Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00322

 

2025 02 21 312/ШШ2025/00322

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,936,880.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь манай компанитай 2023 оны 11-р сарын 01-ны өдөр L100000160 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн Төрийн банкны 130200037439 тоот дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 1-р сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 7100268822 зээлийн дансны дугаартай 2,780,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 130200037439 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,669,199.04 төгрөг, үндсэн хүү 839,537.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,586.45 төгрөг, нийт 3,539,322.91 төгрөг байна. 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 7800560701 зээлийн дансны дугаартай, 508,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 130200037439 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 355,598.11 төгрөг, үндсэн хүү 30,513.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,946.11 төгрөг, нийт 389,057.46 төгрөг байна. Иймд зээлдэгч Д.*******ээс үндсэн зээлийн төлбөрт 3,024,797.15 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 870,050.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,532.56 төгрөг, шимтгэлийн авлага 0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,936,880.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,936,880.37 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,936,880.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 3,936,880.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,940.09 төгрөгөөс 38,970.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 38,970.04 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 38,970.04 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүд, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 3,936,880.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,940.09 төгрөгөөс 38,970.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 38,970.04 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс 38,970.04 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ЖАРГАЛТУЯА