Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 316/шш2025/00124

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 316/ШШ2025/00126

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, * дүгээр хороо, юнескогийн гудамж-*, ******* цогцолборт байрлах М******* ББСБ ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, С******* сум,* дүгээр баг, Б******* *-р хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, О******* овогт Э******* Н******* /РД: ********** утас: **************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,114,419 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Н*******т холбогдуулан 1,114,419 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

М******* ББСБ ХХК нь Э.Н******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1400000526687 тоот зээлийн гэрээ байгуулан. тоот зээл, зээлийн эрх нээж гэрээ байгуулан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл 560,844 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн үлдэгдэл 553,575 төгрөг нийт 1,114,419 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Э.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,114,419 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.

Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М******* ББСБ ХХК нь Э.Н*******т холбогдуулан 1,114,419 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,296 төгрөгийн тал хувь болох 15,648 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 15,648 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ