Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ2025/00068

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: хот дүүрэг, ***-р хороо *** гудамж *** тоот оршин суух овогт ын гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1968 онд Завхан аймгийн суманд төрсөн. 1985 оны 06 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын (одоогоор арлын сургууль) 2-р 8 жилийн сургуулийг төгсөж, улмаар 1985 оны 07 сарын 01-ны өдөр илгээлтээр Завхан аймгийн нэгдэл дундын шар тал хоршоололд ногоочноор томилогдсон. д ажиллах хугацаандаа Завхан аймгийн Улиастай сумын (одоогоор баазын сургууль) 2-р 10 жилийн сургуулийн оройн ангид 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 сарын 10-ны өдөр тус сургуулийн оройн аравдугаар ангийг төгссөн. д 1988 оны 04 сарын 15-ныг хүртэл ажиллаж байгаад ногоочноос чөлөөлөгдөж, 1988 оны 04 сарын 23-ны өдрөөс *******ийн *******ны харьяа *******рийн ******* ******* *******ын *******ийн нэгдүгээр конкорт барилгын нормчноор томилогдон ******* аймгийн ийн ******* байгууламжид ажиллаж байгаад 1990 оны 11 сарын 01-н хүртэл ажилласан.

Иймд намайг 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 сарын 15-ныг хүртэл д ногоочноор,

1988 оны 04 сарын 23-ны өдрөөс 1990 оны 11 сарын 01-ны өдөр хүртэл *******ийн *******ны харьяа *******рийн ******* ******* *******ын *******ийн нэгдүгээр конторт барилгын нормчноор,

1990 оны 11 сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл Нефтийн ******* байгууламж *******ын конторын 3-р ангид нормчноор,

1994 оны 03 сарын 02-ны 1994 оны 12 сарын 31-ны ******* аймгийн нефтийн ******* байгууламжийн ******* ББХ компани нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ын д ногоочноор,

-1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл *******ийн *******ны харьяа *******рийн ******* ******* *******ын *******ийн нэгдүгээр конторт барилгын нормчноор,

-1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Нефтийн ******* байгууламжийн *******ын *******ийн харьяа пүүсд нормчноор,

-1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрөө 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн нефтийн ******* байгууламжийн ******* ББХК-нд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 210630 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед ажиллаж байхдаа авахуулсан хамт олны фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох: 

гэрч Т.гийн өгсөн мэдүүлгийн: “ ... 1985 онд Завхан аймгийн ын шар тал хоршоололд ногоочноор орж, би тэр үед мөн ногоочноор ажилласан юм. хар багаасаа л энд ажилласан. Тэгээд 1988 оны 4 сарын 15-ны өдөр хоршооллоос гарна гээд гарсан. Түүнээс хойш хаана юу хийснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.гийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овогт ын г 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ын д ногоочноор,

-1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл *******ийн *******ны харьяа *******рийн ******* ******* *******ын *******ийн нэгдүгээр конторт барилгын нормчноор,

-1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Нефтийн ******* байгууламжийн *******ын *******ийн харьяа пүүсд нормчноор,

-1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрөө 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн нефтийн ******* байгууламжийн ******* ББХК-нд нормчноор тус тус ажиллаж ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ