Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 305/ШШ2025/00114

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** аймгийн ***-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** аймгийн *** сумын *** баг *** тоот, *** ХХК-д холбогдох

дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 113,634,368.89 (нэг арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 113,634,368.89 (нэг арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн агуулга: “***” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь хэсгийг зөрчиж, нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд шимтгэлийн өр төлбөрөө барагдуулах талаар удаа дараа шаардлага тавьж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж хуулийн хүрээнд ажиллаж ирсэн. Тус компани нь Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд барагдуулаагүй, хариу ирүүлээгүй зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж хуулийг хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. *** ХХК-аас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 113,274,368,89 (Нэг зуун арван гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөгийн төлбөрийг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх гэжээ.

Тус газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 641 дүгээр албан тоотоор "***" ХХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж, нийгмийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргасан. "***" ХХК-аас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 2024 оны 12 дугаар сарын тайлангаар төлвөл зохих шимтгэл 360,000 төгрөг нэмэгдэж байгаа тул тус компаний нийт төлөгдөөгүй шимтгэл 113,634,368.89 (нэг арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг нийгмийн даатгалын санд төлүүлэхээр нэхэмжлэл гаргав.

3. Хариуцагч “***” ХХК-ийн тайлбарын агуулга: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 113,634,368.89 төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2025 оны 01 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 23,634,368.89 төгрөг. Иймд Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй "***" ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу "***" ХХК-тай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл 113,634,368.89 (нэг арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг хариуцагчаас төлбөрийн барагдуулах график гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. *** аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, "***" ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 113,634,368.89 (нэг арван гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга гурван зуун жаран найман төгрөг наян есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

, "***" ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/25 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна.

Хариуцагч "***" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 113,634,368.89 төгрөгийг 2025 оны 01 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 23,634,368.89 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч *** аймгийн *** газар нь дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу *** аймгийн Нийгмийн даатгалын газрын "***" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 113,634,368.89 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 726,122 төгрөгийн тал хувь 363,061 төгрөгийг хариуцагч "***" ХХК-иас гаргуулж, улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, "***" ХХК-д холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 113,634,368.89 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч "***" ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд 2025 оны 01 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 02 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 03 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 04 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 05 сард 18,000,000 төгрөг, 2025 оны 06 сард 23,634,368.89 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан *** аймгийн *** нь "***" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 113,634,368.89 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 726,122 төгрөгийн тал хувь 363,061 төгрөгийг хариуцагч "***" ХХК-иас гаргуулж улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         Б.ОДБАЯР