| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00151/И |
| Дугаар | 312/ШШ2025/00314 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00314
2025 02 21 312/ШШ2025/00314
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 342,726.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь манай ******* Капитал ББСБ ХХК-тай 2024 оны 06 сарын 24-ний өдөр № 2024-06-24/100006 дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд овогтой цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2024 оны 06 сарын 25-ны өдөр 123,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 80,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 140 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 342,726.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батбаяр овогтой ******* би ******* ******* ББСБ ХХК-д 342,726.77 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 342,726.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 342,726.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,932 төгрөгөөс 5,466 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 5,466 төгрөгийг, хариуцагч Б.*******ас 5,466 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 342,726.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,932 төгрөгөөс 5,466 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 5,466 төгрөгийг, хариуцагч Б.*******ас 5,466 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА