Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 100

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н, М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б нарт холбогдох эрүүгийн 21140418 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

           Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 15-654 тоотод оршин суух хаягтай,

           Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №211 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ял шийтгэлгүй, Ө.Н............................................................

           Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Оргил супер маркетанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 34-713 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М.М...............

           Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Цэгц харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-11296 тоотод оршин суух хаягтай,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №99 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан  З.Б..............................

           Шүүгдэгч Ө.Н, М.М нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2016 оны 01 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 38-758 тоот хашаанд байсан хохирогч Д.Энхтөрийн 46-71 УБӨ улсын дугаартай автомашинаас эд хөрөнгийг авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Шүүгдэгч М.М нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Өлзийсайханы хоолойг нь боож газарт унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жавзандуламын хоолойг нь боож унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 50.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Дэлгэрийг машин замын хажуу талын жалга түлхэж унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 115.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч З.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 худалдааны төвийн 1 давхарт байрлах хохирогч Ж.Мөнгөнчимэгийн бэлэг дурсгалын дэлгүүрт нэвтрэн орж эд хөрөнгийг авч 532.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ө.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2016 оны 01 дүгээр сарын 22-нд Мянган намайг ахындаа хамт очъё гэсэн тул Хайлаастын айлд очиход хашаанд нь цагаан верна маркийн автомашин байсан. Гэрээс нь хүн гарч ирээгүй. Буцаж манай гэрт очоод орой нөгөө айлдаа очиж машинаас нь сэвчээ, сэвчээний утас, катушк, бензин насос, нормаль баригч зэрэг зүйлс авсан” гэх мэдүүлэг,

     Шүүгдэгч М.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “01 дүгээр сарын 23-ны өдөр би 3 хүний эд зүйлсийг булааж зугтаасан нь үнэн бөгөөд Ө.Нтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн ба үүнийгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

     Шүүгдэгч З.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Бусдын эд зүйлийг хулгайлсан нь үнэн бөгөөд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

         Хохирогч Д.Энхтөрөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...Би хамгийн сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очиж үзэхэд миний автомашин зүгээр байсан юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр миний автомашинд хулгай орж эд ангиуд нь алдагдсан байсан юм. Миний Верна аксент маркийн автомашины урд гупер улсын дугаартайгаа, урд их гэрэл хосоороо, моторны эд ангиуд болох свеча, свечаны утас, катушка, холимогийн хаалт, коллектор, порсунк, гидрийн насос, дагалдах шланкууд, консны аппарат, ирлен буруу талын хаалганы жижиг шилийг тоосгоор хагалж дотогшоо ороод хянах самбар, комоор нь хөгжмийн хүрээ, хөгжмийг нь авах гэж байгаад шилийг хагалсан, мөн арын суудлын доор байх бензин насос зэргийг комоор нь хулгайлж авсан байсан юм” гэсэн мэдүүлэг /3хх-44х/,

           Хохирогч Я.Дэлгэрээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны орой өөрийн ажиллуулдаг ТҮЦ-ээ хаачихаад 20 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харих гээд автобуснаас Зам гүүрийн баазын автобусны буудал дээр буугаад дэлгүүрээс ногоо, сүү, боов авчихаад гэр лүүгээ явж байхад гэнэт миний хажууд үл таних 20 орчим насны  эрэгтэй хүн ирээд би танд туслах уу гэсэн. Тэгснээ тэр хүн надаас Хайлааст явдаг зам хаана байдаг юм гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд мэдэхгүй энүүгээр явдаг байх гээд алхаж байхад тэр залуу гэнэт миний зуурч бариад авсан. Тэгэхэд тэр залуу намайг араас зуураад цүнх булаах гээд байхаар нь би түүнд яаж байнаа гэхэд тэр юм ярилгүй миний цүнхийг булаах гээд байсан. Тэгээд миний барьж явсан тортой ногоо, сүү, боовыг газар булааж тарааж шидчихээд намайг зуурч машин жалга руу түлхэж унагаад миний цүнхний оосорыг нь татаж дээрэмдэж аваад зугтаачихсан. Тэр хүн миний араас барьж байгаад намайг өргөөд жалга руу шидсэн” гэсэн мэдүүлэг /3хх-8х/,

        Хохирогч Б.Жавзандуламаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны орой ажлаасаа тараад 20 цагийн орчимд Дэнжийн 1000-н зам гүүрийн баазын автобусны буудал дээр буугаад хойшоогоо гэрлүүгээ явах гээд алхаж явахад Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг гудамжинд 602-р худгийг өнгөрөөд алхаж байхад миний араас үл таних эрэгтэй хүн гүйж ирээд миний цүнхийг хойноос хүчтэй татсан. Тэгэхэд би арагшаагаа саваад газар унасан. Тэгэхэд миний цүнхний оосор нь тасраад тэр хүн миний цүнхийг аваад зугтаасан. Би цүнхээ хүзүүгээрээ оруулаад мөрөлсөн байсан. Тэгэхэд тэр хүн миний хойноос гүйж ирээд миний өмсөж байсан куртикний захаар миний хоолойг боох гэж татсан. Тэгэхдээ миний хоолойг боогоогүй. Би хоолойгоо боолгохгүй гэж зууралдахад тэр хүн миний цүнхийг татсан. Тэр үед миний цүнхний оосор тасраад газар унасан. Тэгээд тэр хүн миний цүнхийг аваад гүйсэн” гэсэн мэдүүлэг /3хх-134х/,

         Хохирогч Ж.Мөнгөнчимэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 01:15 минутанд би нөхөр хүүхдийн хамтаар унтаж байхад манай нөхрийн утас дуугараад манай үйл ажиллагаа явуулдаг 17 үйлчилгээний төвийн хамгаалагч залгаад танай дэлгүүрт хулгай орсон байна гээд хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамтаар гэрээсээ гараад дэлгүүр дээрээ ирэхэд дэлгүүрийн шилэн хаалга хагарсан, дэлгүүр доторх лангууны бараа тавьсан байдал нь энд тэндгүй эмх замбараагүй байсан” гэсэн мэдүүлэг /3хх-214-216х/,

          Гэрч Д.Баасандоогоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..Судалт төвийн үүдэн дээр Наваанаа гэх залуу 06-23 УБУ улсын дугаартай ягаан өнгийн аксент маркийн машинтай Судалт төвийн үүдэн дээр надтай таараад над дээр хүрч ирээд верна аксент маркийн машины урд гупер, спорт хянах авах хүн байна уу гэж асуухаар нь би сураглая гэж хэлээд тухайн үед хүнтэй явж байсан болохоор яараад явлаа гээд явсан юм” гэсэн мэдүүлэг /3хх-46х/,

          Гэрч Ж.Учралаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “..2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийнхөө 54-10 УБЧ улсын дугаартай Хонда Интегро машинтай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам гүүрийн баазын эцсийн буудал дээр таксинд явах гээд хүн хүлээгээд зогсож байхад Навааншарав нь Мянган гэх бандитайгаа миний машинд орж ирж суугаад Учрал ахаа Хайлааст орох хэрэг байна найзындаа очиж 80.000 төгрөг авах гэсэн юм. Тэндээс очоод мөнгө авахаараа би танд таксины 10.000 төгрөгийг өгье гэсэн. Тэгээд орчихоод 5 минут орчим болоод Навааншарав нь гупер бариад нөгөө гартаа 1 гэрэл бариад гарч ирсэн. Мянган гэгч нь нэг гупер бариад гарч ирсэн. Тэгээд бид нар доошоо яваад Нарантуул-2 захын орчимд Олоннуур караокены урд зогсож байсан цагаан өнгийн верна машинд миний машинд хийсэн 2 гэрлээ өгсөн. Тэгээд Навааншаравын гэрийнх нь гадаа очиход Навааншарав, Мянган хоёр миний машинаас гуперээ аваад буусан. Тэгээд би Навааншаравыг мөнгө өг л дөө гэхэд Навааншарав надад ахдаа мөнгө өгөлгүй яахав гээд надад өөрөө 10.000 төгрөг өгсөн. Навааншарав надад найзаасаа мөнгө авна мөнгө өгөхгүй бол оронд нь урд гупер өгнө гэсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3хх-48х/,

         Гэрч Б.Одхүүгээс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд би өөрийнхөө верна аксент маркийн 67-36 УБЧ улсын дугаартай машинтай явж байхад миний утас руу Мянган гэх банди залгаад Оогий ахаа та хаана явна гэхээр нь ах нь шинэ зам дээр гэр лүүгээ харьж явна гэхэд тэр намайг би таныг Хайлаастын 15-н буудал дээр хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс яах гэж байгаан гэхэд тэр надад таны машины гупер байна танд таарах юм байна өнгө нь ч гэсэн ижил юм байна гэж хэлсэн. Тэгээд би Хайлааст ороод Мянгантай уулзахад тэд нар машинтай зогсож байсан. Тэгээд Мянгантай уулзахад Мянган нь үл таних Навааншарав гэгчтэй хамт зогсож байсан. Тэгээд би тэр хоёрын машиныг нь дагаж яваад хайлаастын Дэнжийн-1000 руу давдагийн орчимд очоод нэг айлын хашаанд орж зогссон. Тэгэхэд нэг нь гүйж байшингийнхаа араас верна аксент машины гупер аваад гарч ирсэн. Тэгээд хашаан дотор 1 ширхэг тоосгон байшин байсан. Байшингийн хажууд нь цагаан өнгийн аксент машин байсан. Тэгээд би тэр хоёроос үнэ хэд вэ гэж асуухад Навааншарав 80.000 төгрөгөнд өгнө гэсэн. Тэгснээ Навааншарав нь нэг аксент машины хянах самбар байшингийнхаа араас гаргаж ирсэн. Тэгснээ Навааншарав гэгч нь энэ хоёрыг нийлүүлээд 60.000 төгрөгөнд ав гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-49-50х/,

         Гэрч Э.Одсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Тэгээд Навааншаравын гэрт нь очоод тэр цагаан өнгийн верна аксенттай ах тэр машины гуперийг нь үзээд Навааншаравтай ярьж байгаад авахаар болсон. Тэгээд тэр хүн миний машинд Навааншараваас авсан гуперээ миний машинд ачаад Хайлаастын шинэ эцсийн тийшээ явсан” гэсэн мэдүүлэг /3хх-53х/,

         Гэрч Д.Энхсайханаас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 01 цагийн үед өөрийн найз Энхээтэй уулзана гээд 17-н автобусны буудлаас наана 17 баарны гадаа хүлээгээд зогсож байгаад 17 бааранд байна уу гэж харахаар нь ортол нэг давхарт нь байрлах шилэн хаалттай дэлгүүрийн шилэн хаалгыг нь хагалсан миний хажуугаар гартаа бамбаруушийн чихмэл тоглоом нөгөө гартаа хайрцагтай юм барьсан дотор нь юу байсныг анзаарч хараагүй саа унжсан харагдаж байсан. Тэгээд би эргэж гараад 17 үйлчилгээний төвийн хаалганы хажууханд нь хоёр цагдаа зогсож байхаар нь тэр хоёр цагдаад очоод энд дотор дэлгүүр ухсан байна гэж хэлсэн чинь нөгөө хоёр цагдаагийн хамтаар нөгөө хулгай орсон дэлгүүр рүү ортол нөгөө хулгай хийсэн залуу байхгүй байсан чинь нөгөө надтай зөрж гардаг хулгай хийж байсан залуу өөрөө гаднаас ороод ирсэн. Тэр залуу гаднаас орж ирэхдээ аль гарыг нь сайн мэдэхгүй гар нь цус болсон байдалтай байсан. Тэгэхээр нь би нөгөө цагдаад энэ залуу түрүүн надтай зөрөөд гарахдаа хайрцагтай юм бариад гарч байсан хүн мөн байна гэж зааж өгсөн. Тэгээд тэр залуу орж ирэхдээ нөгөө гартаа барьсан хайрцаг байхгүй байсан. Тэгээд нөгөө цагдаа тэр залууг барьж аваад нэгжлэг хийсэн чинь халааснаас нь бугуйн цаг гарч ирж байсан. Тэр залуу архи уусан байсан. Нилээд согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /3хх-218х/,  

       Гэрч М.Төмөрсүхээс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ ..Танай доод талын чинь дэлгүүрт чинь хулгай орсон байна гэж хэлэхээр нь би дөнгөж сая 5 минутын өмнө орж ирсэн гайгүй байсан даа гэж хэлээд би цуг доошоо буугаад харсан чинь нэг цагдаа нөгөө хулгай хийсэн залууг барьсан байж байхаар нь очоод харсан чинь нөгөө залууг энэ хулгай хийсэн байна гэж хэлээд халааснаас нь цаг гаргаж ирээд нөгөө залууг цагдаагийн хэлтэс рүү аваад орохоор нь би араас нь газар унасан байсан цаг болон бамбаруушийн чихмэл тоглоомуудыг нь бариад цагдаагийн хэлтэс дээр авч орж ирсэн” гэсэн мэдүүлэг /3хх-220х/,        

       Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-37-41х, 3хх-124-126х, 3хх-200-203х/,

        Гэрэл зургийн үзүүлэлт /3хх-55х/,

        Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-58х, 3хх-4х, 3хх-127х, 3хх-144х/,

        Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-67х/,

        Эд зүйлийн үнэлгээ /3хх-66х, 3хх-11-12х, 3хх-149х/,

        Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-5-6х, 3хх-128-129х, 3хх-145-146х, 3хх-204-210х/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Н.Туяагийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1782 тоот дүгнэлт /3хх-10х/,

         Мэдүүлэг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-159-161х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /3хх 28, 13х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх 50, 3хх-25х, 17х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 58-62х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ө.Н, М.М нар нь бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2016 оны 01 дүгээр сарын 22-25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 38-758 тоот хашаанд байсан хохирогч Д.Энхтөрийн 46-71 УБӨ улсын дугаартай автомашинаас эд хөрөнгийг авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Шүүгдэгч М.М нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Өлзийсайханы хоолойг нь боож газарт унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 185.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Жавзандуламын хоолойг нь боож унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 50.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Я.Дэлгэрийг машин замын хажуу талын жалга түлхэж унагааж хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг авч 115.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч З.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 худалдааны төвийн 1 давхарт байрлах хохирогч Ж.Мөнгөнчимэгийн бэлэг дурсгалын дэлгүүрт нэвтрэн орж эд хөрөнгийг авч 532.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ө.Н, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас З.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар (2002 оны) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нын цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч М.Мы цагдан хоригдсон 31 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон дүйцүүлж, тэдгээрийг ял эдэлсэнд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдэн Ө.Нын өмчлөлийн Y-2202008075 дугаартай хувийн сууц, №18642314079816 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Аксент маркийн 10-39 УБТ улсын дугаартай автомашин зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Б нь 2 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдав.