| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00037 |
| Дугаар | 146/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2025/00028
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.Г-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Г, гэрч Д.Л, Д.Т, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц овогтой Г миний бие 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эцэг Тавдайн 3 дахь хүүхэд болон төрсөн. Миний бие ээж Ц-ээр овоглодог. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн малчнаар /хонь, хурга малласан/ ажиллаж 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албан явснаар ажлаас чөлөөлөгдсөн.
Ингээд цэргээс 1991 оны 09 дүгээр сарын 04-ний халагдсан бөгөөд Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зураг авалтад орохоор болж цэргийн албанаас 1 сарын өмнө халагдсан. Миний бие 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон түшээ гүн ХК-д малчнаар ажиллаж 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон түшээ гүн ХК нь Хаан тамга ХК болон өөрчлөгдөж үргэлжлүүлэн Хаан тамга ХК-д малчнаар ажилласан. Ингээд 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Хаан тамга ХК-д малчнаар ажилласан.
Миний тушаал хэдийгээр 1997 оны 04 дүгээр сарын 30-ны гарсан боловч тухайн үед Хаан тамга ХК-д ажиллаж байсан бүх малчид 1999 оны дуустал 2000 он эхлэх хүртэл ямар ч цалин хөлсгүй Хаан тамга ХК-ийг малыг маллаж байгаад тарааж өгсөн.
Одоо би 1987-1989 оныг хүртэл Хархорин сангийн аж ахуйд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна. Мөн овгийн зөрчилтэй байгаад байгаа юм. Тухайн үед намайг ааваар овоглосон байсан. Уг нь би Ц гээд ээжээрээ овогтой юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г-ын хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ц.Г нь
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Хархорин сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаартай “ажилд томилох ба чөлөөлөх” тухай тушаал, тушаалын хавсралт,
-Хархорин сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаартай “ажилд томилох ба чөлөөлөх” тухай тушаал, тушаалын хавсралт,
-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн Хархорины сангийн аж ахуйн 1987-1989 оны цалингийн цэсэд үзлэг хийсэн тэмдэглэл,
-Гэрч Д.Л-ын “Би боловсон хүчний ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед сангийн аж ахуйд үхэрчин хийж байсан үнэн. Тэр үеийн хүмүүс зарим нь баталгаагүй болохоор эхийнх нь нэрээр хүүхдээ овоглодог байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр заримыг нь өөрчилж байсан үе бид нарт гарч л байсан. Аавыг нь Тавдай, ээжийг нь Ц гэдэг хүмүүс байсан. Тухайн үед Г ажил хийж байхдаа Тавдайн хүү гэж явдаг байсан байх. Яг бичиг баримт дээрээ ээжээрээ овоглодог байсан байх. Түүнийг нь бид нар мэдэхгүй ааваар нь овоглоод бичсэн байх. Яалт ч үгүй ээж нь саальчин хийдэг байсан. Аав нь үхэрчнээр ажиллаж байсан. Аавыгаа дагаад малчнаар ажиллаж байсан. Бид нар дуудаж сурсан нь Г юм” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Т-ийн “Би Ц.Г-тай хамт малчин байсан. Би саальчин байсан. Г үхэрчин байсан. Түүнийг Ц.Г гэж дууддаг. Аав нь тууварт явахдаа бүртгүүлээд ир гэсэн чинь ээжээр нь овоглоод ирсэн байсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ц.Г-ын Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА