Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/00423

 

  

   2023 оны 04 сарын 18 өдөр

    Дугаар 155/ШШ2023/00423

              Хөвсгөл аймаг

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** дүгээр багийн **** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух, Т.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөх олговор 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай 155/2023/00110/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н ,

Прокурор М.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н  нь нөхөх олговор 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т.Н  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний аав болох Т.Ж  нь 1908 онд төрсөн. Тэрээр 1938 онд буюу 30 настай байхдаа Завхан аймгийн Нөмрөг сумын ****** дүгээр багийн нутаг ***, **** хэмээх газраар нутаглаж байхдаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байдаг. Миний талийгаач аав болох Д.Т хэлмэгдүүлэхдээ сахил санваартай лам байснаар нь шалтаглан Шүүх цаазын 48 дугаар зүйлд заасан “...хувьсгалыг эсэргүүцэн ард олны дунд үймээн шуугиан гаргах зорилгоор буюу ардын хувьсгалт засгийн итгэмж хүндийг бууруулахад хүргэж болох худалч хуурамч үг, цуурхал тараасан..” гэх гэмт хэрэгт холбогдуулан Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын он, сар, өдөр нь тодорхойгүй *** дугаартай тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Хэлмэгдэгч, талийгаач аав болох Д.Т  нь дээрхи ялаас 8 жил 9 сар 1 хоногийг эдэлж, ажлын хоног 1 жил, 2 сар, 29 хоногийг авч, нийт 10 жилийн хорих ялаа эдэлж дуусаад 1947 онд Бүгд Найрамдах Монгол Ард улсын Дотоод явдлын яамны Хорих цагдах газрын 7 дугаар тогтоолоор суллагдсан байдаг. Хоригдож гарч ирснээс хойш аав маань энгийн хөдөлмөрчин иргэний амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд улмаар миний ээж болох Д.Т гэх хүнтэй гэр бүл болж амьдарсан. Д.Т , Д.Т нарын хамтын амьдралын явцад тэдний дундаас төрсөн үр хүүхэд олдоогүй тул, тухайн үеийн хоёр биеийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн 1960 онд Д.Т  намайг Д.Т  гэх айлаас өргөж авсан юм билээ. Ингээд өдийг хүртэл миний хувьд дээрхи хоёр хүний цорын ганц үрчлэгдэж ирсэн үр хүүхэд болж, энэ амьдралыг туулж ирлээ. Хожим миний бие аав Д.Т ынхаа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, хохирсныг хуульд зааснаар цагаатгуулан зөвтгүүлэхээр холбогдох хууль журмын дагуу Төрийн эрх бүхий дээд шатны байгууллагуудад удаа дараа хандаж байж, нааштай шийдвэрийг гаргуулж чадсан. Тодруулбал, Д.Т холбогдох хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газрын 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугааргүй тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4\05 дугаартай тогтоолоор тус, тус шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн шалгаад мөн газрын 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7/140 дугаар тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцсон шийдвэр гаргасан юм.

Улмаар дээрхи шийдвэр болон холбогдох бусад үйл баримтыг үндэслэл болгон Монгол Улсын Дээд Шүүхийн **** өдрийн **** дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан болно. Энэхүү Улсын дээд Шүүхийн тогтоолд үндэслэл болгон **** дугаартай Цагаатгалын үнэмлэхийг олгосон. Ийнхүү миний бие Т.Н  нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олговор авах эрх нээгдсэн учир нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн үндэслэлээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шийдвэрээр Зууны мэдээ сонины ***** дугаарт олон нийтэд мэдээлэгдсэн.

Иймд * Д.Т  \*****\ миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10.1.3 дугаар зүйлд заасны дагуу хэлмэгдэгчийг амьд байхад нь үрчилж авсан хүүхэд буюу цагаатгалын нөхөн олговор нэхэмжпэх эрхтэй этгээд болохыг харгалзан үзэж, Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улстөрийн “...хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөг....” гэх зохицуулалтыг үндэслэл болгон хууль тогтоомжид нийцүүлэн нэг удаагийн нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг олгуулж өгнө үү.

...Нөхөн олговрыг үрчилсэн болон төрсөн хүүхдэд олгоно гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг Д.Т  аав маань 1960 онд үрчилж авсан. Д.Д.Т  нь миний төрсөн эцэг юм. Би овгоо Мөрөн сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хандаж өөрчлүүлж байсан.

...Миний сургуулийн бичиг баримт бүгд Д.Т гийн Д.Т  нэрээр явдаг. Ямар ч архивт намайг ** Д.Т  гэсэн баримт гарч ирэхгүй....гэв.

Прокурор М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Н  нь өөрийн өсгөсөн эцэг хэлмэгдэгч Дэжидийн Д.Т  цагаатгалын нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ** нь  1938 онд Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, улмаар Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1947 оны 07 дугаар тогтоолоор Байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ын баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллагдсан нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын ***дугаартай албан бичиг, Улсын дээд шүүхийн **** дугаартай тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын *** дугаартай тогтоол болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж тооцох хүнд хамаарч байна.

Гэвч нэхэмжлэгч Т.Н  нь хэлмэгдэгч ** үрчилж авсан хүүхэд  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын **** дугаартай лавлагаанууд, нэхэмжлэгч Т.Н гийн 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургийн овог, эцэг эхийн нэр өөрчилсөн тухай ** дугаартай лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн “Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивд хадгалагдаж байгаа цаасан эх нотлох баримтад болон цахим санд” үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үрчилж авсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Т.Н  нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн ***-ны өдрийн * дугаартай шийдвэрээр *** цагаатгалын нөхөх олговор 1 сая төгрөг гаргаж байсан ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Д.Т  Д.Т д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгч Дэжидийн Д.Т  цагаатгалын нөхөх олговор болох 40 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй тул Т.Н гийн нэхэмжлэлтэй цагаатгалын нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын орлогч даргын **** дугаартай лавлагаа, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны **** дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **дугаартай Д.Т д нээж олгосон цагаатгалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивын **** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивын *** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивын *** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивын **** дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №55 дугаартай Нас барсаны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын ерөнхий прокурорын газраас Д.Т д нээж олгосон хэлмэгдсэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн **ний өдрийн ** дугаартай Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан *** дугаартай Төрөл садангийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн паспортын албаны ***-ны өдрийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **** дугаартай Зууны мэдээ сонины эх хувь, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цаасан баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул өөрийн санаачилгаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн***дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар **** өдрийн Үзлэгийн тэмдэглэл, Үндэсний төв архивын захирлын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний төв архивын ****  дугаартай лавлагаануудын эх хувь, Үндэсний төв архивын захирлын *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний төв архивын ** дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний төв архивын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай лавлагаануудын эх хувь, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар ***-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, 1963 оны Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Өрх, ам бүлийн жагсаалтын хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай Үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар 2023 оны 3 дугаар сарын ***-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын **** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-13 маягтын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын *** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын хуулбар, ХААТР-13 маягтын хуулбар, ХААТР-21 (Б) маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/390 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан ****-ны өдрийн *** дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан ***дугаартай Төрөл садангийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай Төрөл садангийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан *** дугаартай Төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний аав болох *Завхан аймгийн Ардын шүүх таслах газрын он, сар, өдөр нь тодорхойгүй *** дугаартай тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Хэлмэгдэгч, талийгаач аав болох Д.Т  нь дээрхи ялаас 8 жил 9 сар 1 хоногийг эдэлж, ажлын хоног 1 жил, 2 сар, 29 хоногийг авч, нийт 10 жилийн хорих ялаа эдэлж дуусаад 1947 онд Бүгд Найрамдах Монгол Ард улсын Дотоод явдлын яамны Хорих цагдах газрын 7 дугаар тогтоолоор суллагдсан байдаг. Хоригдож гарч ирснээс хойш аав маань энгийн хөдөлмөрчин иргэний амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд улмаар миний ээж болох Д.Т гэх хүнтэй гэр бүл болж амьдарсан. Д.Т , Д.Т нарын хамтын амьдралын явцад тэдний дундаас төрсөн үр хүүхэд олдоогүй тул тухайн үеийн хоёр биеийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн 1960 онд Д.Т  намайг Д.Т  гэх айлаас өргөж авсан юм билээ

***** холбогдох хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан болно.

Өсгөсөн аав маань хэлмэгдэж байсан учраас өөр дээрээ овоглуулахаас эмээсэн юм болов уу гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө нэрээр овоглохгүй, цаг нь наашлахыг хүлээгээд өдийг хүрсэн. Тэгээд сүүлд бие нь өвдөж, тэнхрэхгүй болсноо мэдээд сумын нарийн бичгийн даргыг надаар дуудуулж, “энэ охин миний хүүхэд, өөр дээрээ бүртгүүлэхгүй явсаар байгаад нэг л мэдэхэд нас эцэслэх боллоо” гээд гар бичмэл хийлгүүлж байсан. Миний сургуулийн бичиг баримт бүгд Д.Т гийн Д.Т  нэрээр явдаг. Ямар ч архивт намайг Д.Т  Д.Т  гэсэн баримт гарч ирэхгүй.

Иймд ** овогт Д.Т  Д.Т  миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10.1.3 дугаар зүйлд заасны дагуу хэлмэгдэгчийг амьд байхад нь үрчилж авсан хүүхэд буюу цагаатгалын нөхөн олговор нэхэмжпэх эрхтэй этгээд болохыг харгалзан үзэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улстөрийн “...хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөг....” гэх зохицуулалтыг үндэслэл болгон хууль тогтоомжид нийцүүлэн нэг удаагийн нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Прокурор М.Б  шүүх хуралдаанд “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үрчилж авсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Т.Н  нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр ** цагаатгалын нөхөх олговор 1 сая төгрөг гаргаж байсан ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.Т  Д.Т д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгч *** Д.Т  цагаатгалын нөхөх олговор болох 40 сая төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Хэлмэгдэгч Д.Т нь Завхан аймгийн он, сар, өдөр нь тодорхойгүй Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, суллагдсан ба түүнд оногдуулсан хорих ялыг хүчингүй болгож Д.Т ыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн**** тоот архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон №17253 дугаартай үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 5, 6-7, 8 дугаар тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Д.Т ыг цагаатгасан ба нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь уг шүүхийн тогтоолыг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй тул прокурорын шүүх хуралдаанд гаргасан “...Нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа нь өнгөрсөн....” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Н  нь шүүх хуралдаанд “...Би 1958 онд төрсөн. Намайг 1960 онд Д.Т  аав маань үрчилж авсан....” гэж тайлбарлав.

1950 онд батлагдсан БНМАУ-ын Гэрлэлт ба гэр бүл асрамж тэтгэмжийн тухай хууль, 1973 оны БНМАУ-ын Гэр бүлийн тухай хуулиудад заасны дагуу үрчлэлтийг орон нутгийн захиргааны байгууллагаас эрхлэн бүртгэж байхаар тогтоосон.

Гэтэл нэхэмжлэгч Т.Н  нь үрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 1/383 дугаартай “Танайхаас ирүүлсэн ****тоот албан бичигт дурьдсан иргэн Д.Т  Д.Т /*****/-ийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Д.Т  Д.Т  /*****3/ нь үрчилсний бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэх бичилттэй албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 133 дугаар тал/

Харин *** регистрийн дугаартай нэхэмжлэгч Т.Н  нь 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Д.Т гийн Д.Т г Д.Т  Д.Т  болгон эцэг /эх/-ийн нэрээ өөрчилсөн болох нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн Овог нэр өөрчилснийг мэдэгдэх хуудасны хуулбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 125, 134 дүгээр тал)

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1963 оны хүн амын тооллогын бүртгэлд нэхэмжлэгч Т.Н  нь төрүүлсэн эцэг Д.Д.Т гийн өрхийн ам бүлийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. (хх-ийн 107-116 дугаар тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгоно гэж тус тус хуульчилсан.

Гэтэл хуулийн дагуу нэхэмжлэгч Т.Н  нь хэлмэгдэгч Д.Т ын үрчилж авсан хүүхэд болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Н  нь хэлмэгдэгч Д.Т д олгох нөхөх олговор 40,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэлтэй, нөхөх олговор 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэлтэй, нөхөх олговор 40,000,000 (дөчин сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 зааснаар нэхэмжлэгч Т.Н гийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ