Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 24

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга           Б.Янжинлхам

Улсын яллагч:                           А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулан аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох эрүүгийн 1731001410102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1973 оны 08 дугаар сарын 23-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээвэр зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* хотын ******* дүүргийн 6-р хороо 6-р хороолол бага тойруу гудамж -р байр 59 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шаггалгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.******* нь аймгийн сумын 3-р баг Бугант тосгоны нутаг Бага Сүб гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 2,839,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 пугаар сарын 20 нд аймгийн сумын нутагт алт олборлох зорилгоор ******* гуайн уурхайн орчимд нөхөн сэргээлт хийхээр уулзсан. Тэгээд уг газарт техник тоног төхөөрөмж авч очоод байж байхад техник маань эвдрээд олигтой ажил хийж чадаагүй байж байгаад баригдсан. Хууль бус зүйл хийснээ ойлгож, гэмшиж байна...” гэх мэдүүлэг

  Хохирогч Д.ы 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийгөө Б.*******од холбогдох хэрэгт хохирогчоор томилогдсон тухайгаа мэдсэн. сумын засаг даргын шийдвэр болохоор надад татгалзах зүйл байхгүй байна. Би Б.*******той найз нөхөд ах дүүгийн ямар нэгэн холбоо байхгүй. Би Б.******* гэх хүнийг мэдэхгүй танихгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Манай сум орон нутагт ажиллах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/

Иргэний нэхэмжлэгч Б.ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сард *******ын хотын 22-н товчооны тэнд эксковатороо байрлуулаад өөрийн дугаарыг тавьсан байхад нэг хүн над руу залгаад аймгийн сум руу авч явах талаар яриад бид 2 зөвшилцөөд ******* хотоос 2017 оны 08 дугаар сарын 27-ны 20 цагийн орчим аймаг руу хөдөлсөн. Бид нарыг д аваачиж өгөөд буцаад ******* хотод ирэхэд 3 хоногийн дараагаас над руу залгаад эксковаторын мотор нь болохоо байсан талаар хэлсэн би ******* хотоос шинэ мотор аваад тавихад бас болохгүй байсан ер нь байнгын засвартай байсан. Тэгээд сүүлд цагдаад баригдсан талаараа ярихаар нь би өөрөө очоод өөрийн техникээ ачаад аваад явсан. Хьюндай 2900 маркийн эксковатор миний техник учраас би өөрөө аваад явсан. Би өөрийн Хьюндай 2900 маркийн эксковаторыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Гэрч С.ы 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Бугант тосгонд нөхөн сэргээлт хийх ХХК-д оператор /эксковатрын жолооч/ ажилд хайж байгаа талаар сонсоод ирсэн. Ингээд Бугант тосгоны нутаг дэвсэг Бага сүб гэх газарт нөхөн сэргээлт хийх “ ерөө” ХХК-д эксковатрын жолоочоор ажилд ороод нөхөн сэргээлт хийсэн. Тухайн нөхөн сэргээлт явуулж байгаа талбай нь эвдрэл, ухаш ихтэй талбай байсан. Үүнийг булж, хөрсийг тэгшилж, мод тарих зоо татаж ажилласан. Ирээд ажиллах явцад техникийн эвдрэл ихтэй байсан учраас нөхөн сэргээлтийг байнга хийж чадаагүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

Гэрч Л.Гантулгын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “ ерөө” ХХК-ий гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг юм. 2016 оны 7 дугаар сард сумын ИТХ-н тогтоолын дагуу би ******* ахтай хамтарч сумын Бугант тосгоны Бага сүб гэх нэртэй газар бичил уурхай ажиллуулж байхдаа Б.*******, У. гэх хүмүүстэй анх танилцаж байсан тэр цагаас мэднэ. Гэхдээ тийм сүрхий найз нөхөд биш зүгээр танилууд байгаа юм. Б.*******, У. нар манай компанитай хамтарч ажиллах гэрээ хийсэн зүйл байхгүй болно. Бага сүб гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын эхээр очиж газраа дахин эвдэгдэж, сүйтгэхээс сэргийлж хамгаалалтанд авсан. Энэ газартаа 09 дүгээр сарын сүүлээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан. Алт олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Б.*******ыг зүс танина. Түүнээс хамтран ажиллах нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулаагүй. Б.*******ын нөхөн сэргээлт хийж үйл ажиллагаа явуулсан талбай нь манай газарт хамаарахгүй. Манай нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах талбай нь өөрөө ухаш ихтэй, ашигт малтмал олборлолт явуулсан талбай. Энэ талбайд манай ХХК-ийн зүгээс дахин хөрс хуулалт хийж, ухаш үүсгээгүй. Харин ухашийг хөрс түрж шороогоор нь булж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр тал/

Гэрч Б.ын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын эхээр “ ерөө” ХХК-ий гүйцэтгэх захирал Л.тай утсаар холбогдож эксковаторын операторчингоор ажиллахаар болж ирсэн юм. Би сайн мэдэхгүй байна зөвшөөрөлтэй л гэж ярьцгааж байсан. Би ирсэн өдрөөсөө хуучин эвдэрсэн байсан газрын даланг тэгшилж зассан техник буюу эксковатор эвдрээд янзалж байсан. Талбайн баруун талд хэсэг газрын хөрсийг хуулсан. Л. ах хуул гэхээр нь би хөрс хуулалтын ажил хийж байхад шалгалтын хүмүүс ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/

Гэрч Ц.ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-нд байх орой харанхуй болсон байхад би эксковаторынхаа агаарын хоолойг нь янзлаад байж байхад жип машинтай хүмүүс ирээд 3-4 хүн бууж нэг зургийн аппарат барьсан хүн нь над дээр ирээд стартер, компьютерээ тайлаад аваад ир гэхээр нь би тайлж өгөхөд тэр хүмүүс авсан юм. Би Б.******* гэдэг хүний уурхайд эксковаторын операторчингоор ажилдаг юм. Нөхөрлөл биш. Манай найз намайг Сэлэнгийн Бугант гэдэг газар алтны уурхайд эксковаторын операторчингийн ажил байна ажиллах уу гэхээр нь би зүгээр байж байхаар тэгье гээд Б.******* ахтай холбогдож 2017 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр аймгийн Бугант тосгонд ирсэн юм. Тэгээд Б.******* ахтай уулзаж ярилцаад ажиллахаар болсон тэрнээс биш албан ёсны гэрээ хэлцэл байгуулсан юм байхгүй. Би сард 1000000 /нэг сая/ төгрөгний цалин авахаар тохирч ажилласан юм. Манай уурхай нэг их ажиллаагүй болооор би цалин хөлс гэх юм аваагүй байгаа. Би ирсэн өдрөөсөө хойш нэг их ажил хийгээгүй эксковатор нь их муу болохоор байсхийгээд эвдэрчихээд тэгээд янзалсаар байгаад олон хоног болдог байсан юм. Хадагтай модны зүүн талд хуучин ухсан газрыг тэгшилж нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Шалгалтын хүмүүс ирдэг өдөр голын хажууд хуучин ухсан байсан нүхийг шороогоор булах гэж байгаад эксковатор эдрээд янзлаад зогсож байхад шалгалтын хүмүүс ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

Гэрч Х.ын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... аймгийн сумын “35-н амын бага сүб” гэх газар байдаг бөгөөд уг газар сумын 3 дугаар баг Бугант тосгонд байрладаг. Энэ газарт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд 2017 онд бичил уурхайн журмаар гэрээ байгуулсан нөхөрлөл байхгүй. С.*******ийг танина ямар нэгэн ах дүү болон найз нөхдийн холбоо байхгүй. С.******* нь аймгийн сумын Бугант тосгоны “35-н амын бага сүб” гэх газарт нөхөн сэргээлт явуулахаар хүсэлт гаргаад гэрээ хийгдээгүй байсан. Харин Б.*******ыг бол сайн мэдэхгүй. Ямар учиртай тэнд ямар нэгэн бичиг баримтгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Биднийг очих үед орой болсон байсан. Бид нар гол бохирдолтой урсаад байсан учраас хаанаас бохирдож ирээд байгааг нь шалгахаар гол дээшээ өгсөж яваад Бугант тосгоны “35-н амын бага сүб” гэх газарт очиход Б.*******ын гэх 3-аас 4 гэр дээр очиход гаднаа экскаватор болон алт угаах нэг төхөөрөмж ашиглан тухайн орчинд шороо угааж ашигт малтмал эрж хайсан шинж тэмдэгүүд байсан. Тэднийхээс дээшээ ус цэвэрхэн урсаж байсан тул техникийн компюьтерийг хурааж, үйл ажиллагааг таслан зогсоосон. Ойр хавьд нь өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/

Гэрч Т.ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сумын Бугант тосгоны захирагчийн албанд байгаль хамгаалагч ажилтай. Байгаль орчны багц хуулинд хяналт тавих, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр ажиллах ажил үүргийн хуваарьтай. аймгийн сумын “35-н амын бага сүб” гэх газар байдаг бөгөөд уг газар сумын 3 дугаар баг Бугант тосгонд байралдаг. Энэ газарт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй. 2017 онд бичил уурхайн журмаар гэрээ байгуулсан нөхөрлөл байхгүй. Би шалгалтаар өөрийн биеэр 2017 оны 07, 08 сарын эхээр, Цагдаагийн хэсгийн дарга тай хамт 2017 оны 05 сард нэг удаа очиж шалгалт явуулсан. Эдгээр шалгалтуудын 2017 оны 08 дугаар сарын эхээр С.******* гэх иргэн техник тоног төхөөрөмжөө авчираад засвар үйлчилгээгээ техникүүддээ явуулж байсан. Туайн үед холбогдох бичиг баримтаа авч байж үйл ажиллагаа явуулах ёстой талаар мэдэгдсэн. Хяналт шалгалт явуулах сар улирлын төлөвлөгөө гэж байхгүй. Ямар хугацаанд очиж шалгах ёстой гэсэн хуваарь байхгүй. Шалгалтаар ирсэн хүмүүстэй явж шалгалтыг явуулдаг. С.той 2016 оны 2-3 удаа уулзаж байсан. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Б.*******ыг танихгүй. С.******* өөрөө сум орон нутагт үйл ажиллагаа явуулах эрхгүй техник байрлуулсан байсан. Б.******* тэр газарт нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаад шалгалтаар баригдсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/

Гэрч С.*******ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай компани 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эвдэгдсэн газрын хэвлий, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжпийн байгууллагын гэрчилгээ авсан. Үүний дагуу сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны 35-н ам, Бага сүб гэх газрын эвдэгдсэн талбайд байгалийн нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөөг сум орон нутгаар батлуулж 2017 оны 09 дүгээр сарын дундуур нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Надтай 2017 оны 06 дугаар сарын дундуур ирж Б.******* нь ирж уулзаад таны зөвшөөрөл гарвал танай талбай дээр хамтран ажилламаар байна гэж надад хэлсэн. Би тухайн үед нь “манай бичиг баримт гараагүй байна, үйл ажиллагаа эхлээгүй байна” гэж л хэлсэн. Тэрнээс хойш бид 2 уулзаагүй Бид 2 амаар болон бичгээр хамтран ажиллах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. 2017 оны 10 дугаар сарын шалгалтаар Б.******* нь манай солбилцолтой талбайгаас доохон талд үйл ажиллагаа явуулж байгаад хяналт шалгалтын хүмүүст баригдсан юм байна лээ. Тэгээд тэр хүмүүст хэлэхдээ ХХК-ний С.*******ийн талбай дээр хамтран ажиллаж байна гэж хэлсэн байсан. Би бол хамтран ажиллаагүй. Б.*******ыг сайн мэдэхгүй. Найз нөхөд ах дүүгийн холбоо байхгүй. Намайг бичиг баримт хөөцөлдөөд явж байгааг сонсоод над дээр ирж уулзсан юм байна лээ. Тэр үед л анх Б.*******ыг харж мэдэх болсон. Би нөхөн сэргээлтээ хийхээр 2017 оны 09 дүгээр сард очиход Б.******* нь очихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/

Гэрч М.ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... аймгийн сумын “35-н амын бага сүб” гэх газар байдаг бөгөөд уг газар сумын 3 дугаар баг Бугант тосгонд байралдаг. Энэ газар үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн нөхөрлөл иргэдээс улсын татварт мөнг төвлөрүүлсэн иргэн нөхөрлөл, аж ахуй нэгж байхгүй. Ашигт малтмал эрж хайж байгаа иргэд, нөхөрлөл, аж ахуй нэгжүүдээс ус ашигласан, ашигласан газрын төлбөр гэж авдаг мөн иргэдээс аж ахуй эрхэлсний орлого гэж авдаг. Энэ жил Б.******* гэх хүн дээрхи татваруудын төрлөөс манайд ямар нэгэн татвар төлөөгүй. Сум орон нутагт Б.*******ын зүгээс хандив тусламж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  №18-05-038/47 дугаартай:

“....Тус газарт ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 50/1- 3728 тоот албан бичгийн дагуу аймгийн МХГ-ын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О. аймгийн аймаг дахь Цагдаагийн газрын сумын хэсгийн дарга, цагдаагийн ахмад Б.оос ирүүлсэн 173100141 дугаартай гомдол мэдээллийн материалтай танилцаад аймгийн сумын 3-р багийн 35-н ам Бага сүб гэх газар байрлах Б.*******ын хууль бус ашиглалт явуулсан талбайд цагдаагийн дэслэгч Б.ын хэмжилтээр байгаль экологид хир зэрэг хохирол үүсч буй эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргалаа.

Хууль бус ашиглалт явагдсан сумын 35-н ам, Бага сүб гэх газар буюу голд нөлөөлөх талаар шинжээчид тавьсан асуултад дараах байдлаар хариулж, дүгнэлт гаргав. Үүнд:

1. сумын “35-н ам, Бага сүб” гэдэг газар нь хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2.Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. БАОЖЯ-наас олгосон “Газрын хэвлийд техникийн болон биологийн нөхөн сэргээлт” хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд тухайн сум орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсанаар нөхөн сэргээлт хийнэ.

3.Б.*******ын хууль бусаар ашигт малтмал олборлосон 35-н ам, Бага сүб гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт явуулсан ч голын голдирол өөрчлөөгүй.

4.Хууль бус үйл ажиллагаа явуулан олборлолт хийсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд стандартын дагуу нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

5.Б.*******ын сумын Бугант тосгоны 35-н ам Бага сүб гэдэг газарт хууль бус ашигт малтмал явуулснаас Байгаль орчинд учирсан хохирлыг дараах байдлаар тооцоолов.

...........Б.*******ын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал (38,940 +2,426,400 + 374,400) нийт 2,839,740 (Хоёр сая найман зуун гучин есөн мянга долоон зуун дөчин мянга) төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв...” гэх дүгнэлт /хх-ийн 59-63 дугаар тал/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар тал/

       Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 27-29 дүгээр тал/

       Ашид билгүүн ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/

       Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/

       Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/

       Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/

       Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/

       Банкуудын дансны хуулга /хх-ийн 84-98 дугаар тал/

       Б.*******ын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/

        Б.*******ын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг болно.

 

                                  

                               Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Б.******* нь аймгийн сумын 3-р баг Бугант тосгоны нутаг Бага Сүб гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд халдан байгаль экологид 2,839,740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 36-37 тал/, гэрч С.ы /хх-ийн 40-41/, Л.Гантулгын /хх-ийн 42-44/, Б.ын /хх-ийн 45-46/, Ц.ийн /хх-ийн 48-49/, Х.ын /хх-ийн 50-51/, Т.ийн /хх-ийн 52/, С.*******ийн /хх-ийн 53-54/, М.ын /хх-ийн 55/ мэдүүлгүүд, шинжээчийн №18-05-038/47 дүгнэлт /хх-ийн 59-63/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.******* нь аймгийн сумын Бугант тосгоны 35-ын ам Бага сүб гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 2.839.740 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Б.*******од холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.*******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Б.*******ыг нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

            Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

            Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна.  Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.  

             Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

           Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ. 

           Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.

           Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

      Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурьдав.

      Шүүгдэгч Б.******* нь эклоги эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 2.839.740 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан Төрийн банкны 2018 оны 01 дүгээр сарын 09 ны өдрийн орлогын мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

      Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Хюандай 2900 маркийн 90-41 УН улсын дугаартай эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч Б.ад олгохоор тогтов.

    Учир нь энэ гэмт хэргийн эклоги эдийн засгийн хохирол нөхөн төлөгдсөн, уг техникийн хууль ёсны өмчлөгч нь өөрийн техник хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгаа болохыг мэдээгүй зэрэг байдлууд хэрэг мөрдөн шалгах явцад тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.*******од оногдуулсан торгуулийн ялыг 2018 оны 07 дугаар сарын 01 ний дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.******* торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан Б.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмлэн ирүүлсэн Хюандай 2900 маркийн 90-41 УН улсын дугаартай эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч Б.ад олгосугай.

7.Ялтан Б.*******од урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.      

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ