Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/02304

 

2025 03 12 197/ШШ2025/02304

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  давхарт байрлах, ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох,

4.133.010,30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000058457 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4.116.010,30 төгрөг, Нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 4.133.010,30 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...*******иний бие ******* овогтой ******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 4.133.010,30 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 4 дүгээр сарын цалингаас төлж эхлэх тул хүсэлтийг минь хүлээн авч, харгалзан үзнэ үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХК нь хариуцагч ******* овогтой *******д холбогдуулан 4.116.010,30 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.116.010,30 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 4 дүгээр сарын цалингаас төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.116.010,30 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөн дүнг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 4 дүгээр сарын цалингаас төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.078 төгрөгөөс 40.539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 40.539 төгрөг, хариуцагчаас 40.539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТ*******АНДАХ