| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00162/И |
| Дугаар | 103/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00148
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00148 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн * дугаар хороо, Залуусын задгайн ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 156,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдсан ******* овогтой ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийн зээл авсан байна. С.******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 3,843,700 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 156,300 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй байна. Иймд С.*******гаас 156,300 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхэд ирүүлсэн албан бичигтээ: ..., С.******* нь 156,300 төгрөгийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
Хариуцагч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 156,300 төгрөгийг төлсөн болох нь Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 156,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5,340 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,670 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ