| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00052/И |
| Дугаар | 303/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 303/ШШ2025/00122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* овогтой ******* миний бие нь 1968 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 2023 онд 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Баримт дутуу, архиваас баримт гарахгүй байсан тул одоог хүртэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадаагүй явсан. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүрээр лавлагаагаар 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажилд томилогдсон тушаал гарч ирсэн. Үүний дагуу миний 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд дугуйн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоо өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаал, 1989 оны баярын бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/168 дугаартай албан бичиг, ХААТР маягт, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-01/932 дугаартай лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03-01/933 дугаартай лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Р.*******гийн 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд дугуйн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Р.******* нь 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд дугуйн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаар архивын лавлагаа, Р.*******г ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тушаал, амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан тул шагнасан тухай 1989 оны Баярын бичиг, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Р.*******гийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 340 дүгээр бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага-бусад эх үүсвэр, эрхэлдэг ажил-бусад эх үүсвэр, эрхэлж эхэлсэн он-1989 он, оршдог сум-Баян-Овоо гэж тэмдэглэжээ.
4. Иймд хүсэлт гаргагч Р.*******гийн 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд дугуйн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******гийн 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Санаачилга нэгдэлд дугуйн эмчилгээ тэжээлийн цэгийн санитарчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА