| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0033/З |
| Дугаар | 126/ШШ2024/0164 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 126/ШШ2024/0164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Л.Б*********** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Б*********** ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*********** ,
Хариуцагч: Мөрөн сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М*********** ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Н*********** ,
Гуравдагч этгээд: Л.Э*********** ,
Гуравдагч этгээд: Т.А*********** ,
Гуравдагч этгээд: Н.О*********** ,
Гуравдагч этгээд: Ш.Б*********** ,
Гуравдагч этгээд: Д.Ж*********** ,
Гуравдагч этгээд: Б.Б*********** ,
Гуравдагч этгээд: И.С*********** ,
Гуравдагч этгээд: Д.Э*********** нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б*********** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*********** , хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********** /цахимаар/, хариуцагч Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********** /цахимаар/, хариуцагч Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*********** , гуравдагч этгээд Б.А*********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Л.Б*********** гаас Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Ш.Б***********-д анх газар эзэмшүүлэхдээ 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б*********** нь Д.Ж***********-нд 380 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралтын 4-т байгаа Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газар эзэмших эрхийн шилжүүлсэн хэсгийг, иргэн Д.Б***********-сЛ.Э***********-д 432 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралтын 37 дугаарт байгаа хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулинд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харъяа аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
1.2. Хэргийг хянан шийддвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Л.Э*********** агсны эхнэр Т.А*********** нь иргэн Н.О***********-т 432 м.кв газраа 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ. (3 дугаар хавтаст хэргийн 21-24 дүгээр тал)
1.3. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулахдаа Ш.Б***********-д анх удаа 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б*********** нь Д.Ж***********-нд 750 м.кв газрыг 380 м.кв болгон багасгаж эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4-д байгаа Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг, иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** /агсан/-д 432 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37 дахь хэсэг, иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Т.А***********-т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 432 м.кв газрыг 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн хэсгийг, иргэн Т.А*********** нь иргэн Н.О***********-т 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харъяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо, 2-1-3 тоот хаягт байрлах 432 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар иргэн Л.Э*********** (агсан)-т олгож, Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Т.А***********-т 482 м.кв газар болгон шилжүүлсэн, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Н.О***********-т тус газрыг шилжүүлж олгосон байна.
2.2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар хороо, 2-1-4 тоот хаягт байрлах 750 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр захирамжаар Ш.Б***********-д олгож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар Д.Ж***********-нд 380 м.кв газар болгож шилжүүлсэн, улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Б.Б***********-д шилжүүлсэн байна.
2.3. Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамж, Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 дүгээр захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч Л.Б*********** гаас Хөвсгөл аймгийн Засаг даргад 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан.
2.4. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1749 тоот албан бичгээр ...шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэсэн хариуг ирүүлсэн байна.
2.5. Нэхэмжлэгч Л.Б*********** гаас Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан байх бөгөөд тус газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4/448 тоот албан бичгээр ... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн.
2.6. Улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар Т.А***********-т 482 м.кв газар болгон шилжүүлсэн, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар захирамжаар Н.О***********-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн бөгөөд нэгэнт Хөвсгөл аймгийн Засаг дарга уг хэргийн хариуцагч байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрэглэх боломжгүй гэж үзэн шүүх хүлээн авсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Л.Б*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Мөрөн сумын 2 дугаар хорооны 2.1.4 тоотод байрлах нийтийн эзэмшлийн 4 айлын орон сууцанд амьдардаг. Нэгж талбарын 6712016027 дугаартай 108 м.кв газартай, газар эзэмших гэрээтэй боловч уг газар маань тус байранд амьдардаг иргэн миний хувь гэр рүүгээ орох орц, гарцнаас өөр газаргүй болно. Энэ талаар би холбогдох газар, Засаг дарга нарт удаа дараа хандаж хариу авч байсан. байрны орчны газрыг тус тусд нь эзэмшүүлээгүй нэг 00-той нийтээрээ ашигладаг байсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сараас нийтийн эзэмшлийн газар дээр маргаан гарч 00-ыг дарж газрыг хашаалсан. Анх Мөрөн сумын Засаг дарга 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 44 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн хэрэгжүүлэх улмаар газар өмчлүүлэх хуулийн бэлтгэл хангахад уг захирамжийн гол зорилго оршиж байсан байх бөгөөд Засаг даргын тамгын газрын дарга, Байгаль орчны байцаагч, газар зохион байгуулагч нар захирамжийг хэрэгжүүлэхдээ илтэд буруугаар тайлбарлан нийтийн эзэмшил газрыг хувийн эзэмшлийн хашаа байшинтай адилтган үзэж нийтийн байранд оршин суугчдад орчны газрыг харилцан адилгүй хэмжээгээр буюу тэдний хүссэн хэмжээгээр эзэмшүүлэн газар эзэмших гэрчилгээ олгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.2-т газар эзэмшигч ашиглагчаас газар түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 20.2.7-д газар эзэмшүүлэх ашиглахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зөрчлийг арилгах арга хэмжээ авах гэх мэт дээд шатны Засаг даргын нийтлэг бүрэн эрхээ аймгийн засаг дарга хэрэгжүүлээгүй. Мөн аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11-д заасан Газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох саналыг тухайн шатны засаг даргад тавьж шийдвэрлүүлэх гэсэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, бусад оршин суугчдын эрх ашигт халдаагүй байна гэсэн заалтуудыг зөрчиж миний амьдарч байгаа орчин нь оршин сууж байгаа миний хувьд гэрийнхээ газаа машинаа тавих, түлээ буулгах, хүүхдээ тоглуулах газаргүйгээс гадна 00-гүй эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, шат шатны Засаг даргын захирамжууд илт хууль бус болох үндэс суурь тавигдсан гэж үзэхээр байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх ашиглах асуудлыг шийдвэрлэхдээ сумын Засаг даргын саналыг авч Аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх шаардлага гарснаар Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Мөрөн сумын инжинерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэл тогтоох тухай 35 дугаар тогтоол гарч, инжинерийн шугам сүлжээг тогтоосон байдаг бөгөөд энэ бүсчлэл бидний оршин сууж байгаа /хүнсний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр/-ны газар хамрагдсан байдаг. Гэтэл Газрын тухай дээрх хуулийн заалтыг болон энэ тогтоолоор тогтоосон бүсчлэлийг үл харгалзан Мөрөн сумын Засаг дарга, түүний тамгын газрын газрын даамлууд нь хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлж, Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр тоот захирамжаар Ш.Б***********-д тухайн хашаан дотор байхгүй 750 м.кв газар эзэмшүүлсэн нь 2009 онд Л.Э*********** агсных 432 м.кв, н.Чулуунбаатарынх 100 м.кв газар эзэмшиж байсан ба хашааны газрын нийт талбай 1061 м.кв гэхэд 432 м.кв+100 м.кв=532 м.кв болж 1061 м.кв-532 м.кв=529 м.кв газар байх ёстойгоос 750 м.кв-529 м.кв=221 м.кв (байхгүй газар эзэмшүүлсэн нь илт хууль бус байна), Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжаар иргэн Л.Э*********** агсанд иргэн Д.Б***********-с100 м.кв газар шилжүүлэн авсныг нь 432 м.кв газар болгон нэмэгдүүлж газар эзэмшүүлсэн нь ямар ч үндэслэлгүйгээр захиргааны акт гаргасан буюу илт хууль бус болно.
Иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Т.А***********-т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 432 м.кв газрыг нь 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь Мөрөн сумын Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамжаар Ш.Б***********-сД.Ж***********-нд 750 м.кв газраа 380 м.кв болгон багасган шилжүүлсэн ба мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжаар Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулинд Төрийн захиргааны захирамжийн аль нэг хэсэг нь илт хууль бус бол түүнтэй уялдан гарсан захирамж нь илт хууль бус байна гэсэн заалт байдаг тул дээрх захирамжууд бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох ба дээрх актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчин болгох гэж заасан байдаг учир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамжийн хавсралт 2, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамжийн хавсралт 2, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжийн хавсралт 29, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжийн хавсралт 16-д байгаа захирамжуудыг хүчингүй болгож өгөхийг хүсэж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ингэснээр нэхэмжлэгч миний үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, хүн бүхэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхол минь хамгаалагдах болно. Дээрх хуулинд заасан эрхээ хэрэгжүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харьяа аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, доод шатны Засаг даргын газар эзэмшүүлэхтэй гаргасан алдаа зөрчлийг арилгуулах, мөн газар эзэмшүүлэхдээ гаргасан өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь мэргэжлийн байгууллагын хувьд нийтийн орон сууцны орчны газрыг хуулийн дагуу эзэмшүүлэх, уг газрыг эзэмшүүлж болох эсэх, газрын хэмжээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бусад тооцож Мөрөн сумын нутаг дэвсгэр дээр байгаа социализмын үеийн тодотголтой албан байгууллагын мэдлийн орон сууц болох /хүнсний үйлдвэрийн ажилчдын бусад байрууд, худалдааны ажилчдын байр, геологийн ажилчдын байр, гэрэлтэй цонх дэлгүүр/-ийн орчны байрны газрыг тухайн оршин суугчдад нь хэрхэн хуваан эзэмшүүлсний нэгэн адилаар манай байрны газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Л.Б*********** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуулийн хүрээнд газар олгосон гэх тайлбарыг өгсөн байсан. Би үүнийг зөвшөөрөхгүй байна. Мөрөн сумын 2-1-4 тоотод байгаа байр Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууц юм. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ гэж байгаа. Нийтийн орон сууцны газрыг хоёр айлд хувааж өгсөн байж өнөөдөр хуулийн дагуу газар олгосон гэж тайлбарлаж байгаа нь буруу гэж бодож байна. Нэг бол хуулиа мэдэхгүй байна. Эсхүл ашиг сонирхлын зөрчил байна гэсэн дүгнэлт хийж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан. Би өнөөдөр 108 м.кв газартай гэх боловч тэр газар надад огт байхгүй. Би зураг харуулж байгаад яръя. Миний байр энэ дунд байна. Дэвсгэр 49 м.кв газар байгаа. Коридор хэсгээс нь 2 м.кв хашаан дунд нь гурван метр газар үлдээгээд хоёр талын айл хашаад авсан. Өөрөө хэлбэл 14 м.кв газар нь 49 м.кв газраасаа хасагдана. 37 м.кв газар би эзэмшиж байгаа. Бусад газар нь нийтийн орц, гарцтай давхардаад зүүн талын айлын хашаа нь дотор нь тэмдэглэгдсэн байна. Би 2021 оноос хойш бие засах газар байхгүй, машины зогсоолгүй, эдэлбэр газар байхгүй. Хаана түлээ буулгаж, хаана нойл барих вэ. Үндсэн хуулиар олгосон хүний эрх надад үйлчлэхгүйгээр би амьдарч байна. Миний амьдарч байгаа байранд н.Чулуунбаатар гэх хүн байсан. Насан эцэс болсон. 2003 онд 44 дүгээр тогтоол гарахад энэ хүн хамгийн эхэнд 100 м.кв газар эзэмшсэн. Үүнээс хойш 2007 он, 2008 онд бүх айлд 100 м.кв газрыг эзэмшүүлсэн. Нотлох баримт дотор гэрээ, гэрчилгээ бүх зүйл байгаа. Бүх хүнд адил тэнцүү 100 м.кв газар олгосон байхад дараагийн хүнд шилжүүлэхдээ 432 м.кв болгож шилжүүлсэн. 2008 онд газрын төлөвлөлт, зураглал гарч ирэх байх гэж бодоод би нотлох баримт гаргуулахаар шаардсан. Би ар талынхаа айлыг хашаад энэ миний газар. Би та нарыг үүгээр дамжин өнгөрүүлэхгүй гэх эрх надад байгаа. Би тэгээгүй. 2021 оноос би хоёр талын айлтайгаа зохицох гэж үзсэн. Үл зөвшөөрөөд би хуулийн дагуу явахаас өөр сонголтгүй болсон. Өөрөөр хэлбэл би нийтийн орон сууцад амьдарч байж ямар ч газаргүй байна. 37 м.кв эдэлбэр газартай. Байрны доор байгаа газар надад ашиглагдаж байна. Би хаалгаар орж гардаг орц, гарцтай. Ийм учир 6 дугаар сараас эхлээд шүүхэд хандаад явж байна. Газрын тухай хуульд СӨХ-д ашиглуулна гэдэг боловч энэ хууль дээр нийтээр эзэмшинэ гэх заалт оруулж өгсөн. 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 44 дүгээр захирамж гараад Газрын хуулийг хэрэгжүүлэх, газар өмчлүүлэх ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засаг даргын захирамж гарч, дүрэм боловсруулж нийтийн орон сууцын газрыг нэг айлд ноогдох хэмжээгээр нь тэгш хуваагаад өгсөн. Гэрээ, гэрчилгээ нь байгаа. Баруун талын хоёр байр бүгд адилхан гэрээ, гэрчилгээтэй. Н.О*********** , н.Г*********** нарын байр байран дундаа учир илүү газар хашсан тохиолдол бий. Газрыг адил хувааж өгсөн. 450 м.кв хашсан боловч газрын гэрээ, гэрчилгээ нь дээр 335 м.кв гэсэн байгаа. Хашаа нь дотор хашаа бариад ийм нөхцөл байдаг бий болгосон. Үүнийг зөв бурууг хуулийн улсууд тайлбар хэлэх байх. Хороолол байшин аваад үүнд тохирох газар байх ёстой гэж яваад байгаа бол нэг өөр хэрэг. Нийтийн орон сууц учир би ийм нэхэмжлэл гаргаад явж байна. Хууль зөрчөөгүй гэдэг тайлбарыг би хүлээн зөвшөөрөхгүй. Та нар нэг бол хуулиа мэдэхгүй байна эсхүл ашиг сонирхлын зөрчил байгаа
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б*********** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан захирамжуудыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж байна. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл дээр гаргасан 2009 оны 130 дугаартай захирамжийг анхаарах байх. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус акт гаргасан нь үндэслэлтэй байна. Хууль бус гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргад холбогдуулан Мөрөн сумын 2-1-4 тоотод байршилтай Хүнсний үйлдвэрийн ажилчдын орон сууцны газарт холбогдуулан Л.Б*********** гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Маргаан бүхий газартай холбогдуулан Мөрөн сумын иргэн Л.Б*********** нь ... Би Мөрөн сумын 2-1-4 тоотод байрлах ажилчдын байрнаас 2 айлын сууцыг 2016 онд н.О*********** , н.Билгээ гэх хүмүүсээс худалдаж авсан... 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн Засаг даргад хандан
1. Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 44 дүгээр захирамжийг үндэслэн н.Чулуунбаатарт газар эзэмшүүлсэн хэсгийг,
2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн А/259 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дүгээрт байгаа н.Ч***********-с Н.Б***********-д 25.6 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг,
3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/300 дугаар Н.Б***********-д газрын хэмжээг 107.7 м.кв болгон нэмэгдүүлсэн,
4. Аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/203 дугаар захирамжаар Н.Б***********-с Д.Ж***********-нд газрын эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг,
5. Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамжаар Ш.Б***********-д анх удаа газар эзэмшүүлэхдээ 750 м.кв газар эзэмшүүлсэн хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү... гэх өргөдөл 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргаж байсан.
Төрийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх, гэж заасны дагуу гомдолд дурдсан асуудлыг судалж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1749 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж түүний хавсралт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамж, түүний хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.
4.2 Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамжуудыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын хүрээнд илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Хууль ёсны дагуу гарсан захирамж. Өмнөх хурлууд дээр тайлбаруудаа дэлгэрэнгүй өгсөн. Уг тайлбаруудаа дэмжиж байна. Нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.
4.3. Хариуцагч Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөрөн сумын иргэн Л.Б*********** гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Ш.Б***********-д 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, Иргэн Ш.Б*********** нь Д.Ж***********-нд 750 м.кв газрыг 380м2 болгон багастаж эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4-р байгаа Д.Ж***********-с 380м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг, Иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** /агсан/-д 432м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлсзн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжаар хавсралтын 37 дугаарт байгаа хэсэг, дээрх 4 захирамжуудыг илт хууль бус гэж үзэхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын 2009 оны 180 дугаар захирамжаар Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хувийн хэргийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас Газрын харилцаа барилга хот байгуулалтыг газарт татан төвлөрүүлж инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геодезийн байрлал сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд UТМ тусгагийг хэрэглэж эхэлсэн бөгөөд Газрын кадастрын зургийг анх 2009 онд манай аймагт хийсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар тус газрыг хэмжээг кадастрын зургийн дагуу 380м2 болгож шийдвэрлэсэн байна. Иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Алтанцэцэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 482 м.кв газрыг шилжүүлсэн, иргэн Т.А*********** нь иргэн Н.О***********-т 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот захирамжаар шилжүүлсэн нь илт хууль бус гэсэнтэй маргахгүй бөгөөд тус 2 захирамжийг илт хууль бус гэснийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
4.4 Хариуцагч Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 183 тоот захирамжаар Мөрөн сумын инженерийн шугам, сүлжээтэй газрыг аймгийн Засаг даргаар шийдүүлэхээр захирамжилсан байдаг. Үүнтэй холбоотой тухайн инженерийн шугам сүлжээтэй бүс дэх газрыг аймгийн Засаг даргаар шийдүүлж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь нийт 6 захирамжтай маргаж байгаа. 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 134 дүгээр захирамжаар Ш.Б***********-д 750 м.кв газар эзэмшүүлсэн захирамж, иргэн Ш.Б***********-сД.Ж*********** 750 м.кв газрыг 380 м.кв газар болгож аймгийн Засаг даргаар шилжүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 366 тоот захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 461 тоот захирамж, Д.Б***********-сЛ.Э*********** агсанд 432 м.кв газар шилжүүлсэн уг захирамжуудыг илт хууль бус гэж үзэхгүй байгаа. Тухайн үед кадастрын зураг хийгдээгүй байсан. 2010 онд анх кадастрын зураг хийгдэж байсан. Талбай хэмжээ өөрчлөгдөж байгаа асуудал дээр хэлэхэд кадастрын зургийн дагуу захирамж гаргасан. Үүнийг илт хууль бус гэж үзэхгүй байгаа. Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 482 м.кв газрыг Т.А***********-т шилжүүлсэн, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Мөрөн сумын Засаг даргын А/03 дугаартай захирамжуудыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4.5 Хариуцагч Мөрөн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөрөн сумын иргэн 2.1.4 тоотын оршин суугч Л.Б*********** гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.Ш.Б***********-д 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** (агсан)-д 432 м:кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжаар хавсралтын 37 дугаарт байгаа хэсгүүдийг илт хууль бус гэж үзэхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар захирамжаар Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэд.аж ахуй нэгж, байгууллагын хувийн хэргийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэн инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геодезийн байрлал сүлжээний хэмжилт, боловсруулалтын ажилд "1)ТМ" тусгагийг хэрэглэж эхэлсэн бөгөөд Газрын кадастрын зургийг анх 2009 онд манай аймагт хийсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 дугаар аймгийн Засаг даргын захирамж тус газрыг кадастрын зургийн дагуу болгож шийдвэрлэсэн байна. Иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Алтанцэцэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 482 м.кв газрыг шилжүүлсэн. Иргэн Т.А*********** нь иргэн Одончимэгт 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь илт хууль бус гэсэнтэй маргахгүй бөгөөд тус 2 захирамжийг илт хууль бус гэснийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
4.6 Хариуцагч Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дугаартай захирамжаар иргэн Л.Э***********-с Т.А***********-т шилжүүлсэн захирамжийг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна. МөнТ.А***********-с Н.О***********-т шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 тоот захирамжийг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2008, 2009 оны захирамжуудыг хууль бус гэж үзэхгүй байна. Энэ онуудын захирамжийг хууль бус гэж үзэж байна гэхээр инженерийн шугам сүлжээтэй газрыг 2009 онд шилжүүлсэн. 2021, 2023 онд аймгийн Засаг даргын захирамж гарах ёстой байхад Мөрөн сумын Засаг дарга гарсан нь илт хууль бус гэж үзэж байна. 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 131 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэхгүй байна. Тухайн үеийн зохих хууль дүрмийн дагуу олгосон. Кадастрын зураг хийгээгүй байсан учир талбай хэмжээний зөрүү үүсгэж байна гэж бодож байна гэжээ.
5. Гуравдагч этгээдийн тайлбар
5.1 Гуравдагч этгээд Ш.Б*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн иргэн Ш***********овогтой Б*********** миний бие Мөрөн сумын 2 дугаар багийн 01-04 тоотод оршин суугч Л.Б*********** гаас гаргасан захиргаан актуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, газрын тухай хууль тогтоожид заасны дагуу ашиглуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Б*********** миний бие 2007 оны үед намар Г*********** гэх хүнээс худалдан авч байсан. Ингэж худалдан авахад 7,0x4,0 метр хэмжээтэй дүнзэн байшинтай, уг байшингаа оруулан тойруулсан 25x30 метр хэмжээтэй газартай гэж энэ газраа хашаалаагүй ийм л байр авсан юм. Энэ нь нийтийн эзэмшлийн байр байсан. 4 айл байдаг байшингийн нэг хэсгийг л худалдан авч байсан. Энэ байшингаа газрын хамт тухайн үедээ 2 сая хүрэхгүй төгрөгөөр авч байсан.Газар нь үүгээр юм шүү гэж тухайн үедээ Г*********** гэх хүн зааж хэлж өгч байсан. Энэ уед нь газрыг нь хэмжүүлж кадаср хийлгэж газрын гэрчилгээ гаргуулан авч байсан. ЭНэ байшиндаа манайх 10 гаран жил амьдарсан. Ингэж амьдрахаа ямар нэг хашаа бариагүй. Яг н.Г*********** гэх хүнээс авсан байдлаар нь 2020 онд Жаргалсайхан гэх хүнд зарсан. Манайх энэ хашаа байшингаа яг авсан байдлаар нь, авсан тэр хэмжээний газартайгаа яг байгаа чигээр нь зарсан. Өөрөөр хэлбэл манайх аваад уг хашааны газар болон байшинд ямар ч өөрчлөлт оруулаагүй авсан тэр байдлаар нь зарсан. Ийм учраас миний бие энэ асуудалд ямар нэг холбоогүй гэж үзэж байна. Надаас хашаа байшин худалдан авсан Д.Ж*********** нь манайхаас худалдан авсан хашаа байшингийн газрыг гэрчилгээний дагуу манайхаас авсны дагуу хашаалж авсан байсан. Анх газрын гэрчилгээг гаргахдаа хууль журмын дагуу л гэрчилгээг гаргуулан авсан.Анх авахад л 25x30 м.кв газар гэж хэмжүүлэн 750 м.кв газар гэж эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан санагдаж байна. Манайх Д.Ж***********-нд 750 м.кв газраа 380 м.кв болгож багасгаж өгсөн зүйл байхгүй. Яг л авсан газраа байгаа чигт нь зарсан. Хэрхэн яаж хэмжээд ингэсэн талаар мэдэхгүй байна. Миний хувьд Мөрөн сумын засаг дарга болон газрын даамал нь хууль дүрмээ баримтлан энэхүү газрыг надад олгосон гэж үзэж байгаа учир нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
5.2. Гуравдагч этгээд Н.О*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар захирамж, 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай захирамжийг илт хууль бусад тооцуулах тухай Л.Б*********** гийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй. Учир нь илт хууль бус актын хувьд, захиргааны акт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Энэ хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон учир Л.Б*********** гийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь дуусгавар болсон байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.О*********** миний хувьд тухайн газрыг хуулийн дагуу шилжүүлэн авсан шударга эзэмшигч тул миний газар эзэмших эрхийг хуулийн дагуу хамгаалж өгнө үү. гэжээ.
5.3 Гуравдагч этгээд Д.Э*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Э*********** миний бие Мөрөн сумын 2 дугаар багийн 1-4 тоот хүнсний үйлдвэрийн ажилчдын 4 айлын орон сууцны 1 байрыг 2009 онд Энххуяг агсан одоо эхнэрТ.А***********-с 500.000 төгрөгөөр худалдан авсан ба надад өгөхдөө газаргүй шүү гэж хэлж өгсөн болно. Иргэн Т.А*********** нь хашаа байшингаа О*********** гэдэг хүнд зарсан байна. Ингэхлээр бусдад зарагдсан учраас манай байрны дэвсгэр газар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар 432 м.кв газрыг 482 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гарснаар Одончимэгийн газартай давхцсан болно. Газрын тухай хуульд заахдаа үл хөдлөх газартайгаа салашгүй холбоотой гэж заасан байдаг тул миний ч эрх ашиг хөндөгдөж байна. Иймээс эдний газраас миний байрны доорх 24.5 м.кв газрыг хасаж өгөхийг хүсье. гэжээ.
5.4 Гуравдагч этгээд И.С*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн И.С*********** миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1-4 тоотод албан ёсны бүртгэлтэй амьдардаг. Ээж 2016 онд тус хаяг дээр байрлах хүнсний үйлдвэрийн ажилчдын байрны 2 байрыг худалдан аваад өнөө хүртэл амьдарч байна. 2021 оноос эхлэн тус байранд газрын маргаан гарснаас манай 2 байр 00-гүй машины зогсоол түлээ хураах газаргүй байсны улмаас миний бие өвлийн улиралд Улаанбаатар хотод охиныхоо гэрт амьдарч байгаад зуны улиралд тус байрандаа амьдарч байна. Тиймээс манай 2 байрны газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
5.5 Гуравдагч этгээд Б.Б*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б*********** нь 2020 оны 9 дүгээр сард иргэн Д.Ж***********-с орон сууцны хашааны газар зориулалтаар газрыг тухайн үеийн ханшаар худалдаж авсан гэжээ.
5.6 Гуравдагч этгээд Д.Ж*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Ж*********** би 2020 онд Ш.Б***********-стус газрыг кадастар, газрын албаар заалган худалдаж аваад тэр орны 6 дугаар сард хөрш Б.Б***********-д газрын албаны хүмүүсийн заасны дагуу зарсан нь үнэн болно. Л.Б*********** газар байхгүй голоын 2 өрөөг мэдсээр байж 1,100,000 төгрөгөөр худалдан авч чимээгүй явж байгаад биднийг хашаалж, блок буулгаад юм барих гээд өөд нь татаад эхлэнгүүт 2 талынхаа 10 сая төгрөгөөс дээш зарагдсан хашаа руу дайрч 4 айлд хуваана гэж булаацалдаж эхэлсэн. Зүгээр гэж хямд үнээр аваад дараа нь зүгээргүй болоод шүүх цагдаад хандаж болчимгүй авирлаж байна гэж би боддог. Миний зүгээс журмын дагуу зарсан, дүрмийн дагуу өгсөн, өөр хэлэх юм алга. Олон шүүх хурал болсон. Шийдээд л өнгөрдөг. Ахиад л шүүх дууддаг хүндрэлтэй байна. Олон хүний ажил үрж байгаа Л.Б*********** д ойлгуулж өг, аливаа юм үнэ цэнэндээ тохирдог байх... гэжээ.
5.7 Гуравдагч этгээд Т.А*********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.А*********** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1-3 тоотод 2008 оноос 2021 он хүртэл амьдарсан. Анх энэ газрыг 2008 онд иргэн Бямбадоржоос тухайн үеийн ханшаар худалдаж авсан. 2023 онд иргэн Н.О***********-т зах зээлийн ханшаар зарсан. Зарахдаа газрын хэмжээг ихэсгэж шилжүүлсэн зүйл байхгүй. Үндсэн хуулийн иргэний худалдах, худалдан авах эрхийн дагуу эрхээ эдэлсэн. Хууль бус үйлдэл хийгээгүй учир уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5.8 Гуравдагч этгээд Т.А*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2008 онд тухайн газрыг худалдаж авч байсан. Өмнөх хүнээс зах зээлийн ханшаар яг тийм хашаа байшинтай газрыг худалдаж авч байсан. Манай нөхөр болон миний гурвын хүүхдийн нэртэй захирамж гараад явж байгаа. Нөхөр маань 2019 онд нөхөр өнгөрсөн. 2020 онд манай ээж өнгөрсөн. Тухайн үед би кадастрын зураг хийлгээд захирамжаа гаргуулсан байх. Хашаагаа шинэ банзаар барьж байсан. Тэр үед Л.Б*********** гуай байдаг байсан. Хажуу талд хоёр зэргэлдээ байр байдаг. Л.Б*********** гуайн амьдарч байгаа байрны урд талын үзүүрийг нь өмнөх айлаасаа манайх авч байсан. Үүнээс захирамж гараад явж байгаа. Би өмнөхөөсөө өөрчилж газар нэмж хашаалж захирамж гаргуулсан зүйл байхгүй. Л.Б*********** өөрөө мэдэж байгаа. 2019, 2020 ононоос хойш Л.Б*********** надтай уулзсан. Жорлонгийн газар байхгүй байр 2017 онд худалдаж авсан. Үүнээс өмнө манай арын байранд зөндөө хүн орсон, зарим хүн нь өнгөрсөн. Ингэж явж байгаад 2017 онд нэг байрыг нь авсан. Тэгээд эгчид нь жорлонгийн газар алга, түлээ буулгах газар алга гэсэн. Би манай ээжтэй цуг Хатгал тосгонд багшилж байсан юм болохоор эгчээ би хашааныхаа ард байшингийнхаа зүүн ард жорлон гаргаад өгье та эндээс ав гэсэн. Хүнсний үйлдвэрийн ажилчдын урд талын үзүүрийг хашаалсан байсныг би авсан. Уг хашаагаа худалдаж аваад хоосон байшингаа 500,000 төгрөгөөр зарсан. Нэг жорлонтой байхад хашаагаар олон хүн яваад байхаар нь шинэ барьсан хашааны ар худалдаж авсан байшингийнхаа урд талаар хашаалаад тэр айл хашаа дотроо жорлонгоо бариад амьдарч байна. Газар дээр бол их авна уу, бага авна уу надад хамаагүй. Гуйхаар нь та манай ард жорлонгоо барь. Би өөрөө ч гэсэн ээжтэй хүн. Ээж маань өнгөрөөд удаагүй байсан. Тэр байрыг би н.Э-с багшаас худалдаад авахаар ярьсан. Газартай нь авчъя. Тэгвэл болно гэж ярьсан. Би тэнд амьдрахгүй байгаа юм чинь маргах зүйл байхгүй. Та тэр хүнээсээ газраа худалдаж аваад түлгээ буулгана уу яана таны асуудал тэг гэж хэлсэн. Тэгээд байж байтал гэнэт дахиад өөрийнхөө хашааны газраасаа илүү гарсан нэг нэг метр газар дахиад надад өг гэдэг зүйл надад хэлж байсан. Би ч ялгаагүй гурван хүүтэй хүн амьдар гэж байна. Тэгтэл би үр хүүхэдтэй хүн гэж байсан. Би та тэр газраа авах гэж байгаа бол ав бэлэн жорлонтой гээд зөвшилцөөд байж байтал миний хашаалсан газар луу ороод метр, метрийг тал талаас нь өг гэсэн. Би үгүй гэсэн. Метр квадратаар үнэлэх юм бол үнэтэй байгаа. Энэ хүн яагаад ингээд байна гэхээр газрыг үнэлгээгээр нь бодсон. Нийтийн эзэмшлийн газар байгаад ингэж болохгүй гэж мэдэж байсан юм бол манайд сануулаад хэлэхгүй яасан юм бэ. Тэр хооронд юу ч ярихгүй явж байгаад 2017 байшин аваад нөхөр, ээжийг маань өнгөрөхөөр ийм зүйл болж байна. Газаргүйдээ биш. Хажуу талын байранд хүүхэд нь ч юм уу олон жил амьдарч байгаа. Худалдаж авсан гэдгийг энэ хүн мэдэж байгаа. Манай хажуу талд байгаа багш ч мэдэж байгаа. Би ийм байдал үүсгээд байх юм. Би яах ёстой вэ гэхэд мэдэхгүй тийм зүйл байхгүй гэсэн. Өөр дээрээ газраа шилжүүлж аваад ганцаараа байх хэцүү болоод зараад байр авах болсон. Өнгөрдгийн нэр дээр байсан газар над дээр шууд шилжсэн байх гэж бодож байна. Нэмэх хасахыг газрын алба юм уу, шилжүүлж байгаа газар нь мэдэж байгаа байх. Үүнийг нэмээд өгөөч гэж яваагүй. Н.О*********** метр квадратаар үнэлж зарж байгаа бол хамаагүй алга. Н.О*********** өөрөө ирээгүй байна. Хашаа байшин гэж зарсан. Метр квадратаар үнэлээгүй учир надад метр квадратыг нэмүүлээд хууль бус юм хийлгээд байх шаардлага байхгүй. Мөрөн сум хууль бус гэж байгаа бол манай хашаа өөрчлөгдөөгүй байгаа. Одоо очоод хэмжээд үз. Би иргэний хувьд газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж бодож байна. Байгаа зүйлийг байгаагаар нь зарсан. Хууль бус захирамж гаргуулсан байна гэж нэр төрд хандаж байгаа хандлага. Би олон жил хэрэг хийсэн хүн шиг үүний ард зогсож байгаа. Байшингийн үзүүр авангуутаа шунахай сэдлээр хандаж байна. Мэдэж байсан бол та тэр үед нь хэлэх ёстой байсан. Надад нэр төрийн хувьд хэцүү байна. Хашаа байшинг хулхидаж аваад энэ хүнийг хохироосон бол хамаагүй. Би тэр үед 3,000,000 төгрөгөө авч байсан. Хууль бус гээд байгаа зүйлээ Мөрөн сум нь шалгаж үзээд газраа хэмжээд 482 м.кв мөн байна уу, үгүй юу гэж үзсэн юм уу. Газрын алба гэрчилгээ гаргаж байгаа юм чинь кадастрын сандаа яаж орсон байна. Үүгээрээ гаргадаг байх. Ар талд нь кадастрын зураг нь хэвлэгдсэн байгаа. Өөрчлөгдсөн хийгдсэн бол хэдэн он байна шалгах хэрэгтэй. Би хууль бусаар хийлгэсэн юм шиг хандаж байна. Манай ах газрын албанд нягтлан хийдэг. Л.Б*********** гуай үүнийг мэддэг болохоор намайг гүйж байж нэмүүлээд гаргуулчихлаа гэж бодоод байна. Би энэ үгийг хэлье гэж хөдөө явах ажлаа хойшлуулаад ирж байна. Надад ч гэсэн гомдолтой байна. Би нигүүлсэнгүй хандсан. Шунахай сэдлээр дахиад хүний хашаа руу өг гэж байгаа нь шунахай сэдэл. Уг газрыг би нөхрөөсөө өөр дээрээ нэмж аваад нэмж зарах шунахай сэдэл атгаг зан байгаагүй. Мөрөн сум, газрын алба хоёр хэмжилтээ хий. Хэрвээ илүү газар гардаг юм бол тэрийгээ хураагаад ав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, бусад оршин суугчдын эрх ашигт халдаагүй байна гэсэн заалтыг зөрчиж миний амьдарч байгаа орчин нь оршин сууж байгаа миний хувьд гэрийнхээ гадаа машинаа тавих, түлээ буулгах, хүүхдээ тоглуулах газаргүйгээс гадна 00-гүй эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж, шат шатны Засаг даргын захирамжууд илт хууль бус болох үндэс суурь тавигдсан ... гэж, хариуцагч нараас Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэнд газар эзэмшүүлж, улмаар дахин шилжүүлэхдээ аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн. Тэр үед Мөрөн сумын Засаг даргын захирамж нь захиргааны актын хууль бус шинжийг агуулсан илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байсан учраас газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгож Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тийм учраас илт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй... гэж маргажээ.
3. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийн төрөл, зүйлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлон шүүхэд гаргах бөгөөд тэрхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хянан шийдвэрлэх учиртай. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлага тодруулах ажиллагааг хийсэн ба нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж дэмжсэн тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5. Ш.Б***********-д анх удаа 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** /агсан/-д 432 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
5.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Ш.Б*********** нь маргаан бүхий газрыг шинээр авахдаа, гуравдагч этгээд Л.Э*********** (агсан) маргаан бүхий газрыг шилжүүлэн авахдаа Газрын тухай хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлэн авсан болох нь Ш.Б***********ын газар баталгаажуулалтын хувийн хэрэг (1 дүгээр хавтаст хэргийн 207-218 дугаар тал), Л.Энххуягийн газар баталгаажуулалтын хувийн хэрэг (2 дугаар хавтаст хэргийн 16-23 дугаар тал)-ээр тус тус тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 134 дүгээр захирамжаар Ш.Б***********-д тухайн хашаан дотор байхгүй 750 м.кв газар эзэмшүүлсэн, Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 155 дугаар захирамжаар иргэн Л.Э*********** агсанд иргэн Д.Б***********-с100 м.кв газар шилжүүлэн авсныг нь 432 м.кв газар болгон нэмэгдүүлж газар эзэмшүүлсэн нь тус тус илт хууль бус... гэж тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн маргажээ.
5.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан.
5.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмын агуулга нь хууль тогтоох үйл ажиллагаа Үндсэн хуулийн зохицуулалтад, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа Үндсэн хууль болон хуулийн хүрээнд байхыг илэрхийлэх бөгөөд үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэж захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болгон хуульчилсан. Захиргаа хуульд үндэслэх гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх, тэрхүү үндэслэл нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг ойлгодог бөгөөд хэрэв уг зарчим зөрчигдвөл мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бусд тооцогддог.
5.5. Маргаан бүхий акт болох Мөрөн сумын Засаг даргын 2009 оны Газар эзэмшүүлэх тухай 134 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг, Мөрөн сумын Засаг даргын 2008 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшүүлэх тухай 155 дугаар захирамжийн эрх зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэжээ.
5.6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг хэн хэрхэн шийдвэрлэх талаар, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар тус тус зохицуулсан.
5.7. Нэхэмжлэгч Л.Б*********** нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Ш.Б***********-д анх удаа 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** /агсан/-д 432 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч дээр дурдсан илт хууль бус актад тооцох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ дээрх захирамжууд нь утга агуулгын хувьд илэрхий алдаагүй, гаргасан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэг хамааралтай асуудлаар маргаан бүхий захирамжуудыг гаргасан байна.
6. Иргэн Ш.Б*********** нь Д.Ж***********-нд 750 м.кв газрыг 380 м.кв болгон багасгаж эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4-д байгаа Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд.
6.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/366 тоот захирамжаар Ш.Б***********-сД.Ж***********-нд 750 м.кв газраа 380 м.кв болгон багасган шилжүүлсэн, мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжаар Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох... гэжээ.
6.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. гэснээс үзвэл, хэрэв захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болохгүй бол тухайн хэсгийг илт хууль бусад тооцож болно.
6.3. Шүүх нэгэнт гуравдагч этгээд Ш.Б***********-д газар эзэмшүүлсэн захирамжийг илт хууль бус актад тооцох үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн учир уг захирамжийг үндэслэн маргаан бүхий 2-1-4 тоот хаягт байрлалтай газар эзэмших эрхийг гуравдагч этгээд Д.Ж***********-д , цаашлаад Б.Б***********-д шилжүүлсэн захирамжууд нь илт хууль бус актад тооцох үндэслэлгүй.
7. Иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Т.А***********-т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 432 м.кв газрыг 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн хэсгийг, иргэн Т.А*********** нь иргэн Н.О***********-т 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
7.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан
7.2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.3.2-т Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг Хөвсгөл аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.
7.3. Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсчлэлийг тогтоосон (2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар тал) байх бөгөөд уг инженерийн шугам сүлжээ бүхий газарт нэхэмжлэгчийн маргаж буй 2-1-3 тоот хаяг бүхий газар хамаарч байгаа, мөн хариуцагч Мөрөн сумын Засаг даргаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дүгээр захирамжаар 482 м.кв газрыг Т.А***********-т шилжүүлсэн, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Мөрөн сумын Засаг даргын А/03 дугаартай захирамжуудыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
7.4. Хэдийгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 432 м.кв газрыг 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн хэсгийг, иргэн Т.А*********** нь иргэн Н.О***********-т 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байх боловч шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.
7.5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан.
7.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж сэргээлгэхээр шүүхэд ханддаг.
7.7. Нэгэнт уг газрыг анх эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 155 дугаар захирамжийн гуравдагч этгээд Л.Э***********-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт биш байх тул уг газрыг шилжүүлсэн захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй буюу дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
8. Газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харъяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлагын тухайд:
8.1. Шүүхээс нэгэнт гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжид илт хууль бус захиргааны актын шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн буюу хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг Газрын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мөрөн сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан Ш.Б***********-д анх удаа 750 м.кв газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134 тоот захирамж, иргэн Ш.Б*********** нь Д.Ж***********-нд 750 м.кв газрыг 380 м.кв болгон багасгаж эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 07-ны А/366 тоот захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/461 тоот захирамжийн хавсралт 4-д байгаа Д.Ж***********-с Б.Б***********-д 380 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг, иргэн Д.Б***********-сиргэн Л.Э*********** /агсан/-д 432 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 155 тоот захирамжийн хавсралт 37 дахь хэсэг, иргэн Л.Э*********** агсны газар эзэмших эрхийн гэрчилгээг эхнэр Т.А***********-т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/159 дүгээр захирамжаар 432 м.кв газрыг 482 м.кв болгон ихэсгэж шилжүүлсэн хэсгийг, иргэн Т.А*********** нь иргэн Н.О***********-т 482 м.кв газрыг Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот захирамжаар шилжүүлсэн нь тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, газарт хяналт тавих үүргээ биелүүлээгүй Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даамал, Хөвсгөл аймгийн Засаг дарга, түүний харъяа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийг хэрэгжүүлэн газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн доод шатны Засаг даргын болон өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгон зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Б*********** гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛ