Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2025/00043

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2025/00043

Сэлэнгэ аймаг

 

 

**Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, **дугаар хороо, **гудамж, **банкны төв байранд байрлах, “**банк” ХК-ийн/РД:**/ нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: **аймгийн **сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, **/РД:**/ холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,100,942.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч **банк нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээл олгох боломжит дүнгийн тооцооллыг хийж, харилцагч зээлийн нөхцөл, зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан гүйлгээний нууц үгээр баталгаажуулан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг дараах байдлаар олгосон. Үүнд: 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр **дугаартай онлайн зээлийн гэрээгээр 16,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар харилцагчийн **харилцах дансанд цахимаар олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 533,333.33 төгрөг, зээлийн хүүнд 268,273.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1592.7 төгрөгийг төлсөн. Уг харилцагч нь зээл авсан өдрөөс эхлэн зээлийн графикт хугацааг зөрчиж, **Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн. Мөн зээлийн мэдээллийн сангийн лавлагааг хяналт хийх байдлаар авахад бусад 4 банк санхүүгийн байгууллагаас зэрэг зээлүүд авсан нь тогтоогдсон. Зээл авах үедээ монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д ажилладаг байсан. Зээл авах үеийн байдлаарх харилцагчийн цалингийн орлогоор одоо байгаа зээлүүдийг төлөх боломжгүй, цаашид гэрээний үүрэг зөрчигдөх нөхцөл үүссэн нь тогтоогдсон, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 41 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2010115890 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 1,066,666.66 төгрөг, хүүгийн төлбөр 537,876.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт төлбөр 1,604,543.11 төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 2010115890 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Иймд: Нэхэмжлэлийн шаардлага 1/ 2010115890 дугаартай онлайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010115890 дугаартай онлайн зээлийн гэрээ болон зээлийн хуулга, харилцах дансанд цахимаар олгосон зээлийн хуулгыг үндэслэн Үндсэн зээлийн төлбөр 15,466,666.67 төгрөг; Зээлийн хүү 631,040.00 төгрөг; Нэмэгдүүлсэн хүү 3,236 23 төгрөг; Нийт 16,100,942.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч ** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би **банкнаас авсан зээлээрээ энэ төсөлд хэрэглэгдэх материалаа аваад саяын ярьсан зүйлүүдээ хийсэн. Өөрөө буруу тооцоолсноос болж өнөөдөр ийм байдалд хүрчхээд зогсож байна.  10 сараас эхлээд туршилтаар хэрэгжүүлчихсэн байгаа. Энэ хугацаанаас хойш миний хийсэн бүтээгдэхүүн 1 ч удаа зогсоогүй. 8 нэрийн дэлгүүр, цайны газар, буудлын эрчим хүчийг хангаад явж байгаа. Тухайн газар үнэ төлбөргүй суурилуулж өгөн. Эрчим хүчний яамнаас хийсэн бүтээгдэхүүнийхээ туршилт хийсэн баримтыг авчрахгүй бол хүлээж авахгүй гэсэн. Өнгөрсөн хавар 6 сард энд туршиж үзээд патентаа алдчихсан. Тийм учраас хөдөө орон нутаг туршиж үзэх гээд Архангай аймагт туршчихсан. Хийгээд л зарагдчихна гэж бодсон. Тухайн үед хэрэглэгчдэд таниулж чадаагүй.

Уг нь 2 сард зарчихсан байсан бол энэ мөнгөний 40 хувийг ч гэсэн өгчих боломжтой байсан. Анхнаасаа тооцооллыг буруу хийж ийм байдалд хүрчхээд байна. Надад 4 сарын хугацаа өгвөл би 4 сарын хугацаанд 2 хуваагаад төлчих боломжтой. Хийсэн бүтээгдэхүүний туршилтын хугацаа 03 сарын 14-ний өдөр дуусна. Тэрийг эрчим хүчний яаманд туршилтаа танилцуулаад ийм ажиллагаатай байна гэдгээ танилцуулчихвал худалдаанд гарах зөвшөөрөл олгоно гэсэн. Миний хүсэх зүйл бол 4 сарын хугацаа өгөөч гэж хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**банк” ХК нь хариуцагч **аас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,100,942.90 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч ** нь 16,100,942.90 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч **ын зөвшөөрөл нь түүний шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

  Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 238,455 төгрөг төлсөн ба хариуцагч **аас 238,455 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “**банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 748.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон        

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. ** холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,100,942.90 төгрөг гаргуулахыг хүссэн “**банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч * төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **ас 238,455 төгрөгийг гаргуулан “**банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА