| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0014/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 23
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам
Улсын яллагч: Б.Энхтулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******ид холбогдох эрүүгийн 1731000360108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1981 оны 09 дүгээр сарын 08-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механзмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* хотын БЗД-ийн 18 дугаар хороолол 13 дугаар хороо 12а байрны 121 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шаггалгүй, урьд 1999 онд БГД-ийн шүүхээр 1985 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял тэнсэж байсан, овогт ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг ******* гэх газарт 2017 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 8.868.496 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Т.*******ийн өгсөн: “...2017 оны 07 сарын 18-наас эхлэн алт олборлохоор ажиллаж байх явцад 2017 оны 07 дугаар сарын 23-нд шалгалтынхан ирж үйл ажиллагаагаа зогсоосон. Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үйлдэлдээ гэмшиж байна. Би улсад 30 жил ажилласан болохоор гэртээ хүүхдээ хараад ажилгүй байх надад хэцүү байсан учир ийм зүйл хийсэн. Хууль бус зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Д.*******ы 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* гэж хүнийг танихгүй болохоор хаанаас ямар аргаар үйл ажиллагаа явуулж хууль бусаар аль олборлосон талаар надад
мэдэж байгаа зүйл алга. Гэхдээ манай тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад К.******* хяналт шалгалтаар хэсэг бүлэг хүмүүсийг зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байхад нь таслан зогсоож шалгаж байгааг нь би мэдэж байсан. Тэдний нэг нь ******* зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байсныг мэдлээ. Миний хувьд Т.******* нь өөрийн буруутай үйлдлийг ойлгож ухамсарлан байгаль экологид учирсан хохирлоо нөхөн барагдуулсан тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/
Гэрч Д.ийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажиллаж байгаа уурхайн эзэн нь гэж залуу байгаа. Би гэх хүний уурхайд 2 ширхэг карьер гаргасан эхнийх нь гүн нь 3,5 метрийн гүнтэй, 2 дахь нь 40х70 хэмжээтэй гүн нь 8 метр эксковатор 2 суусан гэхээр 8 метр орчим юм. Мөн Ерөө голын зүүн эрэгт ажил гүйцэтгэсэн. Уг газар нь эрүүл хөрстэй ба голоос 100 метр хавьцаа байх гэж бодож байна. Хөрс хуулалт хийж байхад 2 метрийн өндөртэй хус улиас мод голдуу ургасан байсан. Унагаасан модоо карьерын гадна байх овоолго шороонд хийгээд булчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
Гэрч Б.ын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ажиллаж байгаа уурхайн эзэн нь гэдэг залуу бий. Ямар нэртэй уурхайд ажиллаж байгаа талаараа сайн мэдэхгүй. Манай муурхайд нэр байхгүй. Би гэх хүний уурхайд 2 ширхэг карьер гаргасан. эхнийх нь гүн нь 18 метрийн гүнтэй, 2 дахь нь 7х8 хэмжээний карьер гаргасан гүн 18-20 метрийн гүнтэй. Мөн Ерөө голын зүүн эрэгт ажилласан. Уг газар нь эрүүл хөрстэй газар байсан бөгөөд голоос 50 метр орчим хавьцаа байсан байх гэж бодож байна. Хөрс хуулалт хийхэд уг газар нь 2 метрийн өндөртэй хус ухиас голдуу ургасан байсан. Унагасан модоо карьерын гадна байх овоолго шороонд хийгээд булчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
Гэрч С.ын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******ийн гол буюу Ерөө голын зүүн эрэгт 2017 оны 07 дугаар сараас эхлэн үл таних хүмүүс ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна. Би тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаа явуулж буй газарт очиж үзээгүйлдээ. Гэхдээ намайг цааш нааш машинтайгаа явж байхад Ерөө голын зүүн эрэгт олон тооны уул уурхайн хүнд машин механизм ашиглан тэдгээр хүмүүс ашигт малтмал олборлох үйл ажиллагааг одоо ч хүртэл явуулж байна. Тэдгээр хүмүүсийн хаанаас ирсэн ямар хүмүүс болох талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/
Гэрч Д.гийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэдэг хүний бригадад 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-н! шилжих шөнө хоногийн 50.000 төгрөгөөр тохиролцож туслах ажилтаны үүрэг гүйцэтгэж байх үед үүрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн тагнуулын газрын хүмүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоож гэрэл зураг болон видео бичлэгээр баталгаажуулаад явсан юм. Бид нар тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг Саудын гарам гэх газрын ойролцоо Ерөө голд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан.
Тэгэхэд Ерөө голын зүүн эрэгт ******* гэдэг хүний уурхай үйл ажиллагаа явуулаагүй зогсож байсан. Гэхдээ ******* гэдэг хүний уурхай Ерөө голын эрэгт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа талаар Буганттосгоны хүн бүхэн мэддэг. *******ийн уурхай 06 сараас эхлэн Ерөө голын зүүн эрэгт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Би *******ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж үзэж байсан. *******ийн уурхай Хүюндай фермийн 5000 экскэватор2 ширхэг, 480 маркын эскэватор 2 ширхэг, 2900 маркын эскэватор 1 ширхэг, алт угаах төхөөрмж буюу экскүпер 1 ширхэг зэрэг техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. *******ийн уурхай Саудын гармаас ертөнцийн зүгээр зүүн ургаь *******ийн гол буюу Ерөө голын эрэгт маш ойрхон үйл ажиллагаа явуулж байсан. Сэлэнгэ аймгийн Тагнуулын газраас ирж шалгалт хийхээс 10 хоногийн өмне *******ийн уурхайн экскэваторын оператрорчинтой таараад уурхайнх нь талаар асуутал саяхан УМБГ-н 6 дугаар тасгийнхан ирээд манай уурхайн техник хэрэгсэлий- компютерыг хураагаад явсан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/
Гэрч Ц.ын 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэх ахын бригадад 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24- нд шилжих шөнө хоногийн 50.000 төгрөгөөр тохиролцож туслах ажилтаны үүрэг гүйцэтгэж байх үед үүрийн 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн тагнуулын газрын хүмүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоож гэрэл зураг болон видео бичлэгээр баталгаажуулаад явсан юм. Бид нар тухайн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг Саудын гарам гэх газрын ойролцоо Ерөө голд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Уг уурхай яг хэдийнээс эхэлж үйл ажиллагаа явуулсан талаар надад мэдэх зүйл алга байна.Манай уурхайхан баригдахаас өмнө уг уурхай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Би ******* гэдэг хүнийг танихгүй. Гэхдээ энэ нэрийг сонсож байсан юм байна. Ерөө голын зүүн эрэгт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан уурхайн даргийг нь ******* гэсэн шиг санаж байна. Миний мэдэхээр 4-5 экскэватор,1 ширхэг дугуйт ковш,1 экскүпор байсан. Экскэваторууд нь бүгдээрээ шар өнгийн Солонгос улсад үйлдэвлэгдсэн Хюүндай фермийн эскэваторууд байсан. Би *******ийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг хараагүй гэхдээ хөрс хуулалт хийж маш том карер гаргасан байсан. Тэдний уурхайн ковш Ерөө голын зүүн эргээр зам засаж явж байгаатай таарч байсан. Надад мэдэх зүйл алга. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаа сонсох нээ уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл лиценз байдаггүй гэж ярьж байсан. 2017 оны 07 дугаар сарын дундуур гар аргаар ашигт малтмал олборлохоор явж байгаад ******* гэдэг хүний уурхай үйл ажиллагаа явуулж байгаатай таарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/
Гэрч И.ын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 24 ны өдөр 05 цагийн үед Ерөө голын баруун эрэг дээр Эпель гар аргаар угааж байтал Ерөө гол дээр 3 экскэватор зогсож байгаа харагдсан. Би тэнд ямар өнгийн хэний эзэмшилийн экскэватор байсан талаар надад мэдэх зүйл алга байна.Тухайн үед Отвалын ард гар аргаар ашигт малтмал олборг?ож байсан болохоор шалгалт ирсэн үгүйг би мэдэхгүй байна. Тэр газар үүрээр манан буугаад хэн хаана юу хийж байгаа нь харагдахгүй аймар хүйтэн байсан. Ерөө голын баруун эрэгт манай тосгоны Ганзаяагийн саарал өнгийн Пропокс, цэнхэр өнгийн мотоцикол нь байсан. Ямар ч байсан 23 цагийн үед 3 экскэватор зогсож байсан.Намайг харж байхад тэдгээр 3 экскэваторууд гол дотор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Харин Ерөө голын зүүн эрэгт нилээд олон техник хэрэгсэлтэй уурхай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тэр том уурхай голоос усаа татаж баяжмалаа угаадаг юм байна лээ.Голын эрэг дээр том генератор насос зэргийг тавьчихсан ажиллаж байсан. Би голын баруун эрэг дээрээс харсан болохоор ямар ямар техник хэрэгсэл байсан талаар сайн мэдэхгүй байна. Шар өнгийн экскэваторууд гэрэлээ асаасан ажиллаж байгаа нь харагдаж байсан. Би 23-ны орой 22 цагийн үед Бугант тосгоноос Саудын гарам буюу Ерөө голын баруун эрэгт Отвал угаахаар замын машинд дайгдаж очсон.Хэн гэдэг хүний эзэмшилийн машинд сууж очсон. Машинд ямар ямар хүмүүс сууж явсан талаар сайн мэдэхгүй байна. Ерөө голын баруун эрэгт байх Отваль дээр дөнгөж очиод байж байхад Ерөө голын зүүн эрэгт олон тооны уул уурхайн техник хэрэгсэлийн дуу чимээ болон олон тооны гэрэл асаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/
Гэрч О.ын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Бугант тосгоны захирагчийн албанд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 1 жил ажиллаж байна. Би Бугант тосгоны байгаль орчны эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажилладаг. Бугант тосгон нь мод, самар, алт зэрэг ойн дагалдах баялаг ихтэй. Бугант тосгоны төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 38 гаруй км зайд нутгийн иргэд “*******” гэж нэрлэсэн газар байдаг. Энэ газар нь ойн сан, голын урсацтай газар бий. Алт болон байгалийн баялагтай газар, гэхдээ албан ёсоор алтны нөөц тогтоогоогүй. “*******” гэх газар ашигт малтмал олборлох, хайх тусгай зөвшөөрөл олгогдоогүй. “*******” нь голын урсац газар учраас огт зөвшөөрөл олгогдохгүй. “*******” нь байгалийн дурсгалт, цогцолбор, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Ойн гуравдугаар мужлалд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч П.ийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сард ******* бид 2 амаар ярьж тохиролцоод ******* миний эксковаторыг түрээслэхээр Сэлэнгэ аймаг руу авч явсан яаг хаана үйл ажиллагаа явуулсаныг нь мэдэхгүй. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр ******* түрээсийн төлбөр гүйцээж төлөхгүй болохоор нь холбоо барьсан чинь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн тэгэхээр нь би өөрийн эксковаторыг ******* хот руу татуулаад зарсан...” /хх-ийн 54-55 дугаар тал/
Гэрч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Т.*******той найзалж нөхөрлөөд 22 жил байна. Тийм учраас найзынхаа сайн, муу талыг сайн мэддэг гэж боддог. Миний хувьд өөрийнхөө найз Т.*******ийг маш сайн залуу гэж боддог. Учир нь миний найз ямар нэгэн муу зуршилгүй, хүн болгонтой адилхан харицдаг хүмүүсийг ялгаж салгаж харьцаад байдаггүй найз, нөхөд гэр бүлийнхээ дунд нэр хүнтэй сайн залуу юм. Т.******* нь ******* хотод 13 дугаар хороололд 22а байрны 121 тоотод ам бүл 5 эхнэр болон бага насны гурван хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Одоо ч хүртэл энэ амьдарч байгаа дээрээ байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэнд:
Зөвшөөрөлгүй ашигт малтмал ашигласан тухай
1. Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр ******* зүр хүзүү гэдэг газар нь хамгаалалтын бүс, ой, усан сан бүхий газарт хамаарагдана.
2. Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь ТЭЗҮ, шав тэмдэг тавьсан акт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ. Тухайн оны уулын ажлын төлөвлөгөө, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө, газар ба усны гэрээ төлбөр зэрэг 32 тооны бичиг баримтыг бүрдүүлж байж ашиглалт явуулах эрхтэй болно.
3. Ерөө сумын нутаг дэвсгэр “******* зүр хүзүү” гэх газарт ашигт малтмал олборлох, хайх ажиллагаа явуулахдаа голын голдрилд өөрчлөлт оруулаагүй.
4. Голын гольдрилд өөрчлөлт ороогүй ба байгалийн тэнцвэрт байдал алдагдсан эсэх нь 7 дахь асуулгад хамаарах шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно.
5. Хууль бус үйл ажиллагаа явуулан олборлолт хийсэн газартаа стандартын дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай.
6. Т.*******ийн Ереө сумын “******* зүр хүзуү ” гэдэг газарт хууль бус ашиглалт явуулсанаас Байгаль орчинд учирсан хохирлыг дараах байдлаар тооцоолов.
Хууль бус ашиглалтаар эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлох.
Хууль бус ашиглалтын нийт өртөгдсөн талбайг ӨР5-ээр хэмжилт хийн талбайг тодорхойлсон. Үүнд: 3= 2473 м" буюу 0.2 га талбайг эвдсэн байна.
Нийт өртөгдсөн талбайдаа техникийн нөхөн сэргээлт хийгдээгүй учир гүнийг нь 3,5 м-ээр тооцов Нийт эзэлхүүн 8655,5 м3
Хууль бус ашиглалтаас Газар хөрсөнд учирсан хохирол экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.
Т.*******ийн хууль бус ашиглалтаар хөрсийг эвдрэлд оруулсан талбай 2473 м" буюу 0.2 га байна. Уг Талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын № 1.4- 1.6. 1.7 хүснэгтэнд заагдсан коэффициентүүдийг ашиглан хөрс, газрын хэвлий экологийн үнэлгээ болон хохирлыг дараах байдлаар тооцон гаргав.
Хөрсний ялзмагийн бодисын үнэлгээ:
Янз бүрийн шинж чанартай хөрсийг хөрсний органик буюу ялзмагийн нөөцөөр үнэлэх нь харьцангуй бодит үнэлгээ болно. Хөрсний ялзмагийн нөөцийн үнэлгээнд хөрсний шинж чанар, газар зүйн байдал, хөрсний хэв шинжийг харгалзан үзсэн юм. 2010 оны байдлаар 1.0 м ’ дунд зэргийн үржил шимтэй буюу 5 хувийн ялзмагийн агууламжгай хөрсний үнэлгээ 16500 төгрөг ба хөрсөнд 0.06 тн буюу 6Окг ялзмагийн бодис байдаг гэж тогтоосон байна. 2010 оны байдлаар 1 кг цэвэр ялзмагийн бодисын суурь үнийг 276 төгрөгөөр тооцов.
Хөрсний экологийн үнэлгээг тооцсон арга:
Хөрсний экологийн үнэлгээг тооцох хамгийн хялбар, зардал багатай, харьцангуй нарийвчлал сайтай хувилбар нь тухайн газрын хөрсний ялзмагийн нөөцөөр үнэлэх зарчим юм. Хөрсний ялзмагийн нөөц нь үржил шимийн интөграл үзүүлэлт болдог онцлогтой. Хөрс нь олон зуун жилийн турш байгалийн жамаар бүрэлдэн тогтдог учраас эвдрэлд орсон тохиолдолд эргээд нөхөн сэргээхэд ихээхэн хөрөнгө зардал, цаг хугацаа шаардагдана.
Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг дараахь томьёогоор тооцоолов.
Ез = ОРз х Кр х Кд х Кз х Зз х Не (1.17)
Ез - Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ, төг/га ОРз - хөрсний ялзмагийн нөөц кг/га.,
Кр - Хөрсний шинж чанарын үзүүлэлтийн коэффициент.
Кд - Байгаль газар зүйн орчны үзүүлэлтийн коэффициент.
Кз - хөрсний хэв шинжийн коэффициент.
. Зз - эвдэрсэн хөрсний талбай га.,
Не - 1.0 кг ялзмагийн бодисын үнэлгээ. төг/кг
Дээрх томьёогоор хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцов
Нийт 2473 м3 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0.3 м-р тооцоход 741,9 м үүний 5 хувь буюу 37,5 ялзмаг үүнийг 1м хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 2225 кг болж байна.
Ез = 2225 х 0.9 х 0.9 х 0.7 х 0,2 х 276 = 99.515 төгрөг
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 99515 х 3 := 293.546 төгрөг болно.
1.Хууль бус ашиглалтаас газрын хэвлийд учирсан хохирол, эвдрэлд орсон газр нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг дараах байдлаар тооцов.
Байгаль орчны эвдэрсэн газрын хохирлыг тооцохдоо БОАЖЯ-ны сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар тушаалын Хууль бус үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлалыг үндэс болгов.
Хууль бус ашиглалтаас газрын хэвлий, нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай зардал экологи эдийн засгийн унэлгээг дараах байдлаар тооцов.
Т.*******ийн хууль бус ашиглалтын явцад 8655.5 м3 газар. июроо. элс хайрга нэрвэгдэн дээрх хэмжээний газрын төлөв байдал өөрчлөгдсөн байна. Үунийг дүургэн нөхөн сэргээлт хийх зардлыг оруулан дараах байдлаар тооцов.
1м орон зайд үүссэн экологийн хохирлыг тооцохдоо нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээг хэрэглэсэн болно. Энэ нь тусгайлан хөрс шорооны овоолгоос хайрга, шороог эксковатороор ухаж ачин, автосамосвалаар тээвэрлэн авчирч хууль бус ашиглалтанд өргөгдсөн орон зайг дүүргэн бульдозероор түрж тэгшлэх ажлын зардал тусгагдсан.
Нөхөн сэргээлт хийхэд гарах зардал болон дүүргэлт хийх зардлыг үндэп болгон ухаж ачих, тээвэрлэх, ! түрж тэгшлэх, дүүргэлт хийх зардлуудыг дараэх байдлаар тооцоолов.
Үүнд 1.0 м" элс хайргаднороог ухаж ачих зардал 180 төг, тээвэрлэх зардал 50 төг, түрж тэгшлэх зардал 220 төгрөг байна.
Тэгвэл 1.0м нөхөн дүүргэлт хийх зардал: 180 + 50 + 220 = 450төг/мЗ болно гэвэл нийт хууль бус ашиглалтаас учирсан хохирлыг энэ үнэлгээгээр тооцов.
X = 8655,5 м" х 450 = 3,894.945 төгрөг болж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи-эдийн засгийч үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул газрын хэвлийд учирсан хохирол нь 3,894,945 х 2 = 7.789.950 төгрөг болно.
1.Ургамлын сан хөмрөгт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ.
Ерөө сумын Ерөө голын дггуух газрын ургамал нөмрөгийн экологи- эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг байгаа материалдаа тулгуурлан талбайд бэлчээрлэх малын тоо /даац/, түүнээс ашиглах ашиг шимийн үзүүлэлтээр тооцов.
Т.*******ийн хууль бус ашиглалтын үед ашиглалтзнд өртөгдсөн талбайн хэмжээ 0,2 га
Энэхүү өвсийг зах зээлийн нөхцөлд борлогдож байгаа үнээр тооцож үзвэл 25 кг жинтэй 1 боодол өвс 7500 төгрөг буюу 1кг өвс 300 төгрөг болж байна.
Дээрх талбай дахь ургамлын сан хөмрөгийн хохирлыг зах зээлийн үнээр тооцвол.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49АЗ-Д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ургамлын аймагт учирсан хохирол нь 156,000 х 5 = 780,000 төгрөг болно.
3.Ус ашигласан хэмжзэ тодорхой бус учир усанд учирсан экологийн хохирлыг тооцох боломжгүй болно.
Т.*******ийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардэл (298.546 + 7.789.950 + 780,000) нийт (найман сая найман зуун жарэн нэймэн мянга дөрвөн зуун ерэн зургаа )төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.
Байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирол болон бусад хууль бус үйл ажиллагааны улмаас БО-ны алдагдсан тэнцэл, байгалийн баялгийг нөхөн сэргээхэд цаашид гарах зардлыг уг асуулгын 6 дахь асуулгад тооцсон болно.
Т.*******ын хуупь бус үйл ажиллагааны улмаас байгаль экологид 8.868.496 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид байгаль экологийн тэнцэл алдагдахад тодорхой хэмжээнд нөлөөлнө.
******* зүр хүзүү гэх газар дотоод овоолго 2 гадаад овоолго 1 байсан
Ухаш овоолгын шороо нь эвдэгдсэн газраас гарсан тул түүний экологи эдийн засгийн үнэлгээг дээрх тооцоонд тусган оруулсан болно...” гэх дүгнэлт /хх-ийн 61-65 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19 дүгээр тал/
******* хот Баянзүрх дүүргийн 18-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-79 дүгээр тал/
Оюуны өмч, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/
Т.*******ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/
Т.*******ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг ******* гэх газарт 2017 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 8.868.496 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 35-36 тал/, гэрч Д.хийн /хх-ийн 37-38/, Б.ын /хх-ийн 39-40/, С.ын /хх-ийн 41/, Д.гийн /хх-ийн 42-43/, Ц.ын /хх-ийн 44-45/, И.ын /хх-ийн 46-47/, Ш.Азбаярын /хх-ийн 48-49/, О.ын /хх-ийн 52-53/, П.ийн /хх-ийн 54-55/ мэдүүлгүүд, шинжээчийн “ Зөвшөөрөлгүй ашигт малтмал ашигласан тухай” дүгнэлт /хх-ийн 61-65/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-19/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Т.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ******* зүр хүзүү гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 8.868.496 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Т.*******ид холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.*******ийн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.*******ийн нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Т.******* нь эклоги эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 8.868.496 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан Төрийн банкны 2018 оны 01 дүгээр сарын 09 ны өдрийн орлогын мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч овогт ын *******ийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын *******ид 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.*******ид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан Т.*******ид оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шйидвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Т.******* оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.******* уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
8.Ялтан Т.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Ялтан Т.*******ид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ