| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0022/З |
| Дугаар | 128/ШШ2024/1039 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/1039
2024 12 16 128/ШШ2024/1039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Э******* /РД:СЭ*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.М*******,
Хариуцагч: У******* б******* ******* г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:В.А*******,
Гуравпагч этгээд:Л.Д*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
“Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг У******* б******* ******* г*******т даалгах, Л.Д*******гийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д*******гийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг У******* б******* ******* г*******т даалгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, ихэсгэсэн, багасгасан зүйл байхгүй болно.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч Ч.Э******* нь гадаадын хөрөнгө оруулалттай “А м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах У******* хуулийн этгээд “Ф к”-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.
2.2.Уг шийдвэрийн дагуу “А м” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлын албан тушаалаас гуравдагч этгээд Л.Д*******г чөлөөлж шийдвэрлэжээ.
2.3.Ийнхүү нэхэмжлэгч нь уг өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэх, компанийн тамга, тэмдэг зэргийг гуравдагч этгээд Л.Д*******гаас захиргааны журмаар шаардан гаргуулахаар У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн б******* г*******т хандсан байна.
2.4.Нэхэмжлэгч нь У******* б******* ******* г*******т “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг бүртгэж, өөрчлөлт хийлгүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд У******* б******* ******* газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн өдрийн албан бичгээр “... Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д “Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын у******* байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг у******* бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно” гэж заасан бөгөөд “А м” ХХК /РД/-ийн гэрчилгээ болон тамга, тэмдэг тус компанийн гүйцэтгэх захирал Л.Д*******д хадгалагдаж байх тул таны хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэх хариуг өгсөн ба у******* бүртгэлд компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгэхээс татгалзсан байна.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Ч.Э******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч миний бие Монгол У******* хуулийн этгээд болох, гадаадын хөрөнгө оруулалттай "А м" гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “ГХОХХК” гэх/-ийн 100 %-ийн хувьцаа эзэмшигч Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах У******* хуулийн этгээд болох “Ф к”-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр "А м" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа билээ. Тус шийдвэрээр Л Д*******г "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, тус компанийн холбогдолтой бүхий л бичиг баримт болон ажлаа шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал Ч.Э******* миний биед хүлээлгэн өгөхийг даалгасан. Уг шийдвэрийн дагуу миний бие "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх шаардлагаар Л.Д*******гаас холбогдох бичиг баримт, компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг авахыг хүссэн боловч тэрээр өгөхгүй, зайлсхийн зугтаасаар өнөөдрийг хүрсэн.
Монгол У******* Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөл, компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл болон Хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилогдсон Гүйцэтгэх захирал байдаг бөгөөд мөн хуулийн 83.15 дахь хэсэгт заасан түүнийг томилсон этгээд хэдийд ч түүний бүрэн эрхийг зогсоох, өөрчлөх эрхтэй. Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг гол субьект.
Гэтэл иргэн Л.Д******* нь "А м" ГХОХХК-ийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн атлаа тус компанийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа мэтээр компанийн нэрийг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой зөрчил юм.
Түүнчлэн компанийн гэрчилгээ, санхүүгийн бичиг баримт, тамга тэмдгийг өгөхгүй байгаагийн улмаас хууль ёсоор томилогдсон гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн у******* бүртгэлийг хийлгэх, үйл ажиллагаанд боломжгүй болж, У******* бүртгэлд компанийн гүйцэтгэх захирлын болон үүсгэн байгуулах бичиг баримтад өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэхэд хүндрэл учруулж байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр тодорхойлсон хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгосон зөрчил юм.
Энэ асуудлаар миний бие У******* б******* ******* г*******т болон Хяналт шалгалтын г*******т нь удаа дараа хандаж гомдол гаргасан боловч тамга тэмдэг, гэрчилгээгээ авч байж л бүртгүүл гэдэг хариуг өгч, гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үл тоомсорлож буй Л.Д*******гийн хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд Заасан хариуцлага хүлээлгэхгүй байгаагийн улмаас асуудлыг улам бүр сунжруулсан. Тийм ч учраас тамга тэмдэг, гэрчилгээг өгөхгүй байгаа энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, энэ зөрчлийг арилгуулахаар У******* б******* ******* газрын Хяналт шалгалтын г*******т хандсан ч мөн шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрээд байна.
Нэгэнт Л.Д******* нь дээрх чухал ач холбогдол бүхий зүйлсийг өгөхгүй бид компанийнхаа гэрчилгээ, тамга тэмдгийг авч чадахгүй, ашиглах боломжгүй болоод байгаа тул Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.8-д заасны дагуу "А м" ГХОХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй бо*******,рөнхий,*******,*******,*******,*******,,,,,,,,,,,лгож, шинээр тамга тэмдгийн хяналтын дугаар, гэрчилгээг олгож өгнө үү гэж миний бие уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дээрх байгууллагад хандаж хүсэлт гаргасан.
Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр "тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, шинээр тамга тэмдгийн дугаар, гэрчилгээ болгуулах хүсэлтийг өмнө нь шийдвэрлэсэн" мэтээр хариу өгсөн нь үндэслэлгүй байсан тул би дахин Хяналт шалгалтын г*******т 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариуг өгсөн. Уг хариуг миний бие эс зөвшөөрч У******* б******* ******* газрын дарга Д.Дэлгэрсайханд гомдол гаргасан боловч гомдлыг минь шийдвэрлэхгүй гэсэн хариуг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан болохыг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр очиж мэдэн, хүлээж авсан.
Гол нь асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүйн улмаас "А м" ГХОХХК болон тус компанийн эрх бүхий этгээдийн томилсон гүйцэтгэх захирал хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул эдгээрийг анхааран үзэж миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэ6 г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь Монгол У******* хуулийн этгээд болох “А м” ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Маршлын Арлуудын Бүгд Найрамдах У******* хуулийн этгээд болох “Ф к”-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “А м” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод байгаа. Монгол У******* хууль тогтоомжид заасны дагуу уг шийдвэрээ бүртгүүлэхээр У******* б******* ******* г*******т удаа дараа хандсан боловч бүртгээгүй. Бүртгэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа компанийн тамга, тэмдэг байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Шаардлагын дагуу компанийн тамга, тэмдэг, гэрчилгээгээ авах шаардлагыг хэрэгжүүлэх гэхэд тухайн компанийн хувьцаа эзэмшигч болох өмнө нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Л.Д******* нь уг бичиг баримт, тамга, тэмдгийг хүлээлгэж өгөхгүй байгаа асуудал үүссэн. Иймд тамга, тэмдэг өгөхгүй байгаа Л.Д*******гийн уг үйлдлийг шалгуулахаар У******* б******* ******* газрын Хяналт шалгалтын г*******т хандсан боловч өмнөх хариуг мөн өгч, ижил шаардлага тавьсан байдаг. Хуулийн этгээдийн б******* тухай хуульд заасны дагуу нэгэнт гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар бүртгүүлж байж “А м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн үйл ажиллагааг явуулах боломжтой болно. Үндсэн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн шийдвэрээр гүйцэтгэх удирдлагыг өөрчилчхөөд байхад бүртгэл хийхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хувьцаа эзэмшигчийн өөрийн компанийн үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангах зарчмыг зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.
Анх 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор толгой компани буюу өөрөөр хэлбэл “А м” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэр ирсэн. Уг шийдвэрээр “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг сольж байна гэх Апостиль гэрчилгээтэй баримтын англи хэлнээс орчуулаад хүргүүлсэн байдаг. Гэтэл У******* б******* ******* газраас у******* б******* гэрчилгээ, тамга, тэмдэг дарагдаагүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл цорын ганц хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийг хэдэн хувьцаа эзэмшигчтэй, хэн хэн эзэмшдэг гэх мэт баримт мэдээлэл байхгүйгээс шалтгаалан бүртгэл хийгээгүй байна гэх тайлбар ярьж байна. Мөн өмнөх шүүх хуралдаанаар нотлох баримт шинжлэн судлахдаа “Ф к” буюу Маршийн арлууд дахь хуулийн этгээдийн дүрэм болон гэрээ ёсоор компанийг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий субъект нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсаны дараа түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулна гэдгийг бид уншиж судалсан. Тийм атал өнөөдөр ийм зүйл ярьсаар байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн хамгийн анх гэрчилгээ болон тамга, тэмдэг дутуу мөн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх ёстой гэх хариу ирсэн тул 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хугацаа хэтэрсэн тул манайх бүртгүүлэх боломжгүй байдал бий болсон. Тийм учраас хувьцаа эзэмшигчдийн хурлыг ахин хуралдуулан шийдвэрийг явуулна уу гэх хүсэлтийн дагуу уг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг бидэнд ирүүлсэн байдаг. Гэтэл уг шийдвэрээр бүртгүүлэх гээд өмгөөлөгчийн зүгээс хүсэлт өгөхөд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ болон тамга, тэмдэг дутуу гэх хариуг өмгөөлөгч буюу надад ирүүлсэн. Тийм учраас өмнөх гүйцэтгэх удирдлага гэрчилгээ болон тамга, тэмдгийг өгөхгүй асуудал үүсээд байгаа тул танай байгууллага шалгаж шийдвэрлэж өгөөч гэх гомдол гаргасан. Гэтэл У******* б******* ******* газраас танай өмгөөлөгчид хариуг хүргүүлсэн буюу асуудлыг шийдсэн гэх хариуг өгөн шалган шийдвэрлэх ажиллагааг хийхгүйгээр удаашруулаад байсан. Мөн сонсох ажиллагаа хийсэн гэдгийг шүүх хуралдааны явцад мэдэж байна. Уг сонсох ажиллагааг хийхдээ гомдол гаргагчид мэдэгдээгүй, оролцуулаагүй байна. Харин гуравдагч этгээдийг дуудаж “үүнийг зөвшөөрөхгүй” гэх ганц өгүүлбэр бичүүлж аван шийдвэрлэж байгаа нь У******* б******* ******* г******* шалган шийдвэрлэх ажиллагаагаа хийхгүй байна гэдгийг нотолж байна.
2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс цорын ганц хувьцаа эзэмшигч “Ф к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, хурлын шийдвэрүүдийг гаргаж өгсөн. Тэгэхээр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анх хуралдсан хурлаас эхлэн гуравдагч этгээдийг үйл ажиллагааг явуулахад садаа учруулж байна гэх асуудал яригдсан нь, гуравдагч этгээдэд хурлын зар, товийг тухай бүрд нь мэдэгдэж байсан боловч хуралд оролцоогүй болох нь хурлын тэмдэглэлээс харагдана. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан хуралдаанд н.Э, н.С гэх хувьцаа эзэмшигчид оролцсон бөгөөд н.Э нь Ч.Э*******д өөрийн эзэмшлийн хувьцааг худалдахыг санал болгож, Ч.Э******* зөвшөөрөн худалдан авсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Маршлын арлууд дахь хуулийн этгээдийн б******* дагуу холбогдох баримтууд бүртгэгдэж Ч.Э******* нь 57.5 хувийн хувьцаа эзэмшигч болсон. У******* б******* ******* г******* хувьцаа эзэмшигчдийн нэрс, гарын үсэг зурсан баримтыг шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үнэхээр хэлээд байгаа шигээ хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл хэрэгтэй байна гэдгээ хариу тайлбартаа дурдаж байсан бол тухайн үед гаргаад өгөх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зүйлсийг шаардаж байсан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас У******* б******* эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хоорондын асуудлаас болоод үндсэн хувьцаа эзэмшигчдийн, гол компанийн эрх, ашгийг зөрчиж болохгүй. Үүгээр Монгол У******* төрийн байгууллагууд болон хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж чаддаггүй гэх ойлголтод хүрээд байна. Бид хурлын шийдвэр, болон тэмдэглэлүүдийг толгой компаниас шаардахад яагаад ийм баримтуудыг шаардаж байгаа вэ. Бид ном журмын дагуу албан ёсоор хуульчдыг оролцуулж байгаад шийдсэн. Танайх бүртгэлээ яаж хийдэг вэ гэх мэт асуудлууд яригдаж байсан. Тэгэхээр У******* б******* ******* г******* ч үүнийг анхаарах биз гэж бодож байна. Үнэхээр хурлын тэмдэглэл, шийдвэр хэрэгтэй бол хариудаа энэ талаараа тодорхой дурдах хэрэгтэй байсан гэж үзэж байна” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Ч.Э******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна. Үүнд:
1.Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн "А м" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу Ч.Э*******ыг "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох.
2.Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар компани нь үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй, хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх эрхээ хэрэгжүүлэх үйлдэлд нь санаатай саад учруулж, компанийн тамга тэмдгийг хэрэглэх, хадгалах журмыг зөрчиж, компанийн гүйцэтгэх удирдлагад орж буй өөрчлөлтийг бүртгүүлэх үүргийг ноцтойгоор зөрчиж байгаа Л.Д*******гийн үйлдлүүдийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох.
3.Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн "А м" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу Ч.Э*******ыг "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага /гүйцэтгэх захирал/-аар бүртгэхийг, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн Л.Д*******гийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг У******* б******* ******* г******* даалгах.
Энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. "А м" ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс "F L C" нэртэй Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах У******* хуулийн этгээд у******* бүртгэлд бүртгэгдсэн байна. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх /шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлага/ асуудлын хувьд "А м" ГХОХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн хурал нь компанийн гүйцэтгэх захирлыг сонгож, томилж, чөлөөлөх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр түүний бүрэн эрхийг тодорхойлно", Мөн Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичгийн талаар заасан байдаг. "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд у******* б******* гэрчилгээ, тэмдэг байхгүй.
“А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн гэх шийдвэр гаргасан "F L С" компанийн эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн бичиг баримт үнэн зөв эсэх, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх эрх зүйн чадвартайг нотолсон бүрдэл дутуу тул Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 18 дугаар зүйл Бүртгэхээс татгалзах 18.1.1 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын у******* бүртгэл хөтлөх журам"-ын 5.2.1 дэх хэсэг "Баримт бичгийн бүрдэл дутуу" гэж заасны дагуу у******* бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Мөн У******* б******* ******* газрын Хяналт шалгалтын г*******т гаргасан гомдлын дагуу "А м" ГХОХХК-ийн холбогдох хүмүүсээс тодруулга авахад гүйцэтгэх захирал Л.Д******* нь би өөрийн "T E " компаниараа "F L C" компаний 42.5 хувийн хувьцааг, Ч.Э******* "F E С" компаниараа "F L C" компаний 42.5 хувийн хувьцааг эзэмшдэг. Үлдсэн 15 хувийн эзэмшигчийн талаар тохиролцоогүй байгаа. Гэтэл миний саналгүйгээр Ч.Э******* 42.5 хувийн хувьцаа эзэмшигчийн байр сууринаас "А м" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх боломжгүй гэж тайлбарладаг. Тухайн асуудалтай холбоотой бичиг баримтыг маргалдаж байгаа талуудаас б******* ажилтнуудад үзүүлж, харуулаагүй.
Иймд У******* б******* ******* газрын хуулийн этгээдийн у******* б******* г******* болон Хяналт шалгалтын газраас иргэн Ч.Э*******, түүний өмгөөлөгч Д.М******* нарт нэхэмжлэлд хавсаргасан албан бичгүүдийг өргөдөл, хүсэлтийн хариуд хүргүүлсэн. "А м" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу гүйцэтгэх удирдлагыг өөрчилж, Ч.Э*******ыг томилсоныг у******* бүртгэлд бүртгэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Ф к” нь гүйцэтгэх захирлаа солих асуудлаар анх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр У******* б******* ******* г*******т хандсан байдаг. Ийнхүү хандахдаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр компанийн захирал нь шийдвэр гаргаад буюу захирал гэдэг байдлаар бичиг баримт бүрдүүлэн ирээд буцаагдсан байдаг. Уг процесс үргэлжилсээр 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин хувьцаа эзэмшигчдийг төлөөлж компанийн захирал шийдвэр гаргаж, гарын үсэг зурсан бичиг баримт бүрдүүлэн ирж нотлох баримт дутуу гэх үндэслэлээр буцаагдсан байдаг. Уг шийдвэртэй холбоотойгоор У******* б******* ******* газрын Хяналт шалгалтын г*******т хуулийн этгээдийн бүртгүүлэхээр удаа дараа хүсэлтүүдийг өгч байсан бөгөөд бичиг баримтын бүрдэл дутуу, тамга тэмдэг дарагдаагүй гэх хариу тайлбар бүхий албан бичгүүдийг тухай бүрд нь өгч байсан. Өөрөөр хэлбэл, идэвхтэй үйлдлээр хариу өгсөн буюу эс үйлдэхүй гаргаагүй. Компанийн тухай хуульд компанийн гүйцэтгэх удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар буюу Төлөөлөн удирдах зөвлөлд эрх олгогдсон байвал түүний шийдвэрээр солино гэх заалт байдаг. Тухайн компанийн хувьд компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг солино” гэж заасан байна. Харин тухайн компанийн ирүүлсэн баримт бичигт хувьцаа эзэмшигчд хуралдсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд шийдвэрийг компанийн захирал өөрөө эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж өөрөө гарын үсэг зурсан нөхцөл байдалтай байсан тул бүртгэл хийх боломжгүй байсан. Мөн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичигт тамга, тэмдэг дарагдаагүй, гэрчилгээ эх хувиар байхыг шаарддаг байтал гэрчилгээ эх хувиар байгаагүй. Хуулиар хүчин төгөлдөр байгаа тамга, тэмдэг, гэрчилгээг ахин олгохгүй гэх хориглосон заалт байдаг учраас бүртгэл хийхээс татгалзсан. Өнөөдрийн байдлаар 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Л.Д*******г чөлөөлж, Ч.Э*******ыг томилсон гэх хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол манай байгууллагад ирүүлээгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Мөн хяналт шалгалт хийгээгүй гэж байна. Хавтаст хэрэгт 3 удаагийн хяналт шалгалт явуулсан баримт авагдсан байгаа.
Нэхэмжлэгч тал буруу ойлгосон байна. У******* б******* ******* хуульд заасны дагуу У******* б******* ******* г******* өөрөө хүний өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргаад, бүртгэл хийгдэж байгаа тохиолдолд нэмэлт нотлох баримтуудыг авч үзэн, танилцаж бүртгэл хийх эсэхийг шийдэх эрх хуулиар олгогдсон. Тэр хүрээнд “А м” ХХК-ийг 100 хувиар хэн эзэмшээд уг компанийн захирлаа сольж байгааг шалгах эрхтэй. Үүнтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх нь бүртгүүлэх гэж байгаа этгээдийн үүрэг байдаг. Мөн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ф к”-ын 2 бичиг байгаагийн нэг нь “А м” ХХК-ийн захирлыг солих гээд компанийн цорын ганц захирал гэсэн гарын үсэгтэй, нөгөөх нь “Ф к”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж захирал нь гарын үсэг зурсан доторх агуулгын хувьд адил, өөр огноо, дугаартай бичиг ирсэн. Үүнд үндэслээд хувьцаа эзэмшигч өөрөө шийдвэр гаргасан уу, хурлын тэмдэглэл, шийдвэртэй тохирч байна уу гэдгийг шалгахын тулд тодруулсан байдаг. Мөн хяналт шалгалт явуулаагүй гэж байна. Гэтэл манайхаас 3 удаагийн хяналт шалгалт явуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Сонсох ажиллагааны хувьд хяналт шалгалт явуулагчийн эрх, үүрэг байгаа. Хариу өгсөн албан бичигтээ компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн удирдлагыг солино гэсэн байна.
Хуулийн этгээдийн У******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлж ир гэж тодорхой заасан байна. Ингэж хуулийн заалтаар тодорхой бичсэн байхад уншихад тодорхой, ойлгогдохоор байна гэж үзэж байна. Бид байгаа нотлох баримт ээр үндэслэн шийдвэр, бүртгэлээ хийдэг тул бидний үйлдэл хууль ёсных юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5.Гуравдагч этгээд Л.Д******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Ч.Э*******ы нэхэмжлэлтэй У******* б******* ******* г*******т холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Хэргийн материалын 2 дахь ботийн 5 дугаар хуудсанд “Үүсгэн байгуулагчийн зөвшөөрөл"-ийн орчуулга байна. “Ф к”-ийн цорын ганц үүсгэн байгуулагч B F гэж хүний 2016 оны 06 сарын 06-ны өдрийн зөвшөөрлөөр, хувьцаа эзэмшигчдийн дараагийн ээлжит хурал эсхүл түүний эрх залгамжлагчийг томилох хүртэл хугацаанд кийн захирлын болон нарийн бичгийн албан тушаалд ноён П Фийг сонгосон байна.
2.Хэргийн материалын 1 дүгээр ботийн 7 дугаар хуудсанд 2021 оны 07 дугаар сарын 16-ны “Алкали м" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай гэсэн орчуулганд “Ф к”-ийн дүрэм, Монгол У******* Компанийн тухай хуулийн 62.2.3, 83.15 дах заалтуудыг тус, тус үндэслэн шийдвэрлэх нь гэжээ.
62 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх
62.2.Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
62.2.1.компанийн үнэт цаасыг гаргах;
62.2.2.гүйцэтгэх удирдлагын багийн эрх хэмжээг тогтоох;
83.Гүйцэтгэх удирдлага
83.1.Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
83.2.Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ.
83.3.Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
62.2.3.компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох;
Тэгэхээр энэ этгээд хувьцаа эзэмшигчдийг төлөөлж шийдвэр гаргах эрхгүй байна.
3.Хэргийн материалын 1-43 болон 2-14-р хуудсанд Л.И гэгчийн У******* б******* ******* г*******т гаргасан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийн хуулбар байна. Уг өргөдөлд “Фёрс к”-ийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн захирлын шийдвэрээр, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Л.Ит олгож шийдвэрлэсэн гэжээ.
Энэ нь Монгол У******* Компанийн тухай хууль болон “А м” ХХК-ийн дүрмийн 7.2 дахь заалтын бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон байна.
Мөн энэхүү өргөдөл гэгдэх бичгийг “А м” ХХК-ийн тамга тэмдэг буцах хаяггүй хуурамч бланк, хуудсан дээр үйлдсэн нь Эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай үйлдэл болсон байна.
4.Хэргийн материалын 1-43 болон 2-14-р хуудсанд Л.И гэгчийн У******* б******* ******* г*******т гаргасан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийн хуулбарт Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт, бичгийн бүрдлийг хангаагүй тухайгаа дурдсан байхад У******* бүртгэгч хүлээн авсан нь бас хууль бус үйлдэл болсон байна.
5.Иймд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна” гэжээ.
3.6.Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлыг сольсон гэх тайлбарыг нэхэмжлэл дээр дурдсан байсан. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон шүүх хуралдааныг уг хурлыг болсон гэх баримт байхгүй байна гэх үндэслэлээр хойшлуулсан байдаг. Гэтэл шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын хурлын тэмдэглэл ирсэн байтал 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр ирээгүй. Хариуцагчийн ярьж байгаар тухайн компанийн гүйцэтгэх удирдлага гэх хүн шийдвэр гаргаад байх шиг байна. Шт ямар шийдвэр гаргасныг Монгол У******* шүүх авч хэлэлцэх боломжгүй гэх тайлбарыг хэлж байх шиг байсан. Тэгэхээр Монгол У******* хуулийн үйлчлэх хүрээ болон байгаа баримтын хүрээнд шийдвэр гаргавал болох мэтээр надад санагдаж байна. Нэгэнт компанийн дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргана гэж заасан боловч төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр байхгүй, мөн материал бүрдэж ирээгүй учир У******* б******* ******* г******* бүртгэх боломжгүй байна. Гуравдагч этгээд болох Л.Д*******гийн хувьд хурлыг Монгол Улсад зарлахыг хүсэж байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид нь Монгол хүн байна гэх мэтчилэн хурлыг Монгол улсад хийхээр зарлах шаардлага тавьдаг.
Миний харснаар Л.Д******* болон Ч.Э******* нар 42.5, 42.5 хувийн хувьцааг эзэмшдэг. Харин бусад хувьцаа эзэмшигчдийн талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэдгээр хүмүүс бүгд Монгол хүмүүс байдаг. Тийм учраас манай төлөөлүүлэгчийн зүгээс хурлыг Монгол Улсад хуралдуулах шаардлагыг тавьсан байдаг. Хариуцагчийн хэлсэнчлэн нэгэнт материал бүрдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “хуулийн этгээдийн у******* бүртгэлд өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан болон зөрчлийн хэргийг шалгах эсэхэд холбогдож гарсан захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
А.Хариуцагчийн “А м” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгэхээс татгалзсан үйл баримтад:
2.1.“Ф ки” /F L C/ нь Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсад бүртгэлтэй гадаад у******* хуулийн этгээд болох нь тус У******* б******* гэрчилгээ, Үүсгэн байгуулах баримт бичиг зэрэг нотлох тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Ч.Э*******, гуравдагч этгээд Л.Д******* нар энэ компанийн хувьцаа эзэмшигч нар байх бөгөөд энэ талаар маргахгүй байна. /ХХ-1-ийн 11-12 дахь, ХХ-2-ын 2, 9-11 дэх талууд/
2.2.Энэхүү гадаад у******* хуулийн этгээд “Ф ки” /F L C/ нь Монгол Улсад бүртгэлтэй “А м” ГХОХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болох нь хуулийн этгээдийн у******* б******* лавлагаагаар тогтоогдож, мөн дээрх этгээдүүд энэ талаар маргаагүй болно.
2.3.“Ф ки” /F L C/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “А м” ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд:
а/Өөрийн үүсгэн байгуулсан компанийн гүйцэтгэх удирдлагаас Л.Д*******г чөлөөлж, шинээр Ч.Э*******г томилсон,
б/мөн түүнчлэн “А м” ГХОХХК-ийн гэрчилгээ, дүрэм, тамга, санхүүгийн тамга, ...зэрэг компанид холбогдох бүхий л баримт бичгүүдийг гүйцэтгэх захирал Ч.Э*******д, эсхүл сүүлд томилогдсон этгээдэд хүлээлгэн өгөхийг Л.Д*******д даалгасан,
в/“А м” ГХОХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигчийн нэрийн өмнөөс төлөөлөн ажиллах, “А м” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрт гарын үсэг зурах эрхийг Л.Ит олгож, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнийг у******* бүртгэлд бүртгүүлэх Л.Ит даалгасан шийдвэрээ гаргасан ба уг шийдвэрт “Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж захирал П Ф /P F/ гарын үсэг байна. /ХХ-1-ийн 5-6 дахь тал/
2.4.Уг шийдвэрээ дагалдуулан ”Ф ки” /F L C/-н Захирлын шийдвэр гэх баримт бичиг гаргаж, уг шийдвэртээ дээрх ”Ф ки” /F L C/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт заасантай утга агуулга адил зохицуулалтыг тусгаж, улмаар уг шийдвэртээ ”Ф ки” /F L C/-г төлөөлж, түүний нэрийн өмнөөс “цорын ганц захирал” гэх тодотголтой П Ф /P F/ гарын үсэг зурсан байна. /ХХ-1-ийн 7-10 дахь тал/
2.5.Ингээд Л.Иаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр огноолон У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн у******* б******* г*******т хандан “Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх өргөдлөө бичгээр гаргаж, уг өргөдөлдөө “Ф ки” /F L C/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, “Ф ки” /F L C/-н цорын ганц захирлын шийдвэр гэх баримтуудыг хавсаргажээ.
2.6.Л.Иийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн уг хүсэлтийн дагуу “А м” ГХОХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлагаар Ч.Э*******г бүртгээгүй байгаа ба хариуцагч нь Хуулийн этгээдийн у******* б******* 21.6, 22.4-т заасан хугацаанд уг өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчид амаар болон бичгээр тайлбарлаагүй, хариу огт өгөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ийм баримт байхгүй” гэж тайлбарласнаар нотлогдсон гэж үзсэн.
2.7.“Ф ки” /F L C/-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр Ч.Э*******г томилсон хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөнийг бүртгүүлэхийг Ч.Э*******д үүрэг болгосон шийдвэр гаргасан байгаа ба ийнхүү “дахин шийдвэр гаргасан” үндэслэлээ У******* б******* байгууллага бүртгэхгүй байсан учир уг шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байна. /ХХ-1-ийн 18-19 дэх тал/
2.8.Үүний дараа өмгөөлөгч Д.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ӨМ23/028 дугаар албан бичгээр У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн у******* б******* г*******т хандан “… яагаад энэхүү бүртгэлийг хийхээс татгалзаж, материалыг хүлээн авахгүй байгаа талаарх албан ёсны лавлагаа мэдээллийг өгөхийг хүссэн”-ий хариуд У******* б******* ******* газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/2160 дугаар албан бичгээр өмгөөлөгч Д.М*******т хандаж “Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-д “у******* б******* гэрчилгээ, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрыг у******* бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т заасан “у******* бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасан байх тул дээрх шаардлагыг хангаагүй баримт бичгийг хүлээн авч у******* бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж тайлбарлажээ. /ХХ-1-ийн 20-21 дэх тал/
2.9.У******* б******* ******* газрын 2023 оны , , 6/8250 дугаар албан бичгүүдээр Ч.Э*******д хандан гомдлыг шийдвэрлэсэн, тамга, тэмдгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулгатай хариуг өгсөн байна. /ХХ-1-ийн 22-24 дэх тал/
2.10.Гуравдагч этгээд Л.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээр үйл баримтыг эс зөвшөөрч:
2.10.1.”Ф ки” /F L C/-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт П Ф /P F/ өөрийгөө “цорын ганц төлөөлөх эрхтэй этгээд” гэж гарын үсэг зурсан, уг тогтоолд гарын үсэг зурах эрхгүй гэж;
2.10.2.Хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй, ийм шийдвэр огт гараагүй;
2.10.3.Намайг хуралд оролцуулаагүй гэх тайлбаруудыг гаргаж, шүүхэд маргаж байна.
2.11.Гэвч Л.Д*******гаас ”Ф ки” /F L C/-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа талаараа Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс дахь эрх бүхий г*******т нь хандаж маргаагүй, ийнхүү маргаагүй шалтгаанаа “хувьцааны талаар маргаж байгаа, энэ нь дараагийн асуудал тул одоогоор маргаагүй” гэж тайлбарласнаар уг асуудлаар маргаантай гэдэг нь нотлогдохгүй байна.
2.12.Хариуцагчаас ”Ф ки” /F L C/-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Ч.Э******* нарын гаргасан компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг хүлээн аваагүй, бүртгэхээс татгалзсан үндэслэлээ шүүх хуралдаанд:
2.12.1.тухайн компанийн ирүүлсэн баримт бичигт хувьцаа эзэмшигчид хуралдсан эсэх нь тодорхойгүй, шийдвэрийг компанийн захирал өөрөө эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж өөрөө гарын үсэг зурсан нөхцөл байдалтай байсан тул бүртгэл хийх боломжгүй;
2.12.2.хуульд “компанийн гэрчилгээ, тамгыг хавсаргаж ирүүл” гэснээс гадна Монгол У******* Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурах эрхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар Л.Д*******г чөлөөлж, Ч.Э*******ыг томилсон гэх хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол манай байгууллагад ирүүлээгүй тул “Ф ки” /F L C/-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколыг ирүүлэх”-ийг шаардсан, үүнтэй холбоотой баримт бичиг гаргаж өгөх нь бүртгүүлэх гэж байгаа этгээдийн үүрэгтэй;
2.12.3.“Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигч нь хэн байгаа нь тодорхойгүй байсан тул ийм баримт гаргаж ирүүлэхийг Ч.Э*******аас шаардахад гаргаж ирүүлээгүй;
2.12.4.”А м” ХХК-ийг 100 хувиар хэн эзэмшээд уг компанийн захирлаа сольж байгааг шалгах эрхтэй;
2.12.5.“Ф к”-ын 2 бичиг байгаагийн нэг нь “А м” ХХК-ийн захирлыг солих гээд компанийн цорын ганц захирал гэсэн гарын үсэгтэй, нөгөөх нь “Ф к”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж захирал нь гарын үсэг зурсан доторх агуулгын хувьд адил, өөр огноо, дугаартай бичиг ирсэн. Үүнд үндэслээд хувьцаа эзэмшигч өөрөө шийдвэр гаргасан уу, хурлын тэмдэглэл, шийдвэртэй тохирч байна уу гэдгийг шалгахын тулд тодруулсан гэж тайлбарлаж маргасан.
2.13.“А м” ХХК-ийн албан бичгийн хуудсаар 2020 оны 12 дугаар сарын 14, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хуулийн этгээдийн у******* б******* г*******т хаяглан Л.Д*******гаас “өөрийгөө “Ф ки” /F L C/-ийн 50 хувийн хувьцааны эцсийн өмчлөгчийн хувьд гарын үсэггүй тохиолдолд компанийн шийдвэр тогтоол хүчингүй” гэх албан бичгийг хүргүүлсэн байгаа ба ингэхдээ гарын үсгийн зурах хэсэгт “Компанийн 50 хувийн хувьцаа эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага Л.Д*******” гэх гарын үсэг зурсан” /ХХ-1-ийн 82, 89 дэх тал/ байжээ.
2.14.Дээрх “Ф ки” /F L C/-ийн гэх холбогдох баримтууд бүхэлдээ Хуулийн этгээдийн у******* б******* г*******т нэхэмжлэгч Ч.Э*******аас гаргаж өгснийг тус байгууллага хүлээн авсан гэдэг нь хувийн хэргийн материалаар нотлогдлоо.
2.15.“Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигчдийн онцгой хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар:
2.15.1.2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг батлах;
2.15.2.Монгол Улс дахь “А м” компанийн захирлыг солих тухай” зэрэг 7 асуудлыг хэлэлцэхээр тохиролцож, уг хуралдаанд компанийн захирал, хуралдааны дарга П Ф /P F/, нэхэмжлэгч Ч.Э******* цахимаар, гуравдагч этгээд Л.Д*******гийн эрх ашгийг хамгаалж Д Л.Р /D L. R/, Л.Д*******гийн зөвлөх А А Ш /A A S/, болон бусад нэр бүхий 5 хүн оролцсон байна. /ХХ-4-ийн 179 дэх тал/
2.16.Уг хуралдаанаас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг батлах асуудлаар Ч.Э******* зөвшөөрсөн санал, Л.Д*******гийн эрх ашгийг хамгаалж Д Л.Р /D L. R/ зөвшөөрөхгүй санал гаргасан боловч Хурлын дарга П Ф /P F/-аас санал хураалтаар уг хуралдааны тэмдэглэлийг баталж, эцсийн хувилбараар гарын үсэг зурах тухайгаа мэдэгдсэн байна. /ХХ-4-ийн 180 дахь тал/
2.17.Хурлын дарга П Ф /P F/ бүх оролцогчдоос “А м” компанийн захирлыг солих, Л.Д*******г энэ албан тушаалаас чөлөөлж, Ч.Э*******ыг томилох шийдвэр гаргах санал хураалт явуулахад Л.Д*******гийн эрх ашгийг хамгаалж оролцогч Д Л.Р /D L. R/, Л.Д*******гийн зөвлөх А А Ш /A A S/ нар эсрэг санал өгч, Ч.Э******* дэмжсэн санал өгснөөр шийдвэр батлагдсан байна.
2.18.Уг хуралдааны тэмдэглэлд Ч.Э*******г “Ф ки” /F L C/-ийн 57.5 хувийн хувьцаа эзэмшигч гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ч.Э******* нь жижиг хувьцаа эзэмшигчээс компанийн хувьцааг худалдан авч 57.5 хувийн хувьцаа эзэмшигч болсон байгаа” гэж тайлбарласан ба энэ нь маргаанд хамааралгүй тул нотлох баримтаар гаргуулаагүй болно.
Б.Нэхэмжлэгч Ч.Э*******ы гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан үйл баримтад:
2.19.Нэхэмжлэгч Ч.Э*******аас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус тус У******* б******* ******* газрын Хяналт шалгалтын г*******т хандан “Л.Д******* компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн атлаа тамга тэмдгийг өгөхгүй, зугтааж байгаа, компанийн тамга тэмдгийг ашиглаж бусдыг хууран байгаа үйлдлийг шалган холбогдох хариуцлагыг хүлээлгэх, түүнээс тамга тэмдэг, гэрчилгээ болон санхүүгийн баримтуудыг гаргуулан авч у******* бүртгэлийг хийлгэх компанийн эрх бүхий этгээдэд шилжүүлж өгөхийг хүссэн” агуулга бүхий гомдлыг гаргажээ /ХХ-2-ын 20-21, 30-31, 151-153 дахь тал/
2.20.Энэ хугацаанаас 1 жил гаруй хугацааны дараа буюу У******* б******* ******* газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр Ч.Э*******д хандаж, түүний гомдлыг шалгасны хариу болгож “... Таны гомдолд дурдсан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлын хувьд “А м” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2, Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйл болон Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын у******* бүртгэл хөтлөх журмын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэн харьяа нэгжид хандан бүртгүүлэх боломжтой” гэсэн хариуг өгчээ. /ХХ-1-ийн 17 дахь тал/
2.21.Ч.Э*******ы гаргасан “зөрчил шалган шийдвэрлүүлэх” хүсэлтийн дагуу Хяналтын у******* байцаагч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зөвхөн Л.Д******* болон түүний өмгөөлөгч н.Б нарыг байлцуулан сонсох ажиллагаа явуулсан байгаа ба ингэхдээ гомдол гаргагч Ч.Э*******д энэ талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар нотлох баримт байхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, өмгөөлөгч Д.Б нараас сонсох ажиллагааг явуулах талаар мэдэгдээгүй, оролцуулаагүй гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг няцаасан баримтыг гаргаагүй, энэ талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа тул сонсох ажиллагаанд гомдол гаргагч Ч.Э*******г оролцуулаагүй болох нь нотлогдсон гэж үзлээ. /ХХ-2-ын 157-161 дэх тал, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.22.Сонсох ажиллагааны тэмдэглэлийн Шийдвэрлэсэн нь хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэгээ хийгээгүй байгаагаас үзвэл Ч.Э*******ы гаргасан гомдлыг шийдвэрлээгүй орхисон гэж үзэхээр, Л.Д*******гаас гараар бичсэн тайлбартаа “компанийн гэрчилгээ болон тамга надад хадгалагдаж байгаа” гэснээр тамга тэмдэг устгаагүй болох нь нотлогдож байна. /ХХ-2-ын 161, 162 дахь тал/
2.23.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн талаар шүүхэд: “хариуцагч нь гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн шийдвэрийг гарснаас хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх ёстой” гэх хариу ирүүлсэн тул уг бүртгэлийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх хугацаа хэтэрч манайх бүртгүүлэх боломжгүй байдал бий болсон. Тийм учраас “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ахин хуралдуулан шийдвэрийг явуулна уу” гэх Ч.Э*******ы хүсэлтийн дагуу “Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигчдээс уг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг бидэнд ирүүлсэн” гэх байдлаар тайлбарласан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.У******* б******* ******* хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “хуулийн этгээдийн у******* бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 7.1.3-т “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн” гэж заасан байна.;
3.2.Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг у******* бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд мөн зүйлийн 22.1.1-т “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар”, 22.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.1.5-д “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 22.1.6-д “у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 22.1.7-д “хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл”, 22.1.8-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт”, 22.1.9-д “у******* б******* гэрчилгээ” гэж, мөн зүйлийн 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол у******* б******* байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэжээ.
3.3.Иймд “Ф ки” /F L C/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И нь дээрх хуулийн этгээдийн б******* төрлүүдээс “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэлийг хийлгэхээр” хүсэлт гаргасан байгаа тул Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, 22.1.6, 22.1.9-д заасан баримтыг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна.
3.4.Харин компани нь үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан бол хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан бол мөн зүйлийн 22.1.4-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг, хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд мөн зүйлийн 22.1.7-д заасан баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцлийг тус тус у******* б******* байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд эдгээр баримтууд нь компанийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн тохиолдолд шаардах баримт бичиг биш байна.
3.5.Тодруулбал, Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "үүсгэн байгуулах баримт бичиг" гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг” гэж заасан тул компанийн гүйцэтгэх удирдлагаа өөрчлөгдсөн нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй байхад хариуцагч у******* б******* байгууллага нь Ч.Э******* болон “Ф ки” /F L C/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Иаас Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг шаардсан нь хууль бус байна.
3.6.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг у******* б******* байгууллагад гаргана” гэж, мөн зүйлийн 14.2-т “Өргөдөлд дараах мэдээллийг тусгана” гээд өргөдөл гаргасан он, сар, өдөр, хуулийн этгээдийн нэр, энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр, хуулийн этгээдийн хаяг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа, өргөдөл гаргагчийн мэдээлэл, хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл” гэжээ.
3.7.“Ф ки” /F L C/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Иаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр У******* б******* ******* газрын Хуулийн этгээдийн у******* б******* г*******т хандан “Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгүүлэх өргөдлөө бичгээр гаргаж, уг өргөдөлдөө “Ф ки” /F L C/ нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, “Ф ки” /F L C/-н цорын ганц захирлын шийдвэр гэх баримтуудыг хавсаргасан болох нь эдгээр нотлох баримтаар нотлогдож байна.
3.8.Ч.Э******* болон Л.И нар нь Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу у******* б******* байгууллагад шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг гаргаагүй тул уг заалтад заасан баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, харин хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан тул хуульд уг өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөх үүрэг үүссэн, харин хариуцагч нь хуульд зааснаас өөр баримт шаардах эрхгүй болно.
3.9.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тайлбарласан “компанийн ирүүлсэн баримт бичигт хувьцаа эзэмшигчид хуралдсан эсэхийг тодруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурах эрхтэй үгүйг тогтоох, хувьцаа эзэмшигчдийн хурлаар Л.Д*******г чөлөөлж, Ч.Э*******ыг томилсон гэх хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүхий хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоолыг шаардах, шийдвэрт компанийн захирал өөрөө эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийг төлөөлж өөрөө гарын үсэг зурсан нөхцөл байдлыг шалгах, “Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигч нь хэн байгааг шалгаж тогтоох, ”А м” ХХК-ийг хэн 100 хувиар эзэмшээд уг компанийн захирлаа сольж байгааг шалгах эрх хэмжээгүй байхад ийм эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч төрийн захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудаас хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус ажиллагаа байна.
3.10.“Ф к”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын хоёр тусдаа шийдвэрүүдэд “компанийн цорын ганц захирал” гэх, “Ф кийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төлөөлж захирал” гэх гарын үсэг зурсан нь Монгол У******* хууль тогтоомжоор шалган шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэ талаар гуравдагч этгээд Л.Д******* нь Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс дахь эрх бүхий этгээдэд хандаж маргаагүй, ийм маргаан үүссэн баримт байхгүй байхад Хуулийн этгээдийн у******* б******* байгууллагаа ийм дүгнэлт хийж байгаа нь “талуудын маргаагүй асуудлаар хөндлөнгөөс оролцохгүй байх” эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.
3.11.Хариуцагч У******* б******* ******* г******* нь Ч.Э*******г гүйцэтгэх удирдлагаар томилсон хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэж бүртгэхээс татгалзаагүй, харин компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, компанийн тамга, гэрчилгээг гаргаж ирүүлэхийг шаардсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Ч.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нарт бичгээр өгсөн хариугаар нотлогдсон.
3.12.Дээр дурдсанаар Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 болон 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаас үзвэл “үүсгэн байгуулах баримт бичигт буюу хуулийн этгээд байгуулах шийдвэрт, эсхүл хуулийн этгээдийн дүрэмд, мөн үүсгэн байгуулах гэрээнд” өөрчлөлт оруулах бол тухайн үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт зэргийг шаардахаар хуульчлан тогтоожээ.
3.13.Харин “компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн” нь “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан” хууль зүйн үйл баримт биш учраас хариуцагч У******* б******* ******* газрын эрх бүхий албан тушаалтан нь Ч.Э*******гаас “Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл болон “А м” ХХК-ийн тамга, гэрчилгээг заавал ирүүлэхийг шаардсан нь Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4, 22.2 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус ажиллагаа болох нь тогтоогдож байна.
3.14.Ийнхүү хариуцагч У******* б******* ******* г*******, түүний албан тушаалтан нь Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар шаардахыг зөвшөөрөөгүй буюу хориглосон баримтыг шаардаж “А м” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчлөгдсөнийг бүртгэх хүсэлтийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж, улмаар уг бүртгэлийг хийхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь нотлогдсон гэж шүүх үзэж нэхэмжлэгчийн “Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхийг У******* б******* ******* г*******т даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.15.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1-т “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал болон зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг тогтоож хуульчилжээ.
3.16.Мөн хуулийн Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдлыг зохицуулсан 1.9 дүгээр зүйлийн 1-т “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй” гээд мөн зүйлийн 1.1-т “зөрчлийн шинжгүй” гэжээ.
3.17.Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийг хэн шалгах, ямар харьяаллаар шалган шийдвэрлэх, эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргах, уг шийдвэрийг нь эс зөвшөөрсөн этгээд хэнд гомдол гаргах зэргийг хуульчлан тогтоосон тул аливаа этгээд уг хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
3.18.Тодруулбал, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж, мөн зүйлийн 2-т “Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана” гээд 2.1-т “энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор” гэж, Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 6.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл гаргасан хүн, хуулийн этгээд, албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана” гэжээ.
3.19.Мөн зүйлийн 3-т “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 3.1-т “шийдвэрийг хэвээр үлдээх”, 3.2-т “шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгож, даалгавар өгөх”, 3.3-т “шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах”-аар хуульчилсан байна.
3.20.Түүнчлэн мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 1.1-т “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах”, 1.4-т “оролцогчийн гаргасан гомдол, хуульд заасан бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, 1.10-т “зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх” гэж заасан.
3.21.Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйл 1-д заасан зорилтын хүрээнд явагдаж уг хуулиар зохицуулсан процесс ажиллагааны хүрээнд явагдах эрх зүйн зарчимтай тул шүүхээс У******* б******* ******* газрыг зөрчлийн хэргийг шалгасан, зөрчил биш гэж үзсэн тохиолдолд зөрчлийг шалган шийдвэрлэхийг даалгах эрх зүйн үндэслэлгүй, шүүхэд ийм эрх хэмжээ байхгүй, энэ эрх нь зөвхөн прокурорт хадгалагдаж байна.
3.22.Харин уг хуульд эрх бүхий албан тушаалтан “зөрчлийн хэрэг биш” гэж үзэж шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд хандах, шүүхээс зөрчлийг шалган шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх эрхийг олгоогүй байна.
3.23.Өөрөөр хэлбэл,захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий этгээдээс иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг шалган шийдвэрлээд зөрчил биш гаргасан шийдвэрийг хянан үзэх эрх хэмжээгүй буюу уг нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
3.27.Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...У******* б******* ******* г*******т Л.Д*******гийн компанийн тамга тэмдэг, гэрчилгээг Ч.Э*******д хүлээлгэн өгөхгүй байгаа үйлдлийг зөрчил биш гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байгаа эс үйлдэхүй нь бие даасан захиргааны акт учраас захиргааны хэргийн шүүх хянах боломжтой” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Ч.Э*******ы “зөрчил шалгуулахаар гаргасан гомдлыг” шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалгах шийдвэрлэх хуулийн дагуу явагдах ба эрх бүхий этгээд “зөрчил биш” гэж үзэж, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхгүй байгаа “захиргааны акт буюу эс үйлдэхүй, татгалзсан захиргааны шийдвэр” гэж үзэхгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн харьяаллын бус гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3.28.Шүүх нь “Ф ки” /F L C/-ийн хувьцаа эзэмшигчдээс Ч.Э*******ы тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдох хүсэлтийн үндэслэл болсон “өөрийн компанид оруулсан хөрөнгийг хамгаалах, компанийн үйл ажиллагаа зогсонги болсон тул өөрөө удирдан явуулах” гэх хүсэлтийг нь хүлээн авч томилсныг үндэслэн түүний хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Гуравдагч этгээд Л.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “Ф ки” /F L C/-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн онцгой хуралдааны тэмдэглэлийг “нөхөж хийсэн гэж үзэж байна” гэж тайлбарлан нотлох баримтаар үнэлэхгүй байх санал гаргасан боловч шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
4.3.Учир нь уг баримт нь Ш У******* нотариатын тамгаар болон Аппостиль-аар гэрчлэгдэн баталгаажиж шүүхэд ирүүлсэн байгаа тул хуурамч, эсхүл нөхөж хийсэн гэж шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.
4.4.Нөгөө талаас гуравдагч этгээд Л.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хуралдааны тэмдэглэлийг нөхөн хийсэн гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул зөвхөн тайлбараар ийнхүү нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хуулийн этгээдийн у******* б******* тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.4, 22.2 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн “А м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Ч.Э*******г “А м” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага (гүйцэтгэх захирал)-аар бүртгэх хүсэлтийг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэхийг У******* б******* ******* г*******т даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Э*******ы гаргасан “Л.Д*******гийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхгүй байгаа У******* б******* ******* газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчин Л.Д*******гийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэхийг У******* б******* ******* г*******т даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Ч.Э*******ы у******* тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс нэхэмжлэл хангагдсантай холбогдуулж 35100 төгрөгийн хураамжийг хариуцагч У******* б******* ******* газраас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ч.Э*******д олгож, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан 35100 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ