| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00119/И |
| Дугаар | 312/ШШ2025/00232 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00232
2025 02 10 312/ШШ2025/00232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.******* нь 1965 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* хотод айлын ууган хүү болж төрсөн бөгөөд эхээс тавуулаа. Дүү нар өөрийн төрсөн эцэг ******* овоглодог. ******* бол миний хойт эцэг юм. Би ганцаараа өөрийн төрсөн ээж овоглож, иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээгээ авсан боловч бусад бичиг баримтууд болох 545409 дугаартай цэргийн батлахын үнэмлэх, 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг ******* гэж буруу бичсэнээс болж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүслээ. Иймд 545409 дугаартай цэргийн батлахын үнэмлэх, 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 126 (131) дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төрсөн баримт, нэхэмжлэгч нь ах нь гэх Төрөл садангийн лавлагаа, Д.*******, , нарын Нас барсны бүртгэлийн лавлагаа-ууд, Л.******* төрүүлсэн хүүхдийн талаарх 1 дүгээр маягтын лавлагаа, Д.*******ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 545409 дугаартай цэргийн батлахын үнэмлэх, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023.03.07-ны өдрийн 1988 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2006.08.22-ны өдрийн 479 дугаартай лавлагаа, 107 дугаартай төрсний гэрчилгээ, CVL2561000001000169 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа ******* мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1986.09.02-ны өдрийн 275, 1983.06.22-ны өдрийн 175 дугаартай тушаалууд зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-15, 16-17 тал)
3. Шүүхээс гэрчээр асууж мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно. (хх 22-23 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч Д.*******ын өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй буюу эцгийн нэр зөрүүтэй байгаагаас эрх олгосон баримт бичгүүд болох 545409 дугаартай цэргийн батлахын үнэмлэх, 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон хугацаат цэргийн алба хаасан болохоо тус тус тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон 107 дугаартай төрсний гэрчилгээ, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн CVL2561000001000169 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн CVL2561000001000268 дугаартай Төрөл садангийн лавлагаа / ах нь гэх/, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн CVL2561000001000295, CVL2561000001000283, CVL2561000001000280 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-ууд /Д.*******, , нарын/, CVL2561000001000295 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа /Л.******* төрүүлсэн хүүхдийн тооны талаарх/,
4. Мод боловсруулах комбинатын даргаас 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******гийн ******* нэрээр олгосон 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
6. ******* аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр *******гийн ******* нэрээр олгосон цэргийн батлахын үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
7. Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа ******* мод боловсруулах комбинатын захиргааны даргын 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 275 дугаартай Ажилд авах тухай, 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
8. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1988 дугаартай *******гийн ******* 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (131) дугаар ангид алба хааж, 1986.06.15-ны өдөр 545409 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх архивын лавлагаа,
9. ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 479 дугаартай 1. ******* хотын үйлдвэр худалдааны ар хөвч компанийн ерөнхий захирлын 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот тушаалаар ******* овогтой *******ыг 01-р сарын 21-ний өдрөөс эхлэн доод агуулахын гурил тээрэмдэгчээр авч ажиллуулсан байна. 2. Мөн ерөнхий захирлын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 75 тоот тушаалаар рамын ажилчин Д.*******т үйлдвэрийн сул зогсолтын тэтгэмж 2000 төгрөг олгосон байна гэх лавлагаа,
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч ...Д.******* нь манай хамгийн том ах маань байгаа юм. Ах эхлээд ээжээр овоглодог байсан. Сүүлд *******гийн ******* болсон. ******* гэдэг нь манай аав байгаа юм. гэдэг нь манай ээж байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь:
- Мод боловсруулах комбинатын даргаас 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******гийн ******* нэрээр олгосон 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ******* аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр *******гийн ******* нэрээр олгосон цэргийн батлахын үнэмлэх зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь,
- Ардын армийн 126 (131) дугаар ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг хуульд заасны дагуу Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Мод боловсруулах комбинатын даргаас 1981 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******гийн ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс *******гийн ******* нэрээр олгосон 198122 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ******* аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр *******гийн ******* нэрээр олгосон цэргийн батлахын үнэмлэх зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/-ыг Ардын армийн 126 (131) дугаар ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд *******гийн ******* нэрээр хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА