| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 133/2023/00325/И |
| Дугаар | 305/ШШ2025/00093 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00093
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** овгийн ***-гийн *** болон хариуцагч *** овгийн ***-ын *** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан охин ***, ***, *** нарыг эх ***-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус баримтлан охин ***, ***, *** нарыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ***-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг ***-аас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин ***, ***, ***нарын хэрэгцээнд зарцуулахыг эх ***-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин ***, ***, *** нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг *** нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ***-гаас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч *** овгийн ***-ын ***-аас 4 ханатай давхар бүрээстэй гэр 1 ширхэгийг, адуу 3 толгойг 2,400,000 төгрөгийг, эм хонь 56 толгой буюу 7,280,000 төгрөгийг, эр хонь 24 толгой буюу 3,120,000 төгрөгийг, хурга 2,000,000 төгрөгийг, эр ямаа 24 толгой буюу 1,680,000 төгрөг, эм ямаа 48 толгой буюу 3,360,000 төгрөг, ишиг 8 толгой буюу 360,000 төгрөг, нийт хонины үнэ 12,400,000 төгрөг, ямааны үнэ 5,400,000 төгрөг, адууны үнэ 2,400,000 төгрөг, нийт 20,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** овгийн ***-гийн ***, охин ***, ***, *** нарт олгож, нэхэмжлэлээс портер маркийн автомашинаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийдвэрийн хувийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ***-гаас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР