| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00027 |
| Дугаар | 146/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2025/00030
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Л.Р-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Р, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Р нь 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох шаардлагатай байгаа тул ажилласан байдлын тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Р-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Л.Р нь
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай лавлагаа,
-1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр,
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 1990 оны 11 дүгээр сар, 1991 оны 03 дугаар сар, 1992 оны 05 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт,
-Гэрч Г.М-ын “Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1981 оноос 1992 оны 06 дугаар сарыг хүртэл хонь маллаж байсан. Л.Рэнчинжагдаг нь 1990 оны намар цэргээс халагдаж ирээд Бат зам нэгдэлд орж үхэр малласан. Ингээд 1992 оны 06 дугаар сард нэгдэл тарах хүртэл үхэртэй байсан. Тухай үед цалин гэж сард 180 орчим төгрөг авдаг байсан. Бат зам нэгдэл нь мал аж ахуй 3 бригадтай байсан. Дандаа мал малладаг байсан. Мөн сүүний заводтой байсан. Л.Р нь 1990 оны намраас 1992 оны 06 дугаар сарыг хүртэл нэгдэлд тасралтгүй ажилласан. Л.Р нь ажиллаж байх хугацаандаа баярын бичиг авч байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.М-ын “Би 1984 оны 06 дугаар сард цэргээс ирснээс хойш Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд малчнаар ажиллаж 1992 оны 06 дугаар сард нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Л.Р нь 1990 оны 10 сард цэргээс халагдаж ирээд Бат зам нэгдэлд заводын үнээ авч маллаад 1992 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. Бид нэгдэл тарснаас хойш хувийн малаа маллаж байна. Тухай үед цалин 300 орчим төгрөг авдаг байсан. Хамгийн ихдээ 1000 төгрөг авдаг байсан. Бат зам нэгдэл нь 3 бригадтай мал аж ахуй эрхэлдэг малчдаас бүрдсэн нэгдэл байсан. Бригад тус бүрд сүүний заводтой байсан. Л.Р нь 1990-1992 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Л.Р-ийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА