| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00071/И |
| Дугаар | 305/ШШ2025/00106 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00106
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** овогтой ***-ийн ***-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 02 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** овогтой *** миний бие *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** сумд төрсөн. Би 1990 онд ХАА-н техникумыг төгсөөд мал дээр гарч аав, ээж, дүүгийн хамт мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991, 1992 онуудад мал маллаж байсан хөдөлмөрийн хөлс аав ***, дүү *** миний бие ***нарын нэр дээр хамт бодогдсон байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж, шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд мал маллаж малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 61 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай архивын лавлагаа,
-***-ын төрсний бүртгэлийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-10/574 дугаартай архивын лавлагаа,
-***-оос ***-т олгосон итгэмжлэл,
-***-ын ***-гийн олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-ийн *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 ***-ийн *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай тус аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчин байсан ***-ийн *** (1992 онд *** нарт) нь гээд 1991 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
3. Иймд *** овогтой ***-ийн ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ийн ***-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР