| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00148/И |
| Дугаар | 312/ШШ2025/00318 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2025/00318
2025 02 21 312/ШШ2025/00318
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.******* миний бие Э.*******т 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ашигладаг тоот данснаас түүний ашиглаж байгаа тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлж зээлдүүлсэн. Тухайн 3,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон боловч 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 2,600,000 төгрөг буцаан төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл 2,600,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 01-нд багтаад хуваагаад төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгөөс 28,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 28,275 төгрөгийг, хариуцагч Э.*******ээс 28,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******гийн Зээлийн гэрээний үүрэгт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгөөс 28,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 28,275 төгрөгийг, хариуцагч Э.*******ээс 28,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА