Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02289

 

2025 03 12 197/ШШ2025/02289

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, ******* ******* ******* ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох,

7.202.518,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Т-БЗГ/2022-47566 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.499.900 төгрөгийг зээлийг нэг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 831 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.******* байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 7.202.518,18 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч У.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******ын ******* нь ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 7.202.518,18 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үүү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч У.*******т холбогдуулан 7.202.518,18 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.202.518,18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.202.518,18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.191 төгрөгөөс 65.095,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 65.095,5 төгрөг, хариуцагчаас 65.095,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ