| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00085/И |
| Дугаар | 303/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 303/ШШ2025/00126
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: оршин байрлах, регистрийн дугаартай, Таван богд финанс ББСБ ХХК,
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 13,341,010.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Таван Богд Финанс ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр МА-523070 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу:
1. 93001-102346 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг зээлийг сарын 3.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн.
Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 275 хоногийн хугацаа хэтрэлттэй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээл 209,074 төгрөг, зээлийн хүү 38,926.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 101.74 төгрөг, нийт: 248,102 төгрөг төлсөн.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл 3,790,926 төгрөг, зээлийн хүү - 1,360,880.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү - 36,605.81 төгрөг, нийт 5,188,412.04 төгрөг төлөхөөр байна.
2. 93001-102403 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 100,000 төгрөгийг зээлийг сарын 3.75 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн.
Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 102 хоногийн хугацаа хэтрэлттэй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээл: 16,024.43 төгрөг, зээлийн хүү: 20,488.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 102.50 төгрөг, нийт: 36,615 төгрөг төлсөн.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл - 83,975.57 төгрөг, зээлийн хүү- 13,562.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү - 104.84 төгрөг, нийт 97,642.84 төгрөг төлөхөөр байна.
3. 93001-102407 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 800,000 төгрөгийг зээлийг сарын 3.75 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн.
Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 260 хоногийн хугацаа хэтрэлттэй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээл: 27,328.80 төгрөг, зээлийн хүү: 23,671.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 6.74 төгрөг, нийт: 51,007 төгрөг төлсөн.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл - 772,671.20 төгрөг, зээлийн хүү - 265,811.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-6,746.72 төгрөг, нийт 1,045,229.54 төгрөг төлөхөөр байна.
4. 93001-108278 дугаартай Цахим зээлийн гэрээний дагуу 300,000 төгрөгийг зээлийг сарын 3.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн.
Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 92 хоногийн хугацаа хэтрэлттэй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээл: 60,736.89 төгрөг, зээлийн хүү: 57,129.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 772.86 төгрөг, нийт: 118,639 төгрөг төлсөн.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл - 239,263.11 төгрөг, зээлийн хүү - 38,127.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү - 251.23 төгрөг, нийт 1,277,641.89 төгрөг төлөхөөр байна.
5. 91017-4808 дугаартай Лизингийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг зээлийг сарын 3.45 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2026 оны 03 дугаар сарын 19-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн.
- Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 276 хоногийн хугацаа хэтрэлттэй бөгөөд огт төлөлт хийгээгүй.
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл - 5,000,000 төгрөг, зээлийн хүү- 1,633,314.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү - 45,770.21 төгрөг, нийт 6,679,084.45 төгрөг төлөхөөр байна.
Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ******* нь сайн дураар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т болон Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн МА-523070 дугаар Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 93001-102346 дугаар Цахим зээлийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 93001-102403 дугаар Цахим зээлийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 93001-102407 дугаар Цахим зээлийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93001-108278 дугаар Цахим зээлийн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 91017-4808 дугаар Лизингийн зээлийн гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 9,886,835.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,311,696.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,478.81 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 53,000 төгрөг, нийт 13,341,010.76 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч *******ээс гаргуулж Таван Богд Финанс ББСБ ХХК-г хохиролгүй болгож өгнө үү
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ, ХХК, хариуцагч Ц.******* холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн 13,341,010.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 13,341,010.76 төгрөгийг нэхэмжлэгч Таван богд финанс ХХК -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ, ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224,655.10 төгрөгийн тал хувь болох 112,327.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 112,327.5 төгрөг, хариуцагч *******ээс 112,327.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ, ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 13,341,010.76 төгрөгийг нэхэмжлэгч Таван богд финанс ХХК -д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ, ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 224,655.10 төгрөгийн тал хувь болох 112,327.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 112,327.5 төгрөг, хариуцагч *******ээс 112,327.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ, ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА