| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00102/И |
| Дугаар | 303/ШШ2025/00143 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 303/ШШ2025/00143
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ********************
Хариуцагч: *************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр **************** 2016 онд танилцаж 2017 онд гэрлэлтээ батлуулж, 2019 онд охин ***************** төрүүлсэн. Гэр бүл болж хүүхэдтэй болсноос хойш бид тогтвортой хугацаанд хамт амьдраагүй, нөхөр гэх хүн гэр бүлдээ хүлээн хариуцлагаа ухамсарлаагүй, түүнээс үүдэлтэй хоорондын таарамжгүй харилцаа үүсч, 2021 оноос эхлэн би Говь-Алтай аймагт түр оршин сууж, хүүхдээ асрамж, тусдаа амьдрах болсон. Тусдаа байх хугацаанд хүүхэд асрах, хамгаалахад ******************аль болох оролцуулж, нэг ёсондоо эргэж эвлэрэх хангалттай хугацааг өгч, хүлээсэн. Гэвч 2024 оны 08 дугаар сард *********** нь мансууруулах төрлийн ургамал түүсэн, тээвэрлэсэн хэрэгт холбогдож тус аймгийн шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3 жил 6 сарын хорих ял сонссон. Миний хувьд дээрх хэрэгт холбогдож, ял сонсож багаа явдалд нь маш их урам хугарч, цаашид хамт амьдрах итгэлгүй боломжгүй болж байгаа тул гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ явуулахгүйгээр цуцалж өгнө үү хэмээх хүсэлт гаргаж байна.
Гэрлэлт батлуулснаар хойш дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхэд асран хамгаалах эрхийг хуулийн дагуу би өөртөө авах хүсэлтэй, тэжээн тэтгэхтэй холбоотой хүүхдийн тэтгэмжийг шүүхээс Н.Анирчулуунд тогтоосон ял эдлэх хугацааг дуустал хойшлуулж өгөх, мөн шүүхийн шийдвэрийг нээлттэй үлдээх, хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ***********би тус шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл гаргасан бөгөөд хариуцагчийн хаяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********* холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********* нь хариуцагч **************хаяг өөрчлөгдсөнтэй гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***********олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **************** хариуцагч ********************* холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************************* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохиг ч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА