Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00093

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2025/00093

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.******* нь 0559** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1987 онд нээсэн 2235** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б.******* би 1968 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.*******, Т. нарын хүүхэд болж ******* аймгийн ******* суманд төрсөн. Намайг хараахан төрөөгүй ээжийнхээ гэдсэнд байхад ээж маань гэх хүнтэй гэрлэж, тэд дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн. Намайг той хамт амьдарч байх хугацаанд нь төрсөн учир би гоор хэсэг овоглож явсан. Харин намайг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ ээж маань миний төрсөн эцэг болох *******г миний төрсөн эцэг хэмээн бичүүлж, тэмдэглүүлсэн байсан. гоор овоглож явдаг байх үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан учир нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн дэвтэрт тус тус өөрийн овог буюу эцгийн нэрийг хэмээн бичүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог иргэний үнэмлэхийн овог хоорондоо зөрүүтэй учир тус баримтуудын эзэн гэдгээ шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн. Иймд 223562 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн 055903 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав ээж хоёр 4 хүүхэд төрүүлсэн, би гийн 4 дэх хүүхэд, ******* манай том эгч, овог зөрчилтэй гээд байгаа, Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэрт гэсэн овогтой, бусад бичиг баримт нь ******* гэсэн овогтой байгаа юм байна лээ, тэгээд Нийгмийн даатгалаас энэ зөрчлөө арилгаж ир гэсэн гэв.

3.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тушаалууд, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

4.Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гийн хүсэлтээр И. гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд хандаж гаргасан бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон үндэслэлээ 1968 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил илэрсэн гэж тодорхойлжээ. Түүний эрх олгосон бичиг баримт болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх нь төрсөн эцэг *******гээр овоглосон, 055903 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1987 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд дээр овгийг хойд эцэг гоор овоглож бичигдсэнээс бичиг баримтууд хууль ёсны эсэх, эзэмшигч нь мөн эсэхэд эргэлзээ төрүүлсэн байна.

2.Б.******* нь 1968 онд төрсөн, түүний ээж М., төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг төрсөн эцэг Д.*******гээр овоглож авсан, улсад ажиллаж байх үеийн бичиг баримтууд хойд эцэг гоор овоглосон болох нь гэрч И. шүүхэд өгсөн Манай хадам аавыг , хадам ээжийг гэдэг. Манай хадмынх 7 хүүхэдтэй, би 1994 онд бага охинтой нь гэрлэсэн. Би ******* гэх хүнийг танихгүй. Манай хадам ээжтэй хамт амьдарч байсан гэж сонссон. Б., Д., Д., Б.******* нарын аав гэж манайхан ярьдаг, би сайн мэдэхгүй. Манай хадам ээж 1969 онд манай хадам аав той гэр бүл болсон. Тэр цагаас хойш гийн хүүхдүүд гэж ярьдаг байсан болохоор нийгмийн даатгалын дэвтэр, нөдөлмөрийн дэвтэр дээр гийн ******* гэж бичүүлсэн байх гэсэн мэдүүлэг, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 055903 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 223562 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн дунд сургуулийн 1990, 1991 оны захирлын тушаалууд дээр овогтой ******* гэж бичигдсэн, төрсний бүртгэлийн лавлагаан дээр ******* овогт ******* ******* эцэг *******, эх гэж бичигдсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 6,8-22 дугаар тал/

3.Дээрх баримтуудаас харахад хүсэлт гаргагч Б.*******ыг төрөх үед ээж нь *******гээр овоглосон, Иргэний бүртгэлийн байгууллага төрсний гэрчилгээг үндэслэн иргэний үнэмлэхийг *******гээр нь овоглож олгожээ. /хх-ийн 4,6 дугаар тал/

4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж байгаа хэдий ч эрх олгосон баримт бичиг болох 055903 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1987 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдэд бичигдсэн овог нь гэж зөрүүтэй бичигдсэнээс өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон, тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна. /хх-ийн 8-14 дүгээр тал/

5.Дээрх үйл баримтууд болон нотлох баримтуудыг үндэслэн 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 223562 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 055903 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 223562 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 055903 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ