| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00108/И |
| Дугаар | 103/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00139
| 2025 оны 02 сар******* 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00139 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ************** П.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сар******* 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь П.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Б.******* би П.******* 2024 оны 7 дугаар сар******* 18-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сар******* 28-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 10,800,000 төгрөгийг өөрийн хувийн байшинд шилэн фасад хийлгэхээр шилжүүлсэн. Гэтэл П.******* 2024 оны 7 дугаар сард ирж рам зангидаж өгөөд дахиж ирээгүй. Үүнээс хойш ямар ч холбоо байхгүй, утсаар залгахаар дуудаад авахгүй байдаг, одоо утас нь холбогдохгүй болсон. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан боловч хариуцагч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Иймд П.******* эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улс******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газр******* хаягийн бүртгэлийн лавлагаа, захиалг******* хуудас, мөнгө шилжүүлсэн тухай баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сар******* 29-ний өдрийн 184/ШЗ2024/23426 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
П.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь захиалг******* хуудас, Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сар******* 29-ний өдрийн 184/ШЗ2024/23426 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгч Б.************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. ******* нь /РД:ШУ9109****/ гэсэн регистрийн дугаартай, захиалга авах үедээ Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, Толгойт хотхон, ** дүгээр байрны ** тоот хаягт амьдарч байсан, 8929**** дугаар******* гар утастай, ХХК-ийн захирал ажилтай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* /РД:ШУ9109****/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.П.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Б.*******т анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.П.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улс******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улс******* тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улс******* төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ