| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00023 |
| Дугаар | 146/ШШ2025/00018 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2025/00018
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Н.Ө-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Н-д холбогдох,
800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ө би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суудаг ба 2024 оны 11 сарын 20-ны өдөр Ж.Н гэгч нь надаас 800,000 төгрөг удахгүй өгнө гээд зээлж авсан юм. Тухайн үед банкны зээл төлөх мөнгөнөөсөө би зээлүүлсэн бөгөөд маргааш нөгөөдөр нь өгнө гэж хэлж авсан6 Гэтэл мөнгө зээлсэн хугацаанаасаа хойш Ж.Н нь удахгүй өгнө гэж байснаа утсаа авахаа больж мөнгийг маань өгөхгүй өдийг хүрлээ. Иймд Ж.Наранбаатараас 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би 2024 оны 11 дүгээр сарын 20-нд Н.Ө-оос 800,000 төгрөг зээлсэн нь үнэн. Тэрнээс хойш боломж болж өгөхгүй байсаар 2025 оны 01 дүгээр сарын 31-нийг хүргэсэн.
Иймд Өлзий-Оршиход 800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч Ж.Н-аас 800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага 800,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 800,000 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн 50 хувь буюу 11,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,875 төгрөгийг улсын орлогоос, 11,875 төгрөгийг хариуцагч Ж.Н-аас гаргуулж нэхэмжлэгч Н.Ө-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА