| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00021/И |
| Дугаар | 103/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00094
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00094 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19** оны * дугаар сарын *-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 74 настай, эмэгтэй, Багануур дүүрэг * дугаар хороо, Их гүний * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******, Ю.******* нь Ю.******* мөн болохыг, нас тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ю.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ю.******* нь Ю.******* нь Ю.******* мөн болохыг, нас тогтоолгох тухай шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
1.Хүсэлт гаргагч Ю.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* аймгийн ******* суманд 1950 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн билээ. Эцэг, эхээс оноосон нэр нь ******* байсан бөгөөд бага сургуульд элсэн сурах хүртлээ энэ нэрээрээ өсөж хүмүүжиж байгаад сургуульд орох болоход тухайн үеийн нийгмийн байдлаас болж орос нэртэй байж болохгүй гээд сургуулийн захиргааны зүгээс нэрээ солих шаардлага тавьж шууд ******* гэж нэр өгсөн байдаг. Ингээд ******* овогтой ******* гэж нэрлэгдэн өдийг хүртэл амьдарч байгаа. Тухайн үеэс эхлэн миний бичиг баримтууд ******* овогтой ******* гэж бүртгэгдэн явж ирсэн. Гэтэл өдийг хүртэл надад хадгалагдаж ирсэн миний өөрийн төрсний гэрчилгээнд ******* овогтой ******* 1950 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэсэн засвар бүхий тэмдэглэгээ байдаг бөгөөд хаана ч бүртгэлгүй байгаад байна. Одоо миний өөрийн төрсөн 6 хүүхэд, өргөж авсан 1 хүүхэд бичиг баримтын лавлагаа авах болохоор ээж ******* нэр гарахгүй болчихоод байна. Иймээс миний хувьд төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн нэрийн ялгааг гаргаж, нэг бүртгэлтэй болгож иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул нэрийн зөрүүнээс болж хүүхдүүдийн лавлагаа буруу гараад байна. Иргэний бүртгэлийн байгууллагаас миний нэр зөрүүтэйгээс гадна төрсөн он, сар зөрүүтэй байх тул шүүхэд хандаж төрсөн он, сар, нэрийн зөрүүг гарга гэдэг зөвлөгөөг өгсөн. Иймд иргэний бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа 1950 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ******* овогтой ******* нь 1950 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэх ******* овогтой *******ын №10 дугаартай төрөгсдийн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд ******* *******, ******* ******* нар нь нэг хүн болохыг тогтоож, энэхүү бичиг баримтын эзэмшигч ******* ******* нь 1950 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөгсдийн гэрчилгээ, Н. төрсний гэрчилгээний хуулбар, Н. төрсний гэрчилгээний хуулбар, Н. төрсний гэрчилгээний хуулбар, Н. төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд үрчлүүлсний гэрчилгээний хуулбар, гэрлэгсдийн баталгаа, Н. төрсний гэрчилгээний хуулбар, Н. иргэний үнэмлэхийн лавлагаа, 1956, 1989 оны хүн амын тооллогын лавлагаанууд, төрөл садангийн лавлагаа, төрүүлсэн хүүхдийн лавлагаа, төрсний гэрчилгээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар Ю.******* ХААТР-1, ХААТР-21 маягтуудыг шаардан гаргуулсан болно.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ю.******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Хүсэлт гаргагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах болсон зорилгоо Төрсний гэрчилгээнд *******, иргэний үнэмлэхийн нэр Ю.******* гэж бичигдсэн ба *******, ******* нар нь нэг хүн болохыг мөн нас тогтоолгох гэж тодорхойлжээ.
2.Түүний эрх олгосон бичиг баримт болох төрөгсдийн гэрчилгээнд ******* ******* 1950 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэж, иргэний үнэмлэх дээр түүний нэрийг ******* ******* 1950 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэж хоёр янзаар бичигдсэн, тухайн бичиг баримтууд хууль ёсных эсэх, ******* *******, ******* ******* гэж 2 янз бичигдсэнээс эзэмшигч нь нэг хүн эсэхэд эргэлзээ төрүүлсэн байна.
3.******* ******* төрөгсдийн гэрчилгээг авахдаа Ю.******* нэрээр, Иргэний үнэмлэхийг авахдаа Ю.******* нэрээр авсан болох нь төрөгсдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, 1989, 1956 оны хүн амын тооллого, 1 дүгээр маягтын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.Төрөгсдийн 10 дугаартай гэрчилгээнд ******* *******, эмэгтэй, 1950 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэж /төрсөн он сар засвартай/ бичигдсэн байна.
3.2.Төрсний гэрчилгээ орлосон 1 дүгээр маягтын лавлагаанд: *******, эхийн мэдээлэлд , иргэний бүртгэлийн дугаар 110157830***, Ю.******* регистрийн дугаар НЭ********* гэж бичигдсэн байна. /хх-ийн 33 дугаар тал/
3.3.Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-08/460 дугаартай 1956 оны хүн амын тооллогын лавлагаанд ..., 1956 он, аймаг *******, сум *******, баг 4, өрхийн тэргүүн *******, эрэгтэй, 41 настай, эхнэр , эмэгтэй, 30 настай, охин ******* *******, 4 настай, хүү ******* , 2 настай гэж бүртгэгдсэн байна. /хх-ийн 30 дугаар тал/
3.4.Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 03-08/462 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаанд ...,1989 он, аймаг *******, сум Зуунмод хот, төргүүлэгч өөрөө , эрэгтэй, 43 настай, эхнэр ******* *******, эмэгтэй, 38 настай, охин гийн , 15 настай, хүү гийн , 11 настай, хүү гийн , 14 настай, хүү гийн , 13 настай, охин гийн 7 настай гэж бүртгэсэн байна. /хх-ийн 28 дугаар тал/
3.5.1973 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай гэрлэгсдийн баталгаанд БНМАУ-ын иргэн 1945 онд төрсөн , 1950 онд төрсөн ******* ******* 1971 оны 5-р сарын 16-ны өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн дэвтэрт 1973 оны 5-р сарын 21-ний өдөр бүртгэв, /хх-ийн 12 дугаар тал/
3.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2511190001***** дугаартай төрүүлсэн хүүхдийн тоо 1 дүгээр маягтын лавлагаанд регистрийн дугаар НЭ********, овог *******, ******* *******, төрүүлсэн хүүхдийн тоо 6 гэж бүртгэгдсэн байна.
3.7.Маягт ХААТР-1-т ******* *******, регистрийн дугаар НЭ********, эцэг *******, 6-р хороо, эх нас барсан, нөхөр , регистрийн дугаар НЭ******** гэж, ХААТР-1-т ******* *******, регистрийн дугаар НЭ********* гэж тус тус бүртгэгдсэн байна. /хх-ийн 24-27 дугаар тал/
4.Төрөгсдийн гэрчилгээнд ******* *******, 1956 оны хүн амын тооллогын лавлагаагаар ******* ******* 4 настай гэж бүртгэгдсэн ба хүсэлт гаргагчийн тайлбараар Намайг сургуульд ороход орос нэртэй байж болохгүй гэсэн учраас нэрийг маань ******* нэрээр сольсон гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Ю.*******ийн нэрийг сургуульд ороход нь ******* болгож өөрчилж, иргэний үнэмлэх авахдаа төрөгсдийн гэрчилгээнд нэрлэсэн нэрээр бус ******* нэрээр авсан, 1989 оны хүн амын тооллогоор Ю.******* нэрээр тоологдсон бөгөөд бусад бичиг баримтууд нь ******* нэрээр бүртгэгдсэн, түүний овог бүх бичиг баримтуудад ******* гэж бүртгэгдсэн байх тул Ю.*******, Ю.******* нар нь нэг хүн байна гэж үзэхээр байна. Мөн ******* ******* 1950 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, регистрийн НЭ********* дугаартай паспорт олгосон болох нь 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ХААТР-1 маягт болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13, 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн ******* *******, 19** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн ******* ******* нар нь нэг хүн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ