Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/754

 

 

 

       2023           7           20                                           2023/ДШМ/754                                          

 

Б.Б- Б.Б-, Д.Д-нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат, О.СанчирБ-,

шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Тэнгис, 

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-, Б.Б- Д.Д-нарт холбогдох 201515000435 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ... ,

2. ... ,

3. ...,

Б.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагийн хооронд ... аймгийн Цагдаагийн хэлтэст “бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн” хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Г-г ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Г-г тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд оруулж хүнийг алсан,

мөн ... - аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,

 2020 оны 07 дугаар сард танилцсан, найз Д.Д-ын үүсгэн байгуулсан “УЕЭ” нөхөрлөлийн ... - аймгийн ... - сумын нутаг дэвсгэр “ХС” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-4606 дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б-ын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж мөрдөгч Б.Б-д нөлөөлж, эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ... - аймгийн ... - сумын нутаг дэвсгэрт Д.Д-ын эхнэр Г.Б-ын Хаан банкны ... - тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-ийн Хаан банкны ... - тоот дансаар “... -” гэх утгатайгаар 1.500.000 төгрөгийг Д.Д-аас шилжүүлэн авч хахууль авсан,

Д.Д-нь ... - аймгийн ... - сумын нутаг дэвсгэр “ХС” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б- нь хураасан LG-8658 Wb1-56 /Эл Жи-8658 Дабил би1-56/ маркийн 2 ширхэг Ковш, ... -УНР, ... -ӨВР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Б-д нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... - аймгийн ... - сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б-ын Хаан банкны ... - тоот дансаар дамжуулан Б.Б-гийн эхнэр Э.Б-ийн Хаан банкны ... - тоот данснаас “... -” гэх утгатайгаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн,

Б.Б- нь ... - аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн төлөөлөгч ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл. “Цагдаагийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага”, 22 дугаар зүйлийн 22.8-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ.” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...", Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж,

“... “УЕЭ” нөхөрлөлийн ахлагч Д.Д-нь ... - аймгийн ... - сумын нутаг дэвсгэр “ХС” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна ...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа Д.Д-ын ашигласан LG-8658 Wb1-56 /Эл Жи-8658 Дабил би1-56/ маркийн 2 ширхэг Ковшийг тус аймгийн ... - сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, ... -УНР, ... -ӨВР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр Б.Б-гийн гуйлтаар Д.Д-т олгож, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг ... - аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б- Д.Д-нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,

Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Д.Д-ыг хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж, шүүгдэгч Б.Б-г хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

шүүгдэгч Б.Б-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-гээс нийт 5.759.449 /таван сая долоон зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эрүүгийн 201515000435 дугаартай хэрэгт 2016 оноос хойш сэжиглэгдэн шалгагдсаны эцэст хийгээгүй хэргийнхээ төлөө 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 10 жилийн хорих ял шийтгүүлээд хорих ангийн хүйтэн өрөөнөөс энэхүү гомдлыг бичиж байна. Би үнэхээр их гомдолтой байна. Хэргийг анхан шатны шүүх хэлэлцэхдээ хэрэгт цуглуулж бүртгэлжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянан үзээд дүгнэлт гаргах байтал хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримталж шийтгэх тогтоол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж хуульчилсан байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2009 оны 14 тоот тогтоолоор “Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна ...” гэж заасан байдаг.

Би энэ гэмт хэргийг үйлдэнэ гэх ямар ч сэдэл, санаа зорилго байхгүй бөгөөд хохирогчийг зодож цохих нь байтугай хуруугаа ч хүргээгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Миний бие ... - аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын цохолтоор амь хохирогчийн үйлдсэн байж болзошгүй “бусдыг дээрэмдэх” гэмт үйлдлийг шалгах үүрэг авсан. Энэхүү үүргийн хүрээнд өөрийн ажлын өрөөнд амь хохирогчтой хэсэг хугацаанд харьцахад түүний зүгээс “толгой өвдөөд гарч бөөлжмөөр байна” гэсэн хүсэлтийг сонсоод яасан талаар асуухад тэрээр “сая утасны эзэн хүүхэд аавтайгаа нийлээд толгой руу цохисон” гэж хэлснийг сонссон бөгөөд улмаар “эгчийгээ дагуулаад ир” гэж хэлээд 17 цаг 29 минутад явуулснаас өөрөөр түүнтэй ямар нэгэн байдлаар харьцаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Ж нь гар утсаа бусдад дээрэмдүүлсэн гэх шалтгаанаар өөрийн төрсөн эцэг С.Б -, найз Л.М -,  Ц.Б - нарын хамтаар амь хохирогчийг гудамжинд явж байхад нь хөөж барьж аваад С.Б - баруун шанаанд нь 2 удаа, гэдэс рүү нь 2 удаа цохиж, улмаар машинд суулгасны дараа Б.Ж - нь “өшөөгөө авч байна” гэх шалтгаанаар толгой руу нь 2-3 удаа цохисон, мөн хамт явж байсан найз Л.М - нь толгойгоороо духанд нь мөргөж, Ц.Б - шилэн хүзүү рүү нь цохисон зэрэг үйлдлүүдийг хийсэн болох нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байна. Нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар эдгээр хүмүүсийн үйлдэл тодорхой тусгагдсан, харилцан бие биенээ гэрчилсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар С.Б -, Б.Ж -, Л.М -, Ц.Б - нар нь өөрсдийнхөө гэмт үйлдлийг нуух зорилгоор мэдүүлгүүдээ олон янзаар өгөх, өөрсдийгөө гэм буруугүй гэж гэрчлүүлэхээр бусдад мөнгө амлах зэргээр зохиомол гэрч гаргаж, өөрсдийн гэмт үйлдлийг нуух идэвхтэй үйлдэл хийж байсан нь хэрэгт авагдсан гэрч П.Б -ын мэдүүлгээр бүрэн тогтоогдож байна. Хэдийгээр сэжигтэн, яллагдагч нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй боловч хуурамч нотлох баримт гаргах, мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй байгаа зэргийг үндэслэн эдгээр хүмүүсийн үйлдэл холбогдлыг дахин сэргээн шалгуулах нь хэрэгт маш ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, С.Б -, Б.Ж -, Л.М -, Ц.Б - нарын үйлдлүүд болон амь хохирогчийн үхэл хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад олж цуглуулсан нотлох баримт болон камерын бичлэг, шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтүүд, Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Б- нь амь хохирогчийн толгой руу цохисон гэх ямар ч үйлдэл тогтоогдохгүй байгаа болно.

Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр зөв гэж үзэх бол Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд байсан гэрчүүд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай болно. Цагдаа толгой руу цохисон гэх амь хохирогчийн ярьсан яриаг сонссон гэх хүүхдүүдийн мэдүүлгийг үндэслэж хүнийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллах ямар ч үндэслэл байхгүй. Хэчнээн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлнэ гэж үздэг ч энэ хоёр нь бол хоёрдугаар зэргийн нотлох баримт юм. Тэдгээр хүүхдүүд болсон байдлыг нүдээр үзэж хараагүй. Харин хэрэг гарсан байж магадгүй гэж таамаглаж буй Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нарын өрөөнд байсан гэрчүүд бол өөрсдийн нүдээр үзэж харснаа мэдүүлж байгаа. Энэ бол нэгдүгээр зэргийн нотлох баримт гэж үзэж болно. Юу үнэн энэ үнэн юм.

Энэ хэргийг Улсын Дээд шүүхээс буцаахдаа хэн нь тухайн хүүхдийг цохиж гэмтэл учруулсан болохыг нарийвчлан тогтоох чиглэл өгсөн. Үүнээс хойш хийсэн мөрдөн байцаалтаар Б.Б- амь хохирогчийг цохисон гэдэг асуудал нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар мөрдөх байгууллага дорвитой ажиллаж чадаагүй бөгөөд зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулснаас өөр ахиц гараагүй. Гаргасан дүгнэлт нь процессын зөрчилтэй, санал зөрж гаргасан, агуулгын хувьд холбогдох хуулийн шаардлага хангаагүй, шинжлэх ухааны тайлбар, үндэслэл муутай байгааг анхаарч үзээгүй байна. Шинжилгээ хийхдээ хохирогчийн цусны бүлэнг авч шинжлээгүй нь гэмтлийн үйлчлэлийн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй болгосон. Ер нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр үйл баримтыг тогтоохоос биш үйлдлийг тогтоохгүй. Хохирогчийг камерын харагдахгүй хэсэгт зогсоож байгаад цохисон гэж таамаглалд үндэслэж явагдсан мөрдөн шалгах ажиллагаа нь намайг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг нотлон тогтоосон зүйл байхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь цагаатгах талын нотлох баримтыг анхаарч үзэлгүй хэргийн эргэлзээтэй нөхцөл байдлыг үгүйсгэж шийтгэх тогтоол гаргасан нь өрөөсгөл бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах хэргийн талаар, шийтгэх тогтоолд Б.Б- Д.Д-нарын холбогдсон хэргийг дүгнэхдээ ....  залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн ... Б.Б- Д.Д-нар нь 2019 онд танилцаж байсан ... Б.Б- нь Б.Б-тай уулзаж асуухад “шалгалтын ажиллагаа явагдаж байна, шийдвэрлэх хугацаа болоогүй байгаа, техник хэрэгслүүдийг буцааж өгөх боломжгүй, хурааж авсан техник хэрэгслүүдийг хуулийн дагуу шийднэ, үйл ажиллагаа явуулахаас өмнө сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй байсан” талаар хариу хэлсэн байдаг. Б.Б- нь Б.Б-ын хэлсэн дээрх зүйлийг л Д.Д-т дамжуулж хэлсэн ... Хэрэгт Д.Д-ын хувьд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.Б-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөг өгсөн, Б.Б-гийн хувьд Д.Д-ын ... - сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангах үед хураалгасан 3 техник хэрэгслийг буцаан гаргуулах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, ахлах мөрдөгч Б.Б-д нөлөөлж 1.500.000 төгрөгийн хахууль авсан талаар ямар ч мэдүүлэг байхгүй, хэрэгт энэ байдлыг нотолсон ямар ч нотлох баримт цуглараагүй байхад шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлалгүй, хэрэгт шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг хэт хийсвэрлэн дүгнэж, Б.Б- Д.Д-нарт холбогдох үйлдлийг хэрэг бүртгэлтэд буцаасан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.Мөн шүүхээс Б.Б-г нийтийн албан тушаалтан мөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан үйлдлийг хийж гүйцэтгээгүй, Б.Б-д нөлөөлсөн, эсхүл техник хэрэгслийг буцаан олгуулах ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн нөхцөл байдлууд нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлгүй хэрэг бүртгэлтийн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсэн заалтыг зөрчсөн ...  Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах хэргийн талаар, ... Б.Б-д холбогдох хүнийг алах хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байхад гэм буруутайд тооцож, ял оногдууллаа. Хэдийгээр Б.Б-г гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлон заасан нотлох баримт мөн боловч харин шүүгдэгчийн гэм бурууг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хангалтгүй, хүрэлцэхүйц нотлох баримтууд хэрэгт цуглараагүй байна. ... Б.Б-д холбогдох хэрэгт 8 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, энэ хугацаанд шалгавал зохих бүх ажиллагааг явуулсан боловч түүнд холбогдох хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл учруулсныг шууд нотолж тогтоосон, холбогдсон хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримт байдаггүй. Б.Б-д холбогдох Ц.Г-гийн амь насыг хохироосон гэмт үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон гэж үзсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг нь дамжмал нотлох баримтууд, хяналтын камерын бичлэгт амь хохирогчид үхэлд хүргэсэн ямар нэг үйлдэл хийсэн бичлэг, дүрслэл байхгүй, хэрэг шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх, прокуророос эргэлзээтэй үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж байсан, мөн бүрэлдэхүүнд орсон шинжээчид санал зөрж дүгнэлт гаргаж байсан зэргээр нотлох баримтуудад эргэлзэх үндэслэлүүд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлэх, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг ямар аргаар шалгах талаар тодорхой хуульчлан заасан. Гэтэл шүүх ... Б -, О -, М -, Э -нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх талаар ямар нэг санал, хүсэлт гаргаагүй, шүүхээс дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргаагүй байхад шүүгдэгчтэй хамт ажилладаг цагдаагийн албан тушаалтнууд гэх хуульд заагаагүй үндэслэлийг зааж эдгээр нотлох баримтыг үнэлсэнгүй. ... Хэрвээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгийг хоорондоо зөрөөгүй гэж үзэж байгаа бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан гэрч Б -, О -, М -, Э -нарын мэдүүлэг ч мөн адил Б.Б- нь амь хохирогч Ц.Г-г цохиогүй талаарх зөрөөгүй мэдүүлгүүд юм. Мөн гэрч Б -, О -, М -, Э -нарын мэдүүлгийг шүүгдэгчтэй хамт ажилладаг, нэг өрөөнд суудаг гэдэг шалтгаанаар үнэлэхгүй байгаа бол насанд хүрээгүй гэрч Нэргүй, Жавзанпагам, Анхзаяа, Буянтогтох, Ганхөлөг, Санжаа нар ч мөн адил амь хохирогчтой нэг сургуульд, цаашлаад нэг ангид сурдаг хүүхдүүд гэх шалтгаанаар тухайн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй.

... Улсын Дээд шүүхээс Б.Б-д холбогдох хэргийг хэлэлцсэн ба тогтоолд “шүүгдэгч Б.Б-гээс гадна С.Б -, Л.М -, Б.Ж -, Ц.Б - нар шалгагдаж, эдгээр хүмүүс нь амь хохирогчид ямар нэг байдлаар биеийн хүч үзүүлсэн, зодсон болох нь тогтоогдсоноор чухам хэний үйлдлээс хохирогч амь хохирсон талаар талуудын хооронд маргаан гарч хэрэгт онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал үүссэн байхад шүүх үүнийг үндэслэл, нотолгоо гаргаж таслан шийдвэрлэхийн оронд үл анзаарах, ач холбогдол өгөхгүй байх байдлаар анхааран үзээгүй байгаа нь ноцтой үр дагавар үүсгэх эрсдэлтэй. ... хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих байдал нотлогдоогүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Улсын Дээд шүүхээс буцсанаас хойших хугацаанд дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргуулснаар Ц.Г- нас барсан хэргийн мөрдөн байцаалт, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг хязгаарлаж, амь хохирогчийн үхэлд өөр бусад хүмүүс буруутай эсэхийг шалгаж, тогтоох талаар ач холбогдолтой ямар ч ажиллагаа явуулаагүй байна. ... Гэтэл өмнө явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар С.Ж - нь амь хохирогч Ц.Г-гийн толгой руу нь 2 удаа цохисон, С.Б - нь амь хохирогчийн шанаа руу 1 удаа цохисон, Л.М - нь машин дотор байхдаа толгой руу нь мөргөсөн нь тогтоогдсон байдаг. ... 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээс үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар орсон, тус газрын албан бланк дээр хэвлэсэн, асуусан асуултад хариулсан, гарын үсэг зурсан, хувийн болон байгууллагын тэмдэг дарсан зэрэг байдлаар нь шинжээчийн дүгнэлт гэж үзэж болох хэдий ч Ц.Г-гийн тархины гэмтлийн шинж цагдаагийн хэлтэс дотор байх үед илэрсэн бөгөөд энэ цаг хугацаанд дээрх гэмтлийг авсныг тодорхойлсон нь анагаахын шинжлэх ухааны ямар онол, практикт үндэслэн дүгнэлт хийсэн болох, эсхүл үнэн зөв эсэхийг тодруулах асуултад хариулт өгч дүгнэлт гаргаагүй байна.  Мөн шүүхээс Б.Б-гийн 2020 оны 3 дугаар сарын 10-наас 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон боловч 2016 оны 5 дугаар сарын 09-нөөс мөн оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 63 хоног /7 хх, 126-142/ цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцоогүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байгааг гомдолд дурдаж байна. Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Б.Б-г “2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16:28:32 цагаас 17:27:44 цагт ... - аймгийн цагдаагийн хэлтсийн өрөөнд 17 настай Ц.Г -г “толгой руу нь олон давтамжтай цохисноос тархины гэмтэл учруулан хүнийг алсан” гэж дүгнэсэн боловч Б.Б- нь “олон удаагийн давтамжтай цохих үйлдэл хийсэн” болох нь гэрч Д.Б -, Ч.О -, Ж.М -, Б.Э -, Э.А -, Н.Т - нарын 6 хүний мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Эдгээр гэрч нар нь хохирогч Ц.Г -, Б.Б- хоёрыг хамт байх үед нэг өрөөнд байсан бөгөөд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх тухай хууль сануулж мэдүүлэг өгсөн нотлох баримт тул шүүх няцаасан дүгнэлт хийгээгүй болно. Б.Б-гийн өрөөнд байрлуулсан камерын бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр Б.Б- нь хохирогч Ц.Г -г цохиж, зодож буй дүрс бичлэг, үйлдэл тогтоогдоогүй болно. Энэ хэргийг шалгах ажиллагааны явцад олон удаа шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд дээрх дүгнэлтүүдэд тусгагдсан нийтлэг нэг дүгнэлт нь “толгойн аль ч хэсэгт цохих хүч үйлчилсэн тархины цус харвалт гэмтэл” учирч болно гэсэн бөгөөд уг дүгнэлтийг дан ганц Б.Б-гийн нотлогдоогүй үйлдэл буюу “олон давтамжтай толгойд цохисон” гэх таамагласан үйлдэлтэй холбоотой үүссэн гэж гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй болно. Хэрэв олон давтамжтай толгойд цохих үйлдэл хийснээс тархины гэмтэл учирсан гэж шүүх дүгнэж байгаа бол энэ нь урьд яллагдагчаар тооцогдон шалгагдаж байсан Б -, Ж - нарын хохирогчийн толгойд цохисон үйлдэл ч хамаарна гэж ойлгож, дүгнэсэн гэж үзэхээр байна. ... Хэрэгт авагдсан гэрч Л.М -, насанд хүрээгүй гэрч Б - нарын мэдүүлгээр яллагдагч Ж -, Б - нар хохирогч Г -гийн толгойд доргилт үүсгэх хэсэгт буюу дух, шанаа хэсэгт нийт 4 удаагийн цохих үйлдэл хийсэн нь эргэлзээгүй тогтоогдсон баримтыг шүүх үгүйсгэж дүгнэлт хийгээгүй болно. Гэмтэл үүссэн даруйд 100 хувь шинж тэмдэг илрэхгүй тодорхой хугацааны дараа үүсэж эхлэх бөгөөд хамгийн эхний шинж болох “толгой өвдөх, дотор муухайрах” шинжийг цагдаагийн өрөөнд орж ирсэн даруйд хохирогч мэдүүлж ярьсан нь тогтоогдсон. Үүнээс хойш цусан хураа нэмэгдэж (ховдолд) бусад шинж (гуйвах, дайвах, ухаан Б-артах гэх мэт) илэрсэн үед насанд хүрээгүй гэрч нартай сургууль дээр уулзалдсан нь тэдгээр гэрч нарт хохирогчийн ярьсан зүйл “үнэн” гэхэд эргэлзээ төрүүлнэ. Учир нь хохирогч тархины хүнд гэмтэл авснаас хойш нэлээд цаг хугацааны дараа сургууль дээр очсон нь нотлогдсон үйл баримт болно. Иймд зөвхөн “хамгийн ойр хугацаанд хүч үйлчилсэн үйлдэл, цаг хугацаатай шууд холбож Б.Б-г гэм буруутай гэж үзсэн нь “таамаглал бүхий дүгнэлт” гэж үзэхээр байна. Түүнчлэн хохирогч тархины хүнд гэмтэл авснаас хойш хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдсэн, мэс засалд орсон, түүний дараа хагалгааны дараах хүндрэлээс нас барсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, ялыг хөнгөрүүлэн шийдэх боломж байсныг шүүх зөв дүгнэлт хийгээгүйг магадлан нягталж үзэхийг хүсье.” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн амь хохирогч эмнэлэгт байх цаг хугацаанд М -, Б- Б -, Д-, Б -, Ж - нараас тайлбар авсан. Дээрх нөхцөл байдлын хүрээнд амь хохирогчийг М -, Б -, Б - гэх нэр бүхий этгээдүүд үйлдлээрээ санаатай нэгдэж хүний эрхэнд халдсан нөхцөл, байдал тогтоогдсон. Эдгээр хүмүүсээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авахад мэдүүлгийн эх сурвалжаа өөрчилж мэдүүлдэг. Тухайн өдөр юу болсон талаар гэрч О -, М -, Э -, А -, Т -, Ч-, Б - нарын олон удаагийн мэдүүлгээр Б.Б- амь хохирогчид халдсан гэсэн баримт тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б- амь хохирогчийг яагаад зохих болсон талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийг зүгээр л зодоод байдаг мэтээр бичсэн байдаг ... дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг анхан шатны шүүхээс бодитой няцааж чадаагүй ... шийтгэх тогтоолд эд мөрийн баримтаар камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг дурдаж, ... Б.Б- “амь хохирогчтой харилцаж байхдаа түүний толгой руу цохисон үйл баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ” гэсэн дүгнэлтийг шүүхээс хийсэн. Тэгэхээр цаг хугацааны хувьд 16 цаг 51 минут 45 секундээс 16 цаг 54 минут 36 секунд хүртэлх хугацаа камерын бичлэг харагддаггүй. 2 дугаар хавтаст хэргийн 177-184 дүгээр талд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сидид үзлэг хийсэн. Үзлэгээр 16 цаг 52 минут 35 секундэд эрүүгийн төлөөлөгч нарын өрөө рүү дээгүүрээ хар өнгийн пиджактай эрэгтэй хүн /энэ нь Э -/ ороод, хүүхдийн байцаагч Уранбат өөрийнхөө камерын өөдөөс харсан бүргэд хаалгатай өрөөнөөс 16 цаг 51 минутад гарч зогсоход Б.Б- гарч ирээд хамтдаа Уранбатын өрөө рүү орлоо. 16 цаг 54 минут Б.Б- уг өрөөнөөс гарч өрөө рүү орох үед доогуураа эрээн өмдтэй залуу өрөө рүү нь ороод буцаж гарч ирээд шатаар доош буулаа” гэж тэмдэглэсэн. Дээрх 16 цаг 51 минутаас 16 цаг 54 минутын хооронд Б.Б-г алга болсон гэж хардлагаар дүгнэлт хийсэн. Гэтэл камерын бичлэгт хийсэн үзлэгээр Б.Б- нь тухайн цаг хугацаанд хүүхдийн байцаагч У-ын өрөөнд орсон гэдэг нь тогтоогдсон. Энэ нь н.Э -гийн “2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Энэ бичлэгийг харлаа. Тамхи захисан хүн нь над дээр шалгагдаж байсан хүн. Энэ хүн иргэж гарахад нь би гарсан” гэж мэдүүлдэг. 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тухайн камерын бичлэгт үзлэг хийхдээ “Б.Б- нь тухайн камерын бичлэгт амь хохирогчийг цохиж байгаа үйлдэл тогтоогдсонгүй” гэж дүгнэж бичсэн. Дээрх баримтаас үзэхэд Б.Б- цагдаагийн газарт амь хохирогчийг цохиогүй гэдэн нь тогтоогдсон гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээс 7 удаа дүгнэлт гаргасан. Шинжээч эмч нараас дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч эмч оролцоогүйгээрээ онцлог байсан. Уг шинжээчийн бүрэлдэхүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасгийн эрхлэгч Батцолмон, өмнө амь хохирогчийн тархинд хурсан цус хуралттай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дүрс оношилгоо, нарийн мэргэжлийн эмч нар оролцож дүгнэлт гаргаж, “амь хохирогчид учирсан гэмтлийг тодорхой цаг хугацаанд авах боломжгүй. Эмнэлзүйн шинж нь хувь хүний онцлогоос хамаарч ямар ч үед илрэх боломжтой” гэж мэдүүлсэн. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 28-ны дахин шинжээчийн дүгнэлт гаргаснаар өмнөх дүгнэлтийг баталсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7 удаа гарсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Хөндлөнгийн байр суурьтай гэрчээр Энхтүвшин гэдэг хүн мэдүүлэхдээ “Гэмтлийн гаралтай тархины цус хуралтаас эмчлэгдэж гарсан өвчтөн байдаг. Энэ гэмтлийг авсан хувь хүний онцлогоос хамаарч шинж тэмдэг өөр өөр байдлаар илэрнэ” гэж мэдүүлсэн. Иймд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүхийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тайлбар гаргасан. Уг тайлбарт удаа дараагийн шинжилгээтэй холбоотой эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн хувьд үндэслэл бүхий гарсан. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл, 22.4 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд заагдсан хөдөө аж ахуйн техник хэрэгсэлтэй холбоотой хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгтэй хамааралттай эсэх талаарх нотлох баримтыг нэмэлт байдлаар цуглуулахаар завсарлага авсан. Прокурорын байгууллагаас 53 хуудас нотлох баримтыг шүүхэд ирүүлж, миний үйлчлүүлэгчийг ямар нэгэн байдлаар бусдад давуу байдал бий болгож, өөрийн техник хэрэгслийг аваагүй гэдгийг тогтоож, гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гагцхүү анхан шатны шүүхээс “Өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тодруулж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна уу” гэсэн агуулга бүхий дүгнэлт гарсан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянаж байгаа учраас энэ асуудалд дүгнэлт өгч, анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасантай санал нэг байгаа. Учир нь, Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах үед хэрэг нэмэлтээр баримтууд цугларахад тухайн үеийн гомдол мэдээлэлд хянал тавьж байсан прокурор Алтансүхээс “Мөрдөгч Б.Б- танилцуулж байсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах нь зүйтэй гэж шийдээд оруулж байсан” гэсэн тайлбарыг ирүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Д-, Б.Б- нарын хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсний прокурорын зүгээс мөн адил үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримталж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б- албаны үүрэгтэйгээ холбогдуулан олж авсан мэдээлэлдээ тулгуурлаж бусдаас мөнгө авсан үйлдлийг шалгаж гэж заасан. Хэрэв мөнгө авсан үйлдлийг цагаатгавал хууль бусаар олсон орлогыг яах вэ гэсэн асуудал гарах талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад тал бүрээс нь дүгнэлт хийж Б.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр үндэслэл бүхий гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь, Б -, Ж - гэх хүмүүсийн амь хохирогчийг цохисон, хамар руу нь мөргөсөн асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Тухайн цохилтуудын улмаас гэмтэл учирсан уу гэдгийг олон удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэсэн. Жишээ нь, Уранбат гэдэг хүүхдийн байцаагч Г-г хүлээж авахад ямар нэгэн гэмтэл байгаагүй. Гуйвсан зүйл байгаагүй” гэж мэдүүлсэн. Мөн Ж -, Б - нарын мэдүүлэг авагдсан. Камерт хөлөөс дээших нөхцөл байдал харагддаггүй бөгөөд 4 минут 32 секундийн хугацаанд Б.Б- амь хохирогч Г- нар харагддаггүй. Улсын Дээд шүүхээс “Зөрүүтэй мэдүүлгүүдийг алийг нь аваад алийг нь үнэлээд байгаа талаараа дүгнээгүй байна” гэж буцаасан. Анхан шатны шүүхээс насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг болон бусад дамжмал гэрчүүдийн мэдүүлгээр тухайн өрөөнд байсан мөрдөгч нараас олон тооны гэрчүүд цагдаад Б-буулсан гэдгийг нотлоод байна. Энэ нь хүчин чадлын хувьд тухайн хүмүүсийн мэдүүлгээс илүү” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Сэлэнгэ шинжээчийг оролцож “Яагаад та цагдаагийн байгууллагад байхдаа энэ гэмтлийг авсан гэж дүгнэсэн бэ гэж асуухад, “хэргийн материалтай танилцахад Уранбат гэдэг хүний мэдүүлэгт амь хохирогч цагдаагийн байгууллагад орох үед гэмтэл байгаагүй. Эргээд цагдаагийн байгууллагаас Б.Б- гаргаж өгөх үед хөл нь доголж байсан” гэж мэдүүлснээс үзэхэд клиник буюу эмнэл зүйн шинж тэмдэг амь хохирогчийг цагдаагийн байрнаас гарах үед илэрсэн. Олон удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд “Тархины доргилт авсан даруй клиник буюу эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ” гэж заадаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүрэн сэргээн дүрсэлж чадсан. Тухайн цаг хугацаанд энэ хэрэгт ... - аймгийн цагдаагийн газраас энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүүлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг сэргээн дүрсэлж чадсан. Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт сууж, дэлгүүрийн эзэн Пүрэв-Очироос юу болсон талаар асуусан харьцангуй мөрдөн шалгах ажиллагааг өмнө энэ хэрэгт явуулсан. Шүүгдэгч Б.Б- 2012 онд Цагдаагийн сургууль төгсөөд ... - аймагт томилогдон очиж ажилласан. 3 жилийн хугацаанд ажиллахдаа тэр өрөөнд хаана камер байгаа гэдгийг хамгийн сайн мэддэг хүн болно. Өөрөөр хэлбэл энэ хэргийг мөрдөж байсан хүн. Хэргийг сэргээн дүрслээд үйл фактуудыг үзэхээр амь хохирогч Г- цагдаагийн байгууллага руу орохдоо зүгээр байсан. Цагдаагийн байгууллагаас гарахдаа доголсон шинж тэмдэгтэй, гэмтэлтэй гаргасан. Дамжмал гэрчүүд үүнийг нотолж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.Б- Б.Б-, Д.Д-нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... “УЕЭ” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг шалгалтын явцад гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь прокурорын тогтоолоор /14хх 246/ нотлогдож байна. Түүнчлэн прокурорын шийдвэр гарахаас өмнө хураан авсан техник, тээврийн хэрэгслийг хяналт тавьж байсан прокурорт танилцуулж, зөвшөөрсний үндсэн дээр Д.Д-т буцаан олгосон талаар Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ба хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хяналтын прокурорын тайлбараас үзэхэд Б.Б-ын дээрх мэдүүлгийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдохгүй байна. ... Тиймээс шүүгдэгч Б.Б- нь шүүгдэгч Д.Д-ын үүсгэн байгуулсан “УЕЭ” нөхөрлөлийн техник, тээврийн хэрэгслийг хууль зөрчин хураан авч, буцаан олгосон нь түүнийг албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүй Д.Д-т давуу байдал бий болгож байна гэж үзэх үндэслэлгүй ... Б.Б- Д.Д-нарын үйлдэл нь Б.Б-ын үйлдэлтэй холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь тодорхойлогдох ба шүүхээс Б.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Б- Д.Д-нарт холбогдох хэрэг мөн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. ... Харин Б.Б- нь хамт ажилладаг Б.Б-аас хэрэг хэрэгсэхгүй болох гэж байгаа талаарх олж авсан мэдээлэлдээ тулгуурлан Д.Д-аас хахууль авч байгаа мэтээр төөрөгдөлд оруулан өөртөө 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан байж болзошгүй үйл баримт тогтоогдож байх тул дээрх үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ...” хэмээн дүгнээд прокуророос Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.                                                                                

Гэвч шүүх ийнхүү Б.Б-д холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, Б.Б-д холбогдох нийтийн албан тушаалтан хахууль авсан,  Д.Д-т холбогдох хахууль өгсөн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Хэдийгээр прокуророос “УЕЭ” нөхөрлөлийн ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг шалгаж, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байх боловч үүнээс өмнөх цаг хугацаанд нэр бүхий шүүгдэгч нар нь тухайн нөхөрлөлийн ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээллийг шалгах явцад тэдгээр нь хоорондоо хэрхэн харилцаж байсан, мөнгөн хөрөнгө хэрхэн өгч, авалцсан талаарх яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудтай харьцуулан нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг нь үнэлэхдээ нөгөөг хэрхэн үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй, үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгалгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

            Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал сонгон авч үнэлсэн дээрх баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

            Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Б.Б-, Д.Д-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/251 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-, Д.Д-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                           ШҮҮГЧ                                                                     Б.БАТЗОРИГ

               ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН