| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00025/И |
| Дугаар | 305/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 305/ШШ2025/00098
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** хадгаламж зээлийн хоршооны хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** нь *** хадгаламж зээлийн хоршооноос 2021 онд зээл аваад төлөхгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгөх хүсэлт гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт хавсаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-*** хадгаламж зээлийн хоршоо 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ***-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөрийн хуваарь,
-***, *** нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
-*** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
-*** хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ,
-*** хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч *** хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *** овогтой *** нь *** хадгаламж зээлийн хоршооноос 2021 онд зээл аваад төлөхгүй байгаа тул эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгөх хүсэлт гаргаж байна гэж тайлбарлажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь ***хадгаламж зээлийн хоршоо 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ***-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөрийн хуваарь, *** нарын иргэний үнэмлэхийн хуулбар***улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, *** хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, *** хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ***-рыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ***-ыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-рыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч ***хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал ***-т мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР