Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00267

 

2025 02 14 312/ШШ2025/00267

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******7, утас: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* би хүсэлтээр 4,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь Хас банкны данс руу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь нэхэмжлэгч талын шаардсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн өвчин зовлонгийн асуудал, ажил зогссон болон санхүүжилт удааширсан зэрэг асуудлаас болоод өгч чадаагүй болно. 3 сараас ажил маань эхэлнэ. Хувийн зээлийн асуудал маань ажил зогссон, хөдөө өвчтэй хүн харах зэрэг асуудлаас болоод овоорсон тул нэхэмжлэгч талын хохирлыг 2025 оны 12 дугаар сарын 31 гэхэд хувааж төлж дуусгана. Төлөлтөө ажил жигдрэх үе буюу 2025 оны 04 дүгээр сараас эхэлж төлье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хувааж төлж дуусгахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 39,475 төгрөгийг, хариуцагч 39,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******ын зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 39,475 төгрөгийг, хариуцагч 39,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ЖАРГАЛТУЯА