| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00030/И |
| Дугаар | 305/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00081
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би,
Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух, ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, ***-ийн ***-т холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,600,000 төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ***-тай мал худалдан авах гэрээ амаар хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30 эр ямаа авахаар тохиролцож 3,900,000 төгрөгийг *** дансанд хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 эр ямаа, 10 эм ямаа авахаар тохирсон 3,400,000 төгрөгийг тус тус дансанд хийсэн. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 эр ямаа авахаар 1,300,000 төгрөгийг тус дансанд шилжүүлсэн. Нийт 8,600,000 төгрөгийн малыг 2024 оны 11 дүгээр сард өгнө гэсэн боловч одоо хүртэл малаа өгөөгүй нэхэмжлэхээр мал байхгүй мөнгийг нь өгье гээд одоог хүртэл өгөөгүй. Иймээс хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 8,600,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сард төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ***-ийн *** нь хариуцагч ***-ийн ***-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ... ***-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 8,600,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сард төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,600,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,550 төгрөгнөөс 76,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 76,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 76,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 8,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ийн *** 8,600,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,550 төгрөгнөөс 76,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 76,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 76,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР