| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2017/0211/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 15
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв
Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид М.Отгонжаргал, Б.Наранцэцэг, У.Уранчимэг, Д.Мөнхбат, А.Эрдэнэтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Төмөрцоож нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001040070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 04 дүгээр сарын 19-нд төрсөн, 15 настай, эрэгтэй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсгийн 014-б тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10а ангид суралцдаг, бүрэн бус дунд боловсролтой, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайжууд овогт Ариунболдын Содбилэг /РД:МЯ-02241911/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 04 дүгээр сарын 16-нд төрсөн, эрэгтэй, 15 настай, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсгийн 019 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10в ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Баатад овогт Наранцэцэгийн Дөлгөөн, /РД:МЮ-02241616/.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 05 дугаар сарынм 04-нд төрсөн, эрэгтэй, 15 настай, ам бүл 5, аав ээж ах дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсгийн 135 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10в ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Батжаргалын Төмөрцоож /РД:МЮ-02250410/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн, эрэгтэй, 15 настай, ам бүл 6, аав ээж дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 079 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10а ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харчинг овогт Баттогтохын Мөнхбат /РД:МЮ-02282613/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2001 оны 07 дугаар сарын 13-нд төрсөн, эрэгтэй, 16 настай, ам бүл 6, эгч хүргэн ах дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 135 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10в ангид суралцдаг, бүрэн бус дунд болосролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харбүргэд овогт Батмөнхийн Хосбаяр /РД:МЮ-01271310/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Б.Мөнхбат, Н.Дөлгөөн, А.Содбилэг нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд 6 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудлын нэг давхарт байрлах караоке бааранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад нийт 617.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Содбилэгийн шүүх хуралдааны шатанд өгсөн: “...Сагс тоглоод ирж байхдаа Оргилын хажуугаар явж байсан. Тэгээд Мөнхбат Хосбаяр нар эхлээд түрүүлж орж чипс шоколад архи пиво авсан. Дараа нь Төмөрцоож бид 2 орохдоо хүслийн ундаа, самар, набор авсан. Дараа нь Б.Мөнхбат Н.Дөлгөөн 2 ороод скай гээд дотроо устай архи ундаа авсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Төмөрцоожийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Дөлгөөнөөг гэрт нь хүргэж өгөхөөр Оргилын тэнд явж байтал Б.Хосбаяр дэлгүүрийн цонх онгорхой байхыг хараад эхлээд Б.Хосбаяр Б.Мөнхбат 2 ороод ундаа, чипс, архи гэх зэрэг зүйл авчирсан. Тэгээд шүдэнзний арын тэр хавьд байдаг балгас руу очиж идэж уусан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхний удаа Хосоо бид 2 орсон. Гарч ирэхдээ ундаа чипс архи пиво аваад гарч ирсэн. тэрний дараа Б.Төмөрцоожтой орсон дахиж ороогүй. Бүгд дээр нь бид хамт байгаагүй. Зарим үйлдэл дээр нэг хоёр нь байгаагүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.Хосбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид 5 ПСМК-аас ирж яваад Оргил дэлгүүрийн цонх нь онгорхой байхыг хараад 2 2-оороо дэлгүүр рүү цонхоор нь орсон. Би Б.Мөнхбаттай ороод ундаа чипс архи авч гарч ирсэн. Бүгдээрээ орцгоосны дараа бид хэд чүдэнзний ард байрлах балгасанд очиж авсан юмнуудаа идэж ууцгаасан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Н.Дөлгөөний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Би найз Содбилэг, Мөнхбат, Хосбаяр, Төмөрцоож нарын хамт Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил бааранд нийт 6 удаа баарны баруун талын вакум цонхны салхивчийг нь түлхэж ороод ундаа чипс набор лаазтай самар архи пиво ундаа ус зэргийг аваад станцын ард очиж иддэг байсан ба тухайн үед хулгай хийсэн эд зүйлийн тоо ширхэгийг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал
Хохирогч Ч.Долгорсүрэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-аас эхлэн миний ажиллуулдаг Оргил нэртэй зочид буудлын доод талын баарны цонхоор, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл олон удаа дахин давтан хулгай орж текэн дээр байсан архи ундаа, ус шоколад, набор, самар, чипс гэх зэргийн хүнсний зүйлүүд алдагдсан. Би алдагдсан эд зүйлийнхээ жагсаалтыг тухай бүрт нь бичиж тэмдэглэж байсан. Нийт эд зүйлүүдийг бодож үзэхэд 1.020.000 төгрөг болж байна...хулгай хийсэн хүүхдүүдийн ар гэрээс миний 5675243632 дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 дүгээр тал/
Гэрч Н.Болорцэцэгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажилладаг Оргил зочид буудалд 2017 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл удаа дараа хулгай орж 1 давхрын баар караокений текэн дээр байсан архи, ундаа ус, пиво, набор, чипс, шоколад, самар гэх зэргийн үйлчлүүлэгч нарт зарж борлуулдаг хүнсний бараанаас алга болдог байсан. Алга болсон зүйлүүдийн үнийн дүнг сүүлд бодож үзэхэд 1 сая төгрөг хүрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/
Гэрч Ч.Алтантуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ангийн Батмөнхийн Хосбаяр нь Сүхбаатар сумын 4-р баг 2-р хэсэг 135 тоотод буюу хамаатныхаа хашаанд амьдардаг эцэг эх нь салаад хоёр тийшээ явсан. Амьдрал нь их л тааруухан амьдралтай хүүхэд байгаа юм. Хосбаяр нь их авъяастай биеийн өсөлт хөгжил сайтай хүүхдүүд байгаа юм. Би 2013 оноос хойш Н.Дөлгөөнийг мэддэг болсон. Н.Дөлгөөн нь ахуй амьдралын хувьд их боломжийн амьдралтай айлын хүүхэд байгаа юм. Хичээл номондоо дунд зэргийн сурдаг оюуны хөгжил сайтай сэтгэн бодох чадвар ангийн хамт олондоо нэр хүндтэй, спорт техник хөл бөмбөг гэх мэт спортод сайн. Зан байдлын хувьд их даруухан хүүхэд байгаа юм. Манай Б.Төмөрцоож нь Сүхбаатар сумын 4-р багт оршин суудаг ахуй амьдралын хувьд эх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг дундаж айлын хүүхэд байгаа юм. Төмөрцоож нь хичээл сурлагадаа сайн сурдаг урлаг спортын амжилттай явж байгаа хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/
Гэрч С.Оюунцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Мөнхбат нь Сүхбаатар сумын 4-р багт эцэг, эх , ах 2 дүүгийн хамт оршин суудаг. Дундаж амьдралтай айлын хүүхэд байгаа юм. Хичээл сурлагадаа их сайн. Спорт урлагийн манлай сурагч байгаа юм. А.Содбилэгийн хувьд аав ээж дүүгийн хамт Сүхбаатар сумын 4-р багт оршин суудаг. Ахуй амьдралын хувьд тааруухан. Сурлага хүмүүжлийн хувьд D гэсэн түвшинд сурдаг. Урлаг спортын авъяастай анги хамт олондоо нэр хүндтэй сурагч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэрч Д.Мөнхбатын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Б.Төмөрцоож нь 2002 оны 05 дугаар сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Ахуй амьдралын хувьд манай гэр бүл боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйлгүй авна гэсэн бүх зүйлийг нь авч өгдөг, хэрэгцээний мөнгө төгрөгийг өөрийнхөө боломжоор байнга өгдөг байсан, хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/
Гэрч М.Отгонжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай А.Содбилэгийн 2002 оны 04 дүгээр сарын 19-нд Сэлэнгэ амйгийн Сүхбаатар суманд төрсөн. Ахуй амьдралын хувьд манайх боломжийн амьдралтай хэрэг үйлдэх үед Содбилэгийн аав нь олон хоног хөдөө ажилтай байсан харин би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан болохоор Содбилэг хараа хяналтгүй байх хугацаандаа ийм хэрэгт холбогдсон байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Гэрч Б.Наранцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Н.Дөлгөөн 2002 оны 04 дүгээр сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Манай ахуй амьдрал боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйл байхгүй. Хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/
Гэрч А.Эрдэнэтуяагийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү Б.Хосбаяр нь 2001 оны 07 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Хосбаярыг нэг настай байхад эцэг эх нь салаад явсан тухайн үед Хосбаярыг аавын талын эмээ, өвөө хоёр нь нас бараад Хосбаярыг харах хүнгүй байсан болохоор би гэртээ авчирсан. Хосбаяр нь манай гэрт 11 настай анх ирсэн. Хосбаяр нь их зовлон үзсэн хүүхэд байгаа юм. Хэрэг болох үед зуны амралт байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/
Гэрч У.Уранчимэгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Б.Мөнхбат нь 2002 оны 08 дугаар сарын 26-нд Сэлэнгэ амйгийн Сүхбаатар суманд төрсөн. Манай гэр бүлийн ахуй амьдрал боломжийн амьдралтай ямар нэгэн дутагдаж гачигдах зүйлгүй авна гэсэн бүх зүйлийг нь авч өгдөг хэрэг болох үед зуны амралттай байсан болохоор гадуур найз нартайгаа тоглох гээд гарч явдаг байсан тухайн үед хулгай хийдэг байсан талаар сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар тал/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 31 дүгээр тал/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 12 дугаар тал/
Зарлагын баримт /хх-ийн 13-17 дугаар тал/
Шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл болон сурагчийн хувийн хэргүүдийн хуулбар багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 100-187 дугаар тал/
Б.Хосбаярын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/
Б.Төмөрцоожийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар тал/
Б.Мөнхбатын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/
Н.Дөлгөөний 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/
А.Содбилэгийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/
Н.Дөлгөөний 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-81 дүгээр тал/
А.Содбилэгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 85 дугаар тал/
Б.Төмөрцоожийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр тал/
Б.Мөнхбатын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93 дугаар тал/
Б.Хосбаярын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Б.Мөнхбат, Н.Дөлгөөн, А.Содбилэг нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хооронд 6 удаагийн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудлын нэг давхарт байрлах караоке бааранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад нийт 617.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогч Ч.Долгосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 07-08/, гэрч С.Нэргүйн /хх-ийн 18/ мэдүүлгүүд болон Сүхбаатар сумын үнийн зөвшлийн комиссын алдагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 31/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Долгорсүрэнгийн мэдүүлэг нь гэрч С.Нэргүйн мэдүүлэг болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Н.Дөлгөөн, А.Содбилэг, Б.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “.....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Н.Дөлгөөн, А.Содбилэг, Б.Мөнхбат нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Н.Дөлгөөн, А.Содбилэг, Б.Мөнхбат нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ 14-15 настай байсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийг чанартай албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Хохирогч Ч.Долгорсүрэнгээс хавтаст хэргийн материалтай танилцах үедээ шүүгдэгч нарт холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн тодорхойлолтонд үндэслэн шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Н.Дөлгөөн, А.Содбилэг, Б.Мөнхбат нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Төмөрцоож, Б.Хосбаяр, Н.Дөлгөөн, А.Содбилэг, Б.Мөнхбат энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тайжууд овогт Ариунбулагийн Содбилэг, Баатад овогт Наранцэцэгийн Дөлгөөн, Шарнууд овогт Батжаргалын Төмөрцоож, Харчинг овогт Баттогтохын Мөнхбат, Хар бүргэд овогт Батмөнхийн Хосбаяр нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 4 зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч Тайжууд овогт Ариунбулагийн Содбилэг, Баатад овогт Наранцэцэгийн Дөлгөөн, Шарнууд овогт Батжаргалын Төмөрцоож, Харчинг овогт Баттогтохын Мөнхбат, Хар бүргэд овогт Батмөнхийн Хосбаяр нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч М.Отгонжаргал, Б.Наранцэцэг, У.Уранчимэг, Д.Мөнхбат, А.Эрдэнэтуяа нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Ариунбулагийн Содбилэг, Баатад овогт Наранцэцэгийн Дөлгөөн, Шарнууд овогт Батжаргалын Төмөрцоож, Харчинг овогт Баттогтохын Мөнхбат, Хар бүргэд овогт Батмөнхийн Хосбаяр нарт оршин суугаа газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Содбилэг, Н.Дөлгөөн, Б.Төмөрцоож, Б.Мөнхбат, Б.Хосбаяр нар нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Содбилэг, Н.Дөлгөөн, Б.Төмөрцоож, Б.Мөнхбат, Б.Хосбаяр нар нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүгдэгч А.Содбилэг, Н.Дөлгөөн, Б.Төмөрцоож, Б.Мөнхбат, Б.Хосбаяр нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ