| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00111/И |
| Дугаар | 305/ШШ2025/00137 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсан байдал тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч ******** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1975 оны 03 сарын 26-ны өдөр Чандмань сумд төрсөн. 1991 оноос ээж, дүү нарын хамт мал маллаж байгаад 2000 оны 12 сарын 18-нд нөхөр ********-той гэрлэж өрх тусгаарласан. Тэр цагаас хойш одоог хүртэл мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1998- 2000 оны малын А данс дүү ********-ын нэр дээр тоологдсон тул шүүхээр мал маллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/802 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/801 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1047 дугаартай архивын лавлагаа
- Төрсний бүртгэлийн лавлагаа/********/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/********, ********/
- Төрсний бүртгэлийн лавлагаа/********/
- Төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/********/
- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар/********/
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/********, ********/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт одон авах ээжүүдийн мэдээлэл
- Төрөл садангийн лавлагаа/********, ********/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч ******** нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаартай тус аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********-ын мал маллаж байсан хугацаа 1998-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Нэхэмжлэгчийн дүү ********-рын 1998-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/802 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******** ******** настай, эхнэр ******** ******** настай, охин ******** ******** настай, охин ******** ******** настай, хүү ******** ******** настай, охин ******** ******** настай, хүү ******** ******** настай, хүү ******** ******** настай нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/801 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******** нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1-р багийн хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1047 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******** ******** настай, ******** ******** настай, хүү ******** ******** настай, охин ******** ******** настай, хүү ******** ******** настай нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 1-р баг сумын төвд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн CVL2582460001000008 дугаартай ******** ********-ны өдөр төрснийг ********-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 44 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн CVL2582460001000007 дугаартай ********, ******** нар нь гэр бүл болсныг 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 17 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн CVL2582460001000013 дугаартай ******** ********-ний өдөр төрснийг ********-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 42 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн CVL2582460001000468 дугаартай ******** нь ********-ийн дүү болохыг бүртгэсэн төрөл садангийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******** нь 1998-2000 онуудад дүү ********-ын өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.
6. Иймд ********-ийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********-ийг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР