| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00944/И |
| Дугаар | 103/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2025/00095
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 103/ШШ2025/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Тогос-Уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сум, * дугаар баг, ******* гэх газар нутаглах, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,810,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.*******,
Хариуцагч: Г.*******, Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үнэдслэлтэй гэж үзлээ.
2.Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ/2022472370** тоот зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар нь 18,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар БГХ/2022472370** тоот барьцааны гэрээ байгуулан Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны ** дүгээр гудамжны ** тоотод байрлах гэр, гэрийн эд хогшил, 8 толгой үхэр, 243 толгой хонь, 150 толгой ямаа, 153 толгой төл мал нийт 555 толгой мал барьцаалсан байна. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БГХ/2022472370** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хугацааг 6 сараар сунгаж, зээлийн хүүг 21,6 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Зээлдэгч Г.*******, Д.******* нар нь зээлийн үлдэгдэл 5,549,323 төгрөг, үндсэн хүү 1,135,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,058 төгрөг нийт 6,792,040 төгрөг төлөөгүй тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв. /хх-ийн 13-19 дүгээр тал/
3.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дундын эд хөрөнгө хуваасан шүүхийн шийдвэр гарсан тул хариуцагч Г.******* зээлийг төлөх ёстой гэж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,810,540 төгрөгийг төлж барагдуулна, хариуцагч Д.*******гаас татгалзаж байна гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Д.*******гаас татгалзах боломжгүй гэж маргасан болно.
4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байх ба талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
5.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2024/007** дугаартай шийдвэрээр хариуцагч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлэхдээ ******* банкны зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2 хувааж 3,000,000 төгрөгийг Д.*******д Г.*******аас оногдох хөрөнгөөс хасаж тооцсон байх тул Г.*******аас 6,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Харин уг шийдвэрээр 6,000,000 төгрөгийн шаардлагыг шийдвэрлэсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн үлдэгдэл 6,810,540 төгрөг байсан ба үлдэх 810,540 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хувиарлах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж хариуцагч Г.*******аас 6,405,270 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 405,270 төгрөгийг тус тус гаргуулж ******* банкны Багануур салбарт олгохоор шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 6,405,270 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 117,434 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 405,270 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12,808 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,810,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Г.*******аас 6,405,270 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 405,270 төгрөгийг тус тус гаргуулж ******* банкны Багануур салбарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,919 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 117,434 төгрөгийг, хариуцагч Д.*******гаас 12,808 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ