Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 311/ШШ2025/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

*******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн М.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *******ын ******* нь 1969 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Одоо ам бүл 3-лаа, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би ээжээсээ хоёулаа ба миний эгчийг ******* гэдэг. Миний эцэг, эхээс өгсөн нэр ******* бөгөөд нутгийнхан болон тухайн үеийн мал толлогын хүмүүс ******* гэж дуудсанаар малын “А” дансанд ******* нэрээр бүртгэгдсэн байна. Манай гэрт ******* нэртэй надаас өөр хүн байхгүй болно. 1997-2000 оны малын “А” дансны нэр зөрүүтэй ******* нэрээр гарсан байна.

Иймд *******ын ******* намайг 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч М.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр *******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа *******ын ******* нэрээр 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/2237 тоот лавлагаа, мөн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/2237 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Түүнийг *******ын ******* гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.

Харин *******ын *******ид анх Завхан аймгийн ******* сумын ******* багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягт, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны маягтуудыг нээхдээ түүний нэрийг ******* гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1997-200 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд *******ын ******* нь *******ын ******* нэрээр 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******ын *******ийг М.******* нэрээр дууддаг байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03-01/944 тоот Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтад “...******* *******, тэргүүлэгч өөрөө...” гэх бичилт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний мал тоолуулж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Д.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...******* буюу ******* эхээс хоёулаа, эгч *******, аав *******, ээж нарын хамт Завхан аймгийн ******* сумд мал маллаж байсан. Малчин хүн юм. ******* гэх айлд ******* нэртэй хүүхэд байдаггүй, бид нар дуудахдаа ******* гэж дууддаг...” гэх хэсэг,

гэрч Г.гийн өгсөн мэдүүлгийн: “...******* буюу ******* л гэж дууддаг юм. ******* эхээс хоёулаа эгч *******, аав *******, ээж нарын хамт Завхан аймгийн ******* сумын баг, одоогийн ******* багт мал маллаж амьдардаг байсныг сайн мэднэ.. ...” гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан ******* овогт *******ын ******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байхдаа М.******* нэрээр 1997 онд 182 толгой мал, 1998 онд 153 толгой мал, 1999 онд 142 толгой мал, 2000 онд 93 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАЛЖИННЯМ