Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00116

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-ийн хүсэлттэй,

Мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Мал маллаж байсныг тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ***-гийн *** нь *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** сумд төрсөн. 1989 оны 06 дугаар сард *** аймгийн *** сумын сургуулийг төгсөөд аав, ээж, ах дүүгийн хамт мал маллаж байгаад *** оны 07 дугаар сарын 02-ны өдөр ***-гийн ***-тай гэр бүл болж малчнаар одоог хүртэл *** аймгийн *** сумын *** багт малчнаар одоог хүртэл мал маллаж байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн тул уг хугацааг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-***, ***нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-***-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-***-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/854 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15/126 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн ***, ***нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ***-ийн хүн амын регистрийн карт, паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-гийн *** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ***-ийн *** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт аав ***-ын ***-гийн хамт мал маллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***-ын ***-ийн мал маллаж байсан хугацааны буюу 1990-1993 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, А дансны хуулбар зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хугацаанд хүсэлт гаргагч *** нь аав ***-ийн хамт амьдарч мал маллаж байсан болох нь ***-ийн ***, ***-гийн *** нарын гэр бүлд ***-гийн *** төрснийг бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03-08/854 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаанд аав ***-ийн ***, ээж ***-гийн *** нарын хамт 9-үүлээ бүртгэгдсэн, хүсэлт гаргагч *** нь 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ***-гийн ***-тай гэрлэснийг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Халиун сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, ***-ийн ***-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ***-ийн *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

5. Иймд *** овогтой ***-ийн ***-ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овогтой ***-гийн ***-ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Б.ОДБАЯР