Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00113

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/00113

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ** тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн * дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.******* нь 2022 оны 9 дүгээр сард манай дэлгүүрээс 130,000 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдан авч одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд Ц.*******аас 130,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* нэхэмжилсэн 130,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 2,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ