| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 133/2025/00002/И |
| Дугаар | 305/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 305/ШШ2025/00078
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** ХК-ийн ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд ***, *** нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд ***, *** нарыг эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод байрлах зээлдэгч *** овогтой ***, хамтран зээлдэгч *** овогтой ***нар нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийн бичил бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21,6% хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь тус хаяг дээрээ амьдрахгүй байгаа ба 2022 оны 03 сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, шүүхэд эвлэрсэн боловч гэрээ баталгаажуулаагүй, холбогдож чадаагүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрч байна. ***, *** нар нь *** сумын төв дээр бизнес эрхэлж байгаад холбоо барих боломжгүй болсон тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт хавсаргасан нотлох баримт:
-*** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 398 дугаартай албан бичиг,
-*** аймгийн *** багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай албан бичгийн конандсан хуулбар,
-***, *** нарын иргэний үнэмлэхийн конандсан хуулбар,
-***-гийн зээлийн мэдээллийн хуудас конандсан хуулбар,
-*** банкны ***, *** нартай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгдчийн зөвшөөрлийн конандсан хуулбар,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** ХК-ийн *** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *** аймгийн *** сумын *** баг ***тоотод байрлах зээлдэгч *** овогтой ***, хамтран зээлдэгч *** овогтой *** нар нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийн бичил бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалттай авсан. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь тус хаяг дээрээ амьдрахгүй байгаа ба 2022 оны 03 сарын 07-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, шүүхэд эвлэрсэн боловч гэрээ баталгаажуулаагүй, холбогдож чадаагүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтэрч байна. ***, *** нар нь *** сумын төв дээр бизнес эрхэлж байгаад холбоо барих боломжгүй болсон тул эрэн сурвалжилж өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч *** ХК-ийн *** салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн *** нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь: *** аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 398 дугаартай албан бичиг, *** аймгийн *** багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаартай албан бичгийн конандсан хуулбар, ***, *** нарын иргэний үнэмлэхийн конандсан хуулбар, ***-гийн зээлийн мэдээллийн хуудас конандсан хуулбар, *** банкны ***, ***нартай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгдчийн зөвшөөрлийн конандсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** ХК-ийн *** салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-н *** нарын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-н *** нарыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***–н *** нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн хариуцагчаар оролцвол зохих этгээд *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-н *** нарыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсын иргэн хариуцагчаар оролцвол зохих этгээд Монгол Улсын иргэн хариуцагчаар оролцвол зохих этгээд *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ийн ***, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-н *** нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч *** ХК-ийн ***-т / мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР