер нь боп хүнд муугаа үзүүлээд, яриад байдаг хүн биш. Надад хэргийнхээ талаар хэлээгүй. Цагдаад нэг асуудалтай болчихлоо гэж хэлсэн. Ер нь бол хүнд муугаа үзүүлээд, яриад байдаг хүн биш. Найз маань баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэмжээндээ хэрэглэдэг гэх мэдүүлэг. /хх 16-17/,

                2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1053 тоот актын:

1. Ш.Сэрбатын биед доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-20/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,  хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 08-09/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 10-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1053  дугаар дүгнэлт /хх-20/ шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт /хх 40-42/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Шүүгдэгч С.Оюунболд нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яргайтын 38-584 тоотод иргэн Ш.Сэрбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед доод үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ш.Сэрбатын:...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр надруу орой 19 цагийн үед залгаад намайг ирээд авчих гэхээр нь би яваад очсон чинь Оюунболд халамцуу байдалтай гэртээ байсан. Тэгээд би эхнэр Анаргүл болон хүү Муратхан /Знастай эрэгтэй / хоёрын хувцасыг өмсгөөд гэрээс нь гарсан чинь манай эхнэр Оюунболдоос сүүлийн өдөр хүүхдийг нь харсан 10.000 төгрөг авах ёстой ороод авчих гэхээр нь би ороод 10.000 төгрөг өгөх ёстой юм байна мөнгөө өгчих гэсэн чинь Оюунболд мөнгийг чинь өгсөн наад янхан гичийгээ аваад зайл гэсэн. Би тэгэхээр нь дахиж манай гэрлүү битгий ирээрэй гээд гэрээс нь гарсан чинь араас гарч ирээд нүүрлүү нэг удаа, амруу нэг удаа цохьсон. Тэгээд миний доод хоёр шүд хөдөлж гэмтэл авсан гэх мэдүүлэг. /хх 08-09/, гэрч С.Анаргулийн:..2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тэдний гэрт байж байхад Оюунболд орой 19 цагийн үед согтуу орж ирээд манай хүүхдийн нүүр нь маажуулсан байна гээд надтай хэрүүл өдөөд байсан. Би тэдний хүүхдийг харангаа бас өөрийнхөө хүүхдийг тэдний гэрт хардаг юм. Хоёр хүүхэд маань хоорондоо тоглож байгаад нь бие биенийхээ нүүр амыг маажсан байх. Тэгээд Оюунболд намайг зайл гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь би нөхөр Сэрбатыг гэрээс нь дуудаад удалгүй манай нөхөр ирээд хамаг юмаа аваад бид хоёр хашаанаас нь гарсан. Тэгсэн чинь тухайн өдрийнхөө 10.000 төгрөгийг аваагүй болохоор би нөхрийгөө ороод аваад ир гээд өөрөө хашааны гадаа хүүхдээ тэврээд зогсож байсан. Төд удалгүй манай нөхөр гарч ирсэн чинь Оюунболд нүүрлүү нь цохиод хоёр шүдийг хөдөлгөсөн байсан. Тэгээд цагдаад хандсан гэх мэдүүлэг. /хх 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1053 тоот актанд 1. Ш.Сэрбатын биед доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-20/, шүүгдэгч болон хохирогч мөрдөн шалгах ажиллгааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Оюунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч  Ш.Сэрбат нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд  мөрийн  баримт  ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сандагсүрэнгийн Оюунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюунболдыг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюунболдод оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюунболд нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Оюунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оюунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ