Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00123

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2025/00123

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн *дүгээр хороо, Нацагдоржийн гудж *** тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, Багануур дүүрэг дэх ******* ******* ******* ******* холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн захирал Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.******* /цахимаар/,

Хариуцагч: Багануур дүүрэг дэх ******* ******* ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч. /цахимаар/,

Шинжээч: Б. /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь аймгийн сумын 2 дугаар багийн гэх газар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-18070***** тоот дугаарт бүртгэгдсэн жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-18070**** дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн гэрчилгээтэй 50,000 м.кв талбай бүхий газрыг 981,241,212 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь хуульд нийцээгүй, дүрэм жур зөрчсөн, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж, хариуцагч талаас хуульд заасан үндэслэл журмын дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон гэж маргаж байна.

3.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Үнэлгээчний гаргасан үнэлгээтэй танилцсан, үнэлгээ хийхдээ янз бүрийн арга ашигласан юм байна. Гэхдээ манай объект газрын байршил, орон зайн хувьд харьцуулах боломжгүй объектуудтай харьцуулсан байна. Тухайлбал Эрдэнэ суманд байрлалтай объекттой харьцуулсан байгаа юм, энэ газар Улаанбаатар хотоос ойрхон газар байсан. Манай газар аймгийн сумын нутагт, з дагуу байрлалтай, энэ бүс нутгийг Засгийн газраас аялал жуулчлалын бүс болгох ******* гарсан байгаа, үүний дагуу з дагуу зорчигчдын рах, буудаллах, алжаал тайлах орчныг бүрдүүлэх ажил явагдаж байна. Ер нь ямар ч бизнесийн хувьд байршил маш чухал, хөрөнгийн үнэлгээчин манай газрыг үнэлэхдээ манай газартай дүйцэхгүй, харьцуулагдахааргүй газар, объекттой харьцуулж үнэлсэн байна гэж үзэж байгаа учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 358 дугаартай шүүхийн *******ээр төлбөр төлөгч ******* ХХК-иас 250,250,000 төгрөгийг гаргуулаад, хэрвээ төлбөрөө төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө ******* хуудаст бичигдэж ирсэн. Үүний дагуу эд хөрөнгөд үнэлгээ хийж, дуудлага худалдаа зохион байгуулах шаардлагатай болсон. Тэгэхээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлд шүүхийн ******* ******* байгууллага хөрөнгийн үнэлгээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэж тусгасан байгаа. ******* ******* ******* байгууллага нь нарийн тусгай мэдлэг бүхий үнэлгээчин шаардлагатай гэж үзээд шинжээчийг томилж үнэлгээ гаргуулсан, тэгэхээр шинжээчийн үнэлгээнд буюу тайланд шүүхийн ******* ******* байгууллага, ******* гүйцэтгэгч үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, ийм хууль зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч тал нь энэ газар цаашид ирээдүйд үнэ хүрэх газар гэж яриад байгаа, энэ дуудлага худалдаагаар өнөөдрийн байдлаар зах зээлийн үнэлгээг тогтоох нь гол асуудал байгаа юм. Харин ирээдүйд үүсэх үнэ өртгийг тогтоохгүй, мөн шүүхийн ******* ******* ажиллагаанд шинжээч томилоод байгаа нь тусгай мэргэжлийн байгууллагын үнэлгээ шаардлагатай байгаа учраас шинжээч томилсон, мөн талууд үнийн дүн дээр санал нийлэхгүй байсан учраас тусгай мэргэжил бүхий шинжээч томилж, тухайн хөрөнгийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлсэн байгаа. ******* ******* ******* байгууллага хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгоод байгаа нь энэ газрыг дуудлага худалдаанд оруулах үеийн үнэлгээг тогтоолгож байгаа юм, харин энэ үнэлгээг хэрхэн гаргаж, үнэлж дүгнэсэн талаар шинжээч өөрөө тодорхой хэлэх байх гэв.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Төлбөр төлөгч талаас шүүхийн ******* гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд шүүхийн ******* биелүүлээгүй, шүүх дээр эвлэрэхдээ төлбөр төлөгч тал 9 сард мөнгөтэй болно гээд зээл төлөх хуваарь гаргаж эвлэрсэн байгаа. Ингээд төлбөр төлөгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас ******* *******ийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй байдаг, гэтэл *******ы гаргасан нэхэмжлэлтэй танилцахад шүүгчийн захиржийн дагуу нийт 120,000,000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байсан, шүүхийн ******* ******* газраас шүүлгэж үзэхэд иргэнээр 11,000,000 төгрөг, хуулийн этгээдээр 29,710,000, нийт 40,710,000 төгрөг төлсөн байсан. Бид эвлэрлийн гэрээгээр сар бүр 60,000,000 төгрөг төлөхөөр тохирч эвлэрсэн, төлбөр төлөгч энэ үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч газрын үнэлгээгээ 2.5 тэрбум төгрөг гэж үнийн санал өгсөн байсан чинь 980,000,000 төгрөгөөр үнэлсэн байна гээд гомдол гаргаад байгаа юм. Тэгээд шүүхэд өгсөн нэхэмжлэл, нотлох баримтыг харахад ямар шалтгаанаар энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон ямар баримтаар 2.5 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа баримт байхгүй, ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 103/ШШ2023/00358 дугаартай *******ээр хариуцагч Б.******* нь 360,000,000 төгрөг, ******* ХХК-иас 250,250,000 төгрөг нийт 610,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц. хувааж төлөхөөр, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ. /хх-ийн 5-8 хуудас/

7.Хариуцагч нь шүүхийн *******ийг сайн дураар биелүүлээгүй тул ******* хуудас бичигдэж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө аймгийн сумын 2 дугаар багийн Нугаар, анд байрлах улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших Э-18070000030 тоот дугаарт бүртгэгдсэн 50,000 м.кв талбай бүхий газрын хт эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 65-66 хуудас/

8.2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23320516/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор аймгийн сумын 2 дугаар багийн нугаар, устын анд байрлах улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших Э-18070000030 тоот дугаарт бүртгэгдсэн 50,000 м.кв талбай бүхий газрын хт битүүмжилж, мөн өдрийн 23320516/04 дугаартай шүүхийн ******* биелүүлэх мэдэгдлээр шүүхийн *******ийн дагуу мөнгөн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор холбогдох дансанд тушаах, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан *******ийг төлбөр төлөгч Б.*******д мэдэгджээ. /хх-ийн 67-68 хуудас /

9.******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг ******* баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Багануур дүүрэг дэх ******* ******* ******* хэлтэс талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.т танилцуулахад төлбөр төлөгчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг бичгээр ирүүлжээ. /хх-ийн 87-88 хуудас /

10.2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 23320516/06 дугаартай хөрөнгө хураах тухай тогтоолоор аймгийн сумын 2 дугаар багийн нугаар, устын анд байрлах улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэлтэй, 1080м2 талбай бүхий жуулчны баазын зориулалт бүхий 2 давхар барилга, мөн хаягт орших Э-18070000030 тоот дугаарт бүртгэгдсэн 50,000 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хт хурааж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23320516/08 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилж, шинжээч Г.Отгонбаяр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдлээр аймгийн сумын 2 дугаар багийн нугаар, устын анд байрлах улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт орших Э-18070000030 тоот дугаарт бүртгэгдсэн 50,000 м.кв талбай бүхий газрын хт хөрөнгийн зах зээлийн хандлагаар газрыг 255,641,100 төгрөг, барилгыг өртгийн хандлагаар 725,600,112 төгрөг нийт 981,241,212 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 89,90, 23-44 хуудас /

11.******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талуудад эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

12.Шинжээч Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн, орлогын аргуудыг хослуулан, үнэлгээний олон улсын стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

13.Нэхэмжлэгч нь шинжээч Хөрөнгө-Эстимэйт үнэлгээ ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй, дүрэм, жур зөрчсөн, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр *******лэсэн шүүгчийн захирж болон ******* ******* ******* байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх заар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

14.Иймд хариуцагч Багануур дүүрэг дэх шүүхийн ******* ******* ******* холбогдуулан гаргасан аймгийн сумын 2 дугаар багийн гэх газар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэгдсэн жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-1807000030 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн гэрчилгээтэй 50,000 м.кв талбай бүхий газрыг 981,241,212 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01/65 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх ******* ******* ******* ******* холбогдох аймгийн сумын 2 дугаар багийн гэх газар байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1807000015 тоот дугаарт бүртгэгдсэн жуулчны баазын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-1807000030 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн гэрчилгээтэй 50,000 м.кв талбай бүхий газрыг 981,241,212 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01/65 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар ******* нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар *******ийг эс зөвшөөрвөл *******ийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ