Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00077

 

2025 01 14 312/ШШ2025/00077

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: /-д холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн овогтой *******гаас Орхон аймаг сумын гэх газар дугаар бүхий 591 м.кв газрыг 3 сая төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлийн дугаар 1682 газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ одоо болтол биелүүлээгүй улмаас хохирч байгаа тул 1682 бүртгэлийн дугаартай гэрээг цуцалж, эзэмшлийн газар худалдаж авахад төлсөн төлбөрийг минь буцаан олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч А.*******д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 758 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгөөс 31,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 31,475 төгрөгийг, хариуцагч А.*******гаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Г.ЖАРГАЛТУЯА